Такси №72
2014-04-23

Энэ өдрийн мэнд манайхаан. Оршилд хэлэхэд, эрүүл мэндийн шалтгаан, учирлалыг минь ойлгон дутуу дугаарын өрийг тооцохоо больсонд Хүрэл найз болон бусад идэвхтэн уншигчиддаа баярлалаа. Та бүхэнтэйгээ удахгүй нүүр тулан уулзаж ярилцан танилцах болно. Өдөр урт болж, туулах зам, учрал тохиол их байх ахул аль болох сонин ихтэй бичлэгийг та бүхэндээ хүргэхийг хичээх болно. 

Та бүхний урмаар явж халтууртаа хааяа гарч байна. Энэ удаад элдэв зураг гэдэг шиг бидний амьдралын эрээн барааныг, инээд хөгжилтэй өнгө төрхтэй нь хамтатган байгаагаар нь буулгалаа. Таалал орштугай.

5

1.Байнга амраагаад байна

Хуучин цагаан хаалганы тэндээс сууж Саппоро хүргүүлсэн хүүхэн компани нь байнга амраагаад ажил хийлгэхгүй байгаа талаар халаглалаа.

6

З/зорчигч/ -Одоо барилгын компаниуд сөхөрчихсөн юм биш үү. Хүмүүсээ амраагаад л байх юм. Хүмүүс тэгээд баярлаад л амраад байх юм. Компаниуд чинь болж өгвөл амраагаад бага хүн хүчээр их ажил нугалчих гээд л чичирчихнэ ш тээ... Би бол бүр амар гэж хөөхгүй бол амрахгүй ажиллаад л баймаар байгаа юм. Манай нөхөр бид хоёр хоёулаа компанид. Нөхрийн компани замынх. Тэгсэн одоо хавар болчихсон замын ажил нь эхлэхгүй. Ажилгүй л байлгаад байх юм. Яасан гэхээр мөнгө байхгүй байгаа, санхүүжилт ирээгүй гэнэ үү тэгээд л буцаагаад байх юм. Одоо хавар нь дууслаа наадам нь боллоо. Манай хар хүн биднийг яаж тэжээх гэж байгаа юм бүү мэд... ккк.

6

2.Явуулын “00” үйлчилнэ

Залуухан 25 орчим насны бүсгүй 25-р эмийн сангаас Модны хоёрын ХААН банк орьё гэлээ. 18 цагт хаахаас өмнө амжих гэсэн юм гэлээ. Цаг 17.40-ийг зааж байлаа. Би түүнд хэрвээ модны 2-ын зам руу эргээд бөглөрөө байвал буугаад алхсан нь дээр байх гэж зөвлөөд хөдөллөө.

Бид хоёр банкны талаар санал бодлоо солилцлоо.

6

Э/эмэгтэй/ -Энэ модны 2-ын Хаан банк уг нь хамгийн бага оочертой нь байсан. Одоо бас л аймаар хүнтэй болсон байна лээ. Хаана ч очсон Хаан банк нээрээ хүн ихтэй шүү.

Х -Тиллер цөөхөнтэй газар нь бол бас л халширмаар шүү тэ. 60 хүний дараа байна гэхээр чинь бас л.

Э -ккк таны өмнө 147 хүн байна гээд л үү, дотор муухайрна шүү дээ.

Х -Дээр нь манайхан бас их будилуу буруу зөв бичээд л байгаа харагддаг юм.

Э -Энэ салбар чинь 7 цаг хүртэл ажилладаг юм. Ёооё хэд хоног хүйтрээд одоо нэг дулаарах нь уу, яах бол... Хэдэн жилийн өмнө 4 сарын 18-нд аймаар дулаахан байсан санагдаж байна. Би чинь юбкатай л явж байлаа ш тээ.

Х -Сар өдрийг нь санаж байхыг бодоход их дурсгалтай өдөр байж дээ?

Э -Аан тийн дурлаж мурлаад л, үнсэлдээд л ккк. Жинхэнэ нөгөө хайрын төгөлд байсан юм биш үү ккк.

Х -Тэгвэл ч яах аргагүй л дурсгалтай өдөр байна л даа.

Э -...Ер нь жил бүр 5 сарын эхээр цас ордог болчихсон юм шиг санагдаад байгаа юм даа.

Х -Тийм байх оо, би лав 5 сард цастай өдөр байсныг сайн санадаг л юм. Бас л дурсгалтай өдөр, охин маань төрж байлаа.

Э -Аанхан... за за харин гайгүй бөглөө багатай байлаа, би ч амжих юм байна аа. Машинаа аваад гарах гэснээ болиод. Яарч байхад бол төвөг болдог, зогсоол олно байрлуулна тэгсээр байтал хаачих биз. Удахгүй тэгээд нэлээд хэдэн жилийн дараа энэ түгжрэл дундаа амьдрах байхоо тэ ккк. Хүмүүс голоор нь яваад л хуушуур бууз гуляшаа аваарай өдрийн хоолоо идээрэй гээд л тэ ккк.

Х -ккк бүр бөглөрөөний үеийн бизнес гарчихсан уу?

Э -Тийн аягүй бол за явуулын нийтийн 00 үйлчилж байна шүү гэх биз ккк.

Х -Ха ха, нээрээ гоё зураглал байна даа...

Э -Тийн ккк, за за би амжчихлаа шүү...

6

3. Төрсөн өдрийн зочид

Өргөө орчихьё гэсэн 20 гаран насны 4 хүүхэн нэг дор ойролцоо лангууны худалдаа эрхэлдэг бололтой.

6

Э/эмэгтэй/ -Манай байрны нэг хурал болоод даргыгаа сонгоно, заавал суу гээд. Тэгээд хальт орчихоод гараад ирсэн юм. Та нар их хүлээв үү?

Н/найз/ -Чамайг чинь одоо гадаа ирчихсэн хүлээгээд болохоо байлаа гээд залгасан чинь харин одоо очиж байна гэдэг дээ ккк. Чи хэний утаснаас мессеж бичээд байсан бэ?

Э -Автобусны буудалд дээр нэг охиныг гуйгаад л, найз нь нэг мессеж биччихье гээд.

Н -Тэгээд бүүр дараа нь залгасан чинь чи авсан ш тээ.

Э -ккк, бид хоёр цуг Улаанхуарангийн автобусанд суухгүй юу. Тэгсэн чи сая энэ дугаар луу мессеж бичсэн үү тэ, залгаад байна гээд. Автобусанд суусан хойно хойноос ирээд аягүй хөөрхөн.

Н -Ээ ямар гайгүй сайн охин таараа вэ тэ.

Э -Өө баярлалаа гээд л... цаадах чинь өөрөө наашаа гарсан юм уу?

Н2/нөгөө найз/ -Гараагүй байна гэсэн ш тээ.

Н -Өө тэгвэл шал дэмий түрүүлж очоод Өргөө дээр гиюүрээд байх юм уу. Нэг газар сууж “пяаав” /пиво гэж байгаа бололтой/ шимье тэгэх үү?

Э -Халбага халбага “пяаав” уу ккк. Төрсөн өдрийн эзэн нь ирээгүй байхад эхэлчихсэн үү ккк.

Н -Онио дандаа тэгж ярина тэ, пяаав гээд л ккк. Бүгдээрээ сайхан пяаав ууя л даа гээд ккк. Пиво гээч гэхээр пяаав ш тээ гээд л ярина.

Э -Цаадах чинь хэд хүрч байгаа юм бэ ?

Н2 -25 хүрч байгаа гэсээн.

Хөгжилтэй охидууд төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэх, хаана “пяаав”-дах тухайгаа хэлэлцэж явах үед ФМ-ээр нэгэн танил дотно дуу явлаа. “Гэнэн цайлган цэвэр ариун хайраа чи ...”

Охидууд бүгд сэргэн “гэрэлт орчлонд ганцхан чамдаа өгсөн ... үү үүү” гээд л түрлээ. Хавь ойрын машинууд над руу сониучирхан харж байна.

Н -Хэдүүлээ ёстой халбага пяаав уугаагүй байж яг уусан юм шиг л доргио авч байна даа тэ ккк.

Э -Манай Учрал тоглоомон дээрээс ч гэнэ үү, юун дээрээс ч юм унаад толгойгоо гэмтээчихсэн гэнэ ээ. Арчаагүй лалрууд хүүхэд харж байхгүй гээд би ээжтэй хэрэлдээд.

Н2 -Чи одоо наад хараалаа болиоч.

Хүүхэн найзын зөвлөгөөг сонссон ч шинжгүй “...гэхдээ гайгүй гэсэн тэгээд бариулаад болсон гэсэн” гэж яриагаа үргэлжлүүллээ.

Ингэтэл ард бас нэг хамрын тухай яриа гарч бяцхан маргаан дэгдээд авав. Голд суусан хүүхэн байнга хамраа ухаад яваад байлаа. Хажууд нь суусан найз хүүхэн нь их л эгдүүцэн “чи наад хамраа ухахаа болиоч” гэлээ.

Нөгөө хүүхэн хариу уцаарлан “яадгийн чамд миний хамар ямар гай болчихоов, юм гарчихаад байна” гэсэнд урд суусан хүүхэн ярианд оролцож “Дандаа ухсаараа байгаад яр гаргачихаж байгаа юм ш тээ чи. Нэг газар суухаар тэгээд битгий хамраа ухаад баг алаад байгаарай” гэлээ.

Н -Тийн, нээрээ чи анзаардаггүй юм уу. Хамраа байнга ухдаг аа.

Хүүхэн тоосон ч үгүй хамраа үргэлжлүүлэн ухсаар эцэст нь нэг сайн найтаагаад сальфетки байна уу гэснээр сая нэг юм хамраа амрааж түр мартагнав.

Н2 -Саяны тэр шар үстэй охин нь давхраа хийлгэчихсэн байсан уу, тэр нь аягүй хөөрхөн зохицчихож тээ?

Н -Тэр тэгээд ямар нялуун ярьдаг юм бэ тээ. “Най най” гээд л зарим үг нь ойлгогдох ч үгүй юм. Тэр хоёртой наймаа хийсээр байгаад бараг найм болгочихов уу. Хаагаагүй бол гоё юм байвал аваад л байхаар хоёр билээ  тэ.

Э -Энд нэг баар байдаг тэ, тэнд сууж байх уу?

Н -Солиорчихсон юм шиг баахан банди охидууд шавдаг газар ш тээ энэ чинь. Яах юм бэ.

Нэг хүүхний утас дуугарлаа. “Чимээгүй манайхан, шивнэдэг дээрээ тавиарай. Баагий ярьж байна... аан за оройтно оо, манай найз хүүхний төрсөн өдөр. Нэг кино үзээд тэгээд нэг газар сууя гээд бөөнөөрөө явж байна. Харин тэгээд үнэнээ хэлээд байгаа юм биш үү, маяглаад байгаарай тэгвэл болихгүй юу би харихгүй за, яадгийн хохь чинь...”

5

Хүүхнүүд Өргөө кинотеатрын орчим ирээд найзыгаа хүлээх, баярын эзэн ирэхгүй сунжраад байвал киногоо больж шууд “пяаавдах”-аар тохирч бууцгаалаа.

5

4.Бяцхан зорчигчид

Модны хоёрын замаас нэг жоохон хүүхэд гараа өргөлөө. Сургуулийн дүрэмт хувцастай бандийг араас нь мөн цүнхээ үүрсэн нэг охин дагажээ. Ахиулж харвал аав ээж, цуг яваа хүн харагдсангүй. Хүү өөртөө итгэлтэй гараа өргөж байсан тул би тулж очоод зогсов.

5

Х -За та хоёр чинь аав ээжээ яачихсан хүүхдүүд вэ, хаана хүрэх юм?

Б/банди/ -Алтай хотхон явна. Аав ээж ажилтай, бид хоёр ингээд явчихдаг юм.

Х -Аав ээж чинь авч амждаггүй юм уу?

Б -Авч явдаг, заримдаа л.

Х -Тэгээд та хоёр ингээд такси бариад яваад байдаг юм уу?

Б –Тийн.

Х -Ах дүү хоёр уу?

Б -Тийн.

Х -Ямар хол сургуульд явж байнаа тэ, аль сургууль байдаг юм энд?

Б - ...сургууль.

Х -Танайх саяхан Алтай хотхон нүүсэн үү, бас л холоос явдаг юм байна даа.

Б - ...............

Х -Та хоёр тэгээд эндээс таксидаад гэртээ очиход таксиндаа хэдэн төгрөг өгдөг юм бэ?

Б -Хоёр мянга

Х -Өглөө явахдаа бас адилхан 2000-г өгөх үү?

О/охин/ -Тийн өдөр болгон.

Х -Аан тийм үү, гэхдээ хамаагүй такси барьж болохгүй ээ. Би одоо ингээд хаалгаа түгжээд та хоёрыг өөр газар луу хулгайлаад аваад явчихвал яана, айн.

Хүү айсан байртай хойшоо охин руу харлаа. Охин харин над руу тун хурц харж болгоомжилсон байртай ийш тийш цонхоор харлаа

Би тэднийг тайвшруулж “за за ах нь зүгээрээ хүргээд өгчихнө, айх хэрэггүй” гэж тайвшрууллаа.

Х -Чи миний дүү хэддүгээр анги вэ, та хоёрын хэн нь том нь вэ?

Б -Би 5-р анги.

О -Би ч бас адилхан. Бид хоёр ихэр.

Х -Айн юун сайхан хэрэг вэ, гэхдээ та хоёр хоорондоо тийм адил бол бас биш юм байна тэ.

О -Тиймээ өөрөө өөр, гэхдээ ихэр.

Х -За за ихэр л бол ихэр. Сайхан хэрэг байна. Аав ээж чинь нэг такситай тохирчихмоор юм байна даа. Өдөр болгон өөр такси барьж таарахгүй ээ, ямар ч муу хүн таарах юм билээ тэ. Аав ээждээ жолооч ах тэгж байна лээ гэж хэлээрэй за.

Б -За, бид хоёр алтай хотхон дотроо байрныхаа гадаа бууна ш тээ.

Х -За ойлголоо, та хоёрыг эгч дүү хоёр гэх үү ах дүү хоёр гэх үү.

Б -Ах дүү хоёр гэдэг.

6

Онцгой гэж болох хоёр ихэр зорчигчтойгоо ийн ойр зуур буу халсаар Алтай хотхонд ирж баруун талын жигүүр талд байх байрных нь гадаа ирлээ. Хүү 2000 төгрөгөө сарвайлаа. Энэ мөнгөөрөө зайрмаг авч идэхийг би хариу зөвлөлөө. Тэгээд дахин такси барихдаа симфор болон таних тэмдэгтэй такси барьж байхыг зөвлөв. Хүүхэд шуухад алга боллоо гээд янз бүрийн л юм дуулдаж байхад 5-р ангийн хоёр жоохон хүү охин хоёр өдөр болгон такси барьж хичээлдээ ирж очих нь эрсдэлтэй санагдсан шүү. Эцэг эх нь үүнийг олж уншвал эрх биш нэгийг бодох байгаа.

6

5. Татварын тайлангаа өгсөн үү

Их дэлгүүрийн урдаас нэг бүсгүй тун яаруу гар байртай өргөж Баянгол дүүрэг орьё гэлээ. Татварын тайлангаа өгөх гээд тун тулгуу яваа гэнэ. Нэг найзыгаа оочер дугаар авахуулаад зогсоочихсон өөрөө араас нь дутуу юмаа бүрдүүлээд очиж яваа нь энэ гэнэ.

6

Х -Энэ чинь нөгөө цахим гарын үсгээрээ шууд майлээр өгчихдөг болсон биш билүү.

Э/эмэгтэй/ -Тэгсэн ч гэсэн өгнө ш тээ. Татварыг гарын үсгээр өгчихнө, баланс энэ тэрээ өгнө. Би чинь хоёр компанийн юм хийж явна ах минь.

Х -Өө чи тэгвэл баахан компанийн тайлан хийгээд улиралд нэг сайн уурлаж оочерлож аваад л мөнгөө авчихдаг хүн юм аа даа.

Э -Өө үгүй ээ, нэг нь минийх нэг нь ахынх. Би чинь анх “Х” тайлантай байхад нь тасалчихаад торгуулаад тэрийг нь аргалах гэж гүйгаад бөөн юм болж байлаа ш тээ. Ёстой хэцүү. Юу ч хийдэггүй компанид 400 мянган төгрөгийн торгууль гэдэг чинь аймаар мөнгө байлаа ш тээ. Яанаа би чинь одоо ямар ч гарын үсэг зураагүй бариад гараад ирсэн байна ш тээ, танд түр үзэг бал байна уу... Ингээд зурчихья байз...

Х -Би энэ татвар тооноос айдаг хүн, гэхдээ олон компанийн тайлан хийдэг хүн байдаг л юм байна лээ дээ.

Э -Бүүр арван хэдэн компанийн юм хийдэг хүн байна. Бүр мэргэшсэн. Би бол энэ хоёроосоо гарч чадахгүй байна ш тээ.

Х -Манай нэг найзын ярих нь манайд татвар өндөр дарамттай гээд байсан.

Э -Өндөр өө өндөр, угаасаа өндөр. Эд нар чинь жишээлбэл, гаалийн татвар авлаа гэхэд ядаргаатай. Хамгийн өндөр үнээр нь бодож авна. Цаанаас үнэнээсээ хямдхан авсан гээд баримт үзүүлээд байхад бичдэггүй ш тээ аягүй заваан... Ерөнхий ханш нь тийм гээд л нэг дундаж тариф гаргачихсан. Одоо жишээ нь, гаалийн татвар зарим нэг юманд 5 хувь гээд байна ш тээ, зарим нь таван хувь биш болчихдог. Одоо барилгын материалынх гэхэд өөр болчихдог, янз бүрийн шалтгаан хэлээд... тэгээд гороор нь энэ муу барилга байр хэчнээн аймаар өсөж байна аа тэ...

Х - Харин тийн, орон сууц аймаар өссөн.

Э -Энэ НӨАТ ийм өндөр байх хэрэггүй ш тээ.

Х -НӨАТ гэдэг нь хэдэн хувь билээ?

Э -10 хувь ш тээ. Арван саяас дээш орлоготой бол тэгээд л НӨАТ төлөгч болно шүү дээ. Тэгээд нэг НӨАТ төлөгч болчихоор цаашаагаа 1 сая төгрөг олсон ч бага мөнгө олж байсан ч НӨАТ төлөөд л явах болно.

Х - Өө за за, би дээр нэг ресторанд хоол идсэн чинь меню дээрх үнээсээ суга суга явсан мөнгө гараад. Гайхаад асуусан чинь манайх НӨАТ-аа тооцож авдаг гээд.

Э  Өө, би НӨАТ-ын падаан авахгүй гэхгүй та. Тэгээд НӨАТ-гүй үнэ меню дээрээ тавьчихсан байсан уу, тэнэг новшнууд вэ.

Х -Тэрийгээ ч мэдсэнгүй тэгээд төлөөд л гарсан.

Э -Манай нөхөр бас нэг газартай муудалцаад гарсан гэсэн. НӨАТ-тэй НӨАТ-гүй гээд үнэ биччихсэн байсан байна л даа. Тэгээд тэр чинь байгууллагаараа аягүй олуулаа. Бараг 500-аад мянган төгрөг оруулаад. Тэгээд НӨАТ-аа авах гэсэн өгөхгүй байсан гэсэн ш тээ. Тэгсэн мөртлөө НӨАТ-тай үнэ биччихсэн. Манай найз залгаад л байна, оочер болчихлоо гэж байгаа байх.

Х -Татвар тайлан өгөх ажил хүртэл ийм давчуу оочертой байх гэж.

Э -Өө татварынхан аймаар их зантай, нэг алдаа байхад нь одоо засаад өгье гэвэл үгүй өнөөдөр авахгүй. Маргааш ир гэнэ. Маргааш нь юу ч болоо билээ, бөөн ажлаа алдсан юм болдог ш тээ. Зарим нь нэг их сайхан ааштай хүмүүс нь байнаа байна.

Х -“Х” тайлангаа тасалдуулаад торгууль тавиулчихсан бол ямар ч арга байхгүй юу?

Э -Хэцүү дээ, энэ тэндээс дарга маргаар нь яриулаад сайн гүйвэл болох л байх даа. Би дээр тэгж торгууль тавиулаад дарга маргаар нь гуйлгуулаад нөхөж шивүүлж энэ тэр болж, тэгж байж нэг юм болсон.  Би чинь бараг 900 хэдэн мянгыг 200 мянга болгосон шүү. Тэр статистик мэдээнд ороогүй гээд бас л арга хэмжээ авахуулдаг. Хэцүү юм билээ. Би ч шууд л 200-г өөрт нь өгчихсөн...

6

Бид хоёр ерөнхийдөө бөглөрөөгүй шуурхай явсаар Баянгол дүүрэг дээр ирлээ. Хүүхэн 20 мянгатын дэвсгэр сарвайж би задалж чадахгүй тул араас орж ирээд найзаас авчих би яараад гэлээ. Араас нь орвол нэг булангийн жижгэвтэр өрөөнд 10-аад хүн хоёр гурвын зэрэг татварын ажилтан сууж харагдана. Нэг хэсэг бүлэг цаас хавтас тэвэрсэн хөлөрч нүүр нь улайсан хүмүүс “чи энийгээ ингэсэн үү, тэрийгээ яасан” гэж өөр хоорондоо цаасаа тулган алдаа оноогоо нягтлан дугаарлан зогсож байна. Гэтэл булангийн хаалтны цаанаас “Би танд хэлээ биз дээ... авахгүй ээ, тэр надад хамаагүй ээ, танд хэлсэн. За дараагийнх нь” гэх татварын ажилтан бүсгүйн дуу чангараад явчихлаа. Өнөөх жоохон өрөөнд дүнгэнэлдэж байсан тайлангаа өгөхөөр зогссон хэд нам. Команд авсан мэт дуугай боллоо. Яг дунд сургуульд багш нь зандрахад сурагчид номхон чимээгүй болдог байсан шиг л... Би татвар өгөхгүй хөндлөнгийн зочин тул тэд нар шиг агшиж айсан ч үгүй. Хүмүүсийн дээгүүр өлийж булталзан байж ууртай шүүмжлэлийн харцаар байцаагчийг нэг сайн ширэв татаж өгөөд гарч мөрөө хөөлөө...

6

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
sainuu:
sain bn uu,hoovon tanid ajiliin amjilt husii,dygaar buriig chin un*d yag l eh orondoo bgaa yum shig bdag shuu neeree ter 2huuhded sain helehgui bol bolohgui shuu,bas ter ohidoo haij bgaa eej,egch 2 geed sanaa zovoh yum ih bn shuu niigem maani yagaad l bn daa ter gaaliin tatbar ih ytgagui shuu bid endees buh tulburuu tuluud yavyylj bhad zugeere ugj boldoggui l yum bhdaa mongoloos irj bgaa yumiig edniih chin zadlah ni bitgii hel yu ch l avahgui tanid achaa irlee geed l ugchih yum uul ni tiim l bmaar yumaa gaaliinhand helehed......
2014-04-25
sainuu:
sain bn uu,hoovon tanid ajiliin amjilt husii,dygaar buriig chin un*d yag l eh orondoo bgaa yum shig bdag shuu neeree ter 2huuhded sain helehgui bol bolohgui shuu,bas ter ohidoo haij bgaa eej,egch 2 geed sanaa zovoh yum ih bn shuu niigem maani yagaad l bn daa ter gaaliin tatbar ih ytgagui shuu bid endees buh tulburuu tuluud yavyylj bhad zugeere ugj boldoggui l yum bhdaa mongoloos irj bgaa yumiig edniih chin zadlah ni bitgii hel yu ch l avahgui tanid achaa irlee geed l ugchih yum uul ni tiim l bmaar yumaa gaaliinhand helehed......
2014-04-25
sainuu:
sain bn uu,hoovon tanid ajiliin amjilt husii,dygaar buriig chin un*d yag l eh orondoo bgaa yum shig bdag shuu neeree ter 2huuhded sain helehgui bol bolohgui shuu,bas ter ohidoo haij bgaa eej,egch 2 geed sanaa zovoh yum ih bn shuu niigem maani yagaad l bn daa ter gaaliin tatbar ih ytgagui shuu bid endees buh tulburuu tuluud yavyylj bhad zugeere ugj boldoggui l yum bhdaa mongoloos irj bgaa yumiig edniih chin zadlah ni bitgii hel yu ch l avahgui tanid achaa irlee geed l ugchih yum uul ni tiim l bmaar yumaa gaaliinhand helehed......
2014-04-25
sainuu:
sain bn uu,hoovon tanid ajiliin amjilt husii,dygaar buriig chin un*d yag l eh orondoo bgaa yum shig bdag shuu neeree ter 2huuhded sain helehgui bol bolohgui shuu,bas ter ohidoo haij bgaa eej,egch 2 geed sanaa zovoh yum ih bn shuu niigem maani yagaad l bn daa ter gaaliin tatbar ih ytgagui shuu bid endees buh tulburuu tuluud yavyylj bhad zugeere ugj boldoggui l yum bhdaa mongoloos irj bgaa yumiig edniih chin zadlah ni bitgii hel yu ch l avahgui tanid achaa irlee geed l ugchih yum uul ni tiim l bmaar yumaa gaaliinhand helehed......
2014-04-25
nergui:
sain bn uu hoobon 71 dugaarig un*d setgel mash uwdluu uswor nasnii huuhedtei humus bodushtai ym ergej holbogdson uu ter egchig suruwduj bn
2014-04-24
хүрэл:
за бие сайн явалт амжилттай юу хоовон хөхөө. нэр дурдаад авсанд талархав түгжээн дунд явуулын 00 бараг л биелэх байх шүү ямартай ч хуушуур ундаа авчихаж болж байна лээ кккк утсыг нь мэдэх газар руу дөхөж байвал таньдаг бол тэгээд л захиалаад шууд зам дээрээ авчихаж болж байсан шүү ккк буруу юм заасанд уучлаарай кккк пяав мяав бол мэдэхгүй ээ * хүргээд балай суулгахгүй шинжтэй юм бил ээ ккккк тайлан тушаана гэдэг тамтай л ажил шүү гаалийнхан бол бүүр дэндүү гадаадад ажиллаж байхдаа баар маань хуучин тавьлагаа солиод хуучнуудаа зүгээр л гаргаад тавьчихдаг ш дэ тэрийг нь авч ачуулаад энд авах гэсэн чинь. үнэгүй авсымаа гээд байхад л бөөн бөөн мөнгө нэхээд яг дээрх хүүхэн шиг шууд өөрт нь, хэлсэн татварын 30 хувийг өгөөд салсан тэр нь шулуун юм билээ хуучин тавьлага хувцас л шүү дээ түй гэж
2014-04-24
tatvar bish:
сайн байна уу? хоовонд ажлын амжилт хүсье. тэр татварын тайлан гээд байгаа чинь худлаа байна аа. санхүүгийн тайлан, балансаа дүүргийн санхүүгийн хэлтэст өгөх гэж тэгж очерлож байгаа хэрэг. татварын тайланг тоон гарын үсгээр авдаг тул биеэр очихоо больсон юм. татварын байгууллага харин ч төрийн байгууллагаас анх удаа тоон гарын үсгийн хуулийг нэвтрүүлсэн. тоон гарын үсгээр өгөхгүй гэвэл шуудангаар явуулсан ч болдог юм билээ. манайханы генид байдаг цагыг нь тулгадаг зангаас болоод 20-нд санхүүгийн тайлангаа өгөх гэж явсан хүн байна. уг нь 4 сарын 1-20 хүртэл өгөх үүрэгтэй боловч манайхан яг 20-ндоо өгөх гээд очерлодог юм байна. би татварын байгууллагыг үнэхээр ачаалалтай хагас бүтэн сайнгүй тайлан өгөх хугацааг сунгаж ажиллаж байгаад нь баярласан. манайхан хууль дүрмээ мэдэж, төрөө хүндэтгэх хэрэгтэй, худлаа цуурч байгаа хүмүүсийг үргэлж дэвэргэж байхаа бусдыг муулж байхаа болимоор юм.
2014-04-24
shuk:
taksi dotorhi vil yabdal ynshih ni myyhan zohioloos hamaagvi deer setgeld oir bdag shv hoobon hoh minee
2014-04-24
shuk:
taksi dotorhi vil yabdal ynshih ni myyhan zohioloos hamaagvi deer setgeld oir bdag shv hoobon hoh minee
2014-04-24
юм-үз:
сайн байцгаана уу? хоовон минь, тэр 2 хүүхдэд сэрэмж хэлж, мөнд аав ээжид нь үг хэл дайлгадаг нь болждээ. харах хүнгүй, хүргэж аваад байх хүн хүчин мөхөс болоод л тэр байхдаа. маний хүүхэд насанд ч уб минь тун ч амар амгалан байсандаа. "пяав " гэснээс жааханд маань хөгшчүүл, миний мэдэхийн л өвөө минь ингэж хэлдэг байсан нь санаанд орж бурхан болсон өвөөгөө дурсан өөрийн эрхгүй өглөөн нар шиг дулаан илч дүүгсэн инээмсэглэл өөртөө барив.
2014-04-24
юм-үз:
сайн байцгаана уу? хоовон минь, тэр 2 хүүхдэд сэрэмж хэлж, мөнд аав ээжид нь үг хэл дайлгадаг нь болждээ. харах хүнгүй, хүргэж аваад байх хүн хүчин мөхөс болоод л тэр байхдаа. маний хүүхэд насанд ч уб минь тун ч амар амгалан байсандаа. "пяав " гэснээс жааханд маань хөгшчүүл, миний мэдэхийн л өвөө минь ингэж хэлдэг байсан нь санаанд орж бурхан болсон өвөөгөө дурсан өөрийн эрхгүй өглөөн нар шиг дулаан илч дүүгсэн инээмсэглэл өөртөө барив.
2014-04-24
schuhmacher:
gaaliinxan xuuchin xubtsasnaas xurtel gaaliin tatvar avdag.arai gej jooxon yum emxluuleed ar gertee yavuulaxad shuudangiin ortog ondor. tegeed davxar tatvar avna.deed talin zochintoi sanasl neg baina.gadaadad baraani 23% ni tatvartaa yavchixdag.end tatvar mongold tatvar,terf ni tegeed xuuchin xubtsas... yamar ch baisan bie ee sain bodooroi! niitleliig chini urgelj unshdag shuu!nutagtaa baigaa shig sanagddag shuu.amjilt!
2014-04-24
жамуух:
татварын алба гэж новшнууд сонтvгэи
2014-04-23
19001973:
жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол... авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай. мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад дотоод нислэгийн хуваарь, ачаа тээврийн нүүлгэлт, такси дуудлага зэргийг лавлах боломжтой.
2014-04-23
аяатунгаа:
сайн уу хоовоон нийтлэл сайхан байлаа илүү үгэнд дурлахад нөгөө охид хайгаад байсан ээж эгч нар эргэж залгасан уу охидоо олоо болов уу хаан банкруу явдаг хүүхэн тун ч сэргэлэн маягын хүүхэн санагдлаа тэр татварынхан бол үнэн дарамттай шүү нөгөө инээж угтая энээ тэрээ бол ч бүр байхгүй ээ төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа найзууд кино үзэх ч лөөлөө болсон байхаа "пяаав" -аа уугаад халуураа биз хэ хэ сонирхолтой байлаа баярлалаа хоовооон амжилт жирийгээд байгаарай
2014-04-23
unshigch:
хүмүүсийн дээгүүр өлийж булталзан байж ууртай шүүмжлэлийн харцаар байцаагчийг нэг сайн ширэв татаж өгөөд гарч мөрөө хөөлөө. kkk
2014-04-23
zocin:
ene yamar niigem be,odoo czini 21r zyynd tatwariig @haygaar cz jbuulj bolno szdee,gaaliinhan gej bas neg hynd syrtaltangyyd yag ynendee gadaadad baigaa uls szydarga hudelmereeree baahan tatwar tyleed baraa hudaldaz awaad jbuulhaar 20kg aczaanaas ucnuun mungu dawhar awdag,hyyhdyyddee acz zeedee jbuulsan umnaas yagaad dawhar tatwar awdag um be,eswel bid bas end tylsen szyydan hudaldaz awsan baraanii talonoo jbuulhuu,end czini tatwar ni gehed byh baraand zigd23%tyldeg,getel mongold ocood huucin hubcas cz baj dawhar tatwar awdag baidlaa bolibol yasan um be,gaalinhan het muszgiad aasztaj uls ,
2014-04-23