Украины зүүн хэсгийн Словянск мужаас сонгогдсон төлөөлөгч болон хоёр иргэн үл мэдэгдэх шалтгаанаар амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Оросын босогчдод эзлэгдээд байсан Словянск хотын ойролцоо төлөөлөгч Владимир Рыбакийн цогцос олдсон байна. Энэ үйл явдлын дараа тус улсын Ерөнхийлөгч Александр Турчинов мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Украины иргэдийг хамгаалах терроризмын эсрэг ажиллагааг үргэлжлүүлэх болно. Оросууд эх орныг минь эзлээд барахгүй иргэдийг минь хөнөөж эхэллээ. Би Ерөнхийлөгчийн хувиар Оростой хэлэлцээр хийхгүй” гэж мэдэгдлээ.
Владимир Рыбак нь орон нутгийн “Эх орон” намаас сонгогдсон төлөөлөгч байсан аж. Түүнийг гэмт этгээдүүд хулгайлан авч явсанаас хойш гурван хоногийн дараа голоос цогцсыг нь олсон байна. Энэхүү халдлагыг оросуудын захиалгаар санаатай үйлдсэн хэмээн Александр Турчинов үзжээ. Мөн энэ хэргийн илрүүлэхэд АНУ-ын талаас дэмжлэг авахаа мэдэгдэж, Путинийг увайгүй үйлдлээ зогсоохыг шаардсан байна.
Б.Дэлгэрцэцэг