Хөнгөн аж үйлдвэрийг дэмжих бодлого үгүйлэгдэж байна гэв
2014-04-22

Монгол Улсад Аж үйлдвэрийн комбинат  үүсч  байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, МАН-ын Дотоод асуудал, хамтын ажиллагаа, ТББ хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, НБСТГ-ын дарга А.Ариунзаяа нар “Гутал, арьс шир, ноосны үйлдвэрийн инженер техникч ажилтны холбоо”-ТББ-ын  зөвлөх, төрийн шагналт  О. Рагчаа, “Гутал, арьс шир, ноосны үйлдвэрийн инженер техникч ажилтны холбоо”-ТББ-ын  тэргүүн Ю. Шагдарсүрэн, гүйцэтгэх захирал С. Шарав, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Рэнцэнханд нартай уулзлаа.

ы

Уулзалтын  үеэр  хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжил цэцэглэлтэд Аж үйлдвэрийн комбинатынхны  оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй гэдгийг МАН-ын Дотоод асуудал, хамтын ажиллагаа, ТББ хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа  онцолсон. Мөн “Гутал, арьс шир, ноосны үйлдвэрийн инженер техникч ажилтнуудын холбоо”-г үүсгэн байгуулж, Аж үйлдвэрийн комбинатын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ном, зургийн цомог гаргах ажлыг амжилттай зохион байгуулсан 1000-аад гишүүнтэй  тус холбооны хамт олны хичээл зүтгэлийг  өндрөөр үнэллээ.

ы

1948-1990 онуудад өрнөсөн найман V жилийн хугацаанд  торгон савхи, хивсээрээ олон улсын үзэсгэлэн яармагаас алт мөнгөн медаль хүртсэн. Гэвч 1990 оноос хойш 60 жилийн түүхэнд хийсэн бүтээснээ хорин жилийн дотор ягаан цэнхэр тасалбараар үнэгүйдүүлэн устгасан. 1992 он хүртэл ихээхэн уналттай байсан ноолуур боловсруулах үйлдвэрлэл П. Жасрайн Засгийн газрын үед сэргэн, өндөр хурдацтай хөгжсөн нь тухайн засгийн газраас гаргасан 63 дугаар тогтоолын үр дүн байв. 1996 онд М.Энхсайханы засгийн газар уг тогтоолыг хүчингүй болгосноор 1996-2000 онд жилд дунджаар 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Арьс ширний үйлдвэрлэл  2003 он гэхэд 1 хувь болтлоо унасан нь туйлын харамсалтай. Харин ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл  2011 онд 2008 онтой харьцуулахад 8.9 хувиар өсчээ.

ы

“Үнэхээр өнөөдрийн байдлаар аж үйлдвэрийн салбарыг тэр дундаа хөнгөн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх талаар эрх баригчид дорвитой ажил хийсэнгүй. 40 гаруй сая малтай манай орны хувьд  мал аж ахуйн түүхий эдэд боловсруулалт хийх үйлдвэрүүдийг олноор байгуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг  дахин эхлүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц төвшинд хүрэхүйц тоног төхөөрөмж техник хэрэгслээр хангах бодлого дутаж байна. Төрийн зүгээс хөнгөн аж үйлдвэрийн салбарыг дэмжих талаар дорвитой арга хэмжээ авч чадвал зөвхөн уул уурхайг шүтэн амьдрах бус малынхаа ашиг шимийг хүртэн эдийн засгийн өсөлтийг хангах өндөр боломж байгаа” гэдгийг уулзалтын үеэр ярилцсан юм.

ы

Аж үйлдвэрийн комбинатын ажлын гараа 1934 оны гуравдугаар сарын 26-ны өдөр эхэлсэн түүхтэй. Тухайн үед Аж үйлдвэрийн комбинат нь дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, гадаадын улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ гаргаж байсан аж үйлдвэрийн томоохон цогцолбор байсныг тус төрийн бус байгууллагынхан онцолсон. Аж үйлдвэрийн комбинат нь улсын нийт төсвийн 10 хувийг дангаараа бүрдүүлдэг, эх орныхоо экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, гадаад, дотоодод мэргэшүүлэн сургасан 20 мянга  орчим ажилтантай, тэднийхээ нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэснээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.

ы

Түүхийн он жилүүдэд Аж үйлдвэрийн комбинатаас БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” 14, “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” 13, “Төрийн шагналтан “ 10  тус тус төржээ. Аж үйлдвэрийн комбинатын түүхэнд оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлэн 1942 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор  “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, 1959 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар “ Сүхбаатарын одон”-гоор тус тус шагнагдаж байжээ.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин