Ард түмэн бид хоосон цаас гэж үү
2014-04-24

Ямар ард түмэн байна, тийм төр буй. Сайхан ишлэл шүү. Ард түмэн мунхаг байгаагийн харгайгаар биднийг удирдаж байгаа төр илүү мунхаг байна гээд сөргүүлээд хэлчихье. Тийм болохоороо тэд ард олонд, оюутан сурагчдад "бэлэн мөнгө" тарааж, тэднийг арчаагүй залхуу, архичин шоучин болгож байгаа нь төрийн ажил. Үр дүн нь ойлгомжтой. Сүүлдээ засаглалаа хуваан талцах болов. Давхар дээл нөмрөхөөр халууцаад байгаа ч юм шиг. “Үндсэн хууль гуай та яршиг шүү” гээд өөрчилж орхино. Дараа нь энэ дэмий юм байна гээд давхар дээл тайлах тухай ярина. Энэ өргөн олон тэгээд та нарын тоглоомоор хөдлөж байх нөхөд биш ноход болж байна уу.

6

Бүгдийг өөртөө таацуулна. Ямар ч тэнэг хүн Үндсэн хуулийн долоон өөрчлөлт хүчинтэй байгаа энэ нөхцөлд давхар дээлний тухай ярих хэрэггүйг мэднэ. Эцэг хууль нь Үндсэн хууль л юм бол давхар дээлний тухай яриа огтоос байхгүй. Эцэг хуулиа өөрчил эс бөгөөс өргөн барьж байгаа хуулиа татаж ав гэнэ. Үнэн үг. УИХ-ын гуравны хоёр гэж том аюул бий. Тэд өөрснөө л санаачилсан. Бүх ард түмнээрээ батласан Үндсэн хуульд энэ бүрэлдэхүүн хангалттай өөрчлөлтийг хийж чадна. Ард түмний санал асуулга ч үгүй аль нэг улс төрийн нам засгийг барих үедээ өөрчилж чадна.

6

Давхар дээл тайлах нь зөв үү. Үнэхээр зөв. Гэхдээ бүх зүйл хууль ёст ардчилсан хэв шинжийг үгүйсгээд байна шүү дээ. Энэ самуурал. Хариуцлагын үнэ цэнийг Үндсэн хуулийн дордуулсан долоон зүйл заалт шалан дээр суулгасан. Хариуцлага гээч огт үгүй болсноос л эрх мэдэлтнүүд "дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж" байгаа юм. Тэд өөрсдийн үүрэг хариуцлагаа умартаж, олон нийтийн эрх ашгийг "нулимж", хүмүүсийн татвараар төлсөн мөнгийг "өөрийнх нь хувийн" мэт бодож, огт ичиж зовохгүйгээр хулгайлан завшиж, Монгол Улсыг хувийн нэг компани аятай ашиглах болсон. Ердөө л засаглалын хямрал ужгирсны хар гай. Энэ эрээ цээргүй байдлынхаа төлөө огт ХАРИУЦЛАГА хүлээхгүйгээр барахгүй, элдэв хуулийн хамгаалалтаар өөрсдийгөө хаацайлж байна. Эцэг хуулийн гажуудал дараа дараачийнхдаа ингэж нөлөөлж байна. Жишээ хангалттай олон. Хэдэн тэрбумаар нь нөхдүүд идэж ууж байгааг Авилгалтай тэмцэх газар илрүүлнэ. Хуулийн хариуцлага нь намууд бие биенээ намнах нарийн төлөвлөгөөний нөлөөт тусгал. Иргэдийнхээ төлөө үйлчилдэг хүнлэг ардчилсан нийгэм ингэж байгуулагддаг бол мөн ч хэцүү еэ.

6

"Хэнд эрх мэдэл буй түүнд хилэнц буй" гэсэн сургаал буй. Хөдөлмөрлөж чаддаггүй, мэдлэг чадваргүй, эд мөнгөний шуналтай нэгэнд эрх мэдэл очвоос "эрхийн тэнэг" түүний үйлдлүүд нь бусдад зовлон болон хувирдаг. Нэг биш нэлээд олон "эрхийн тэнэгүүд" нийлж орхивол, муу үр дагаврууд нь нийгэм даяар хямрал үүсгэнэ. Тэнэгүүдийн мунхаг үйлдлийг нийт олноороо зусардан дагаваас улс гүрний орших, эс оршихуйн аюулд тулгарна.

66

Давхар дээл тайлах төдий биш төрийнхөө жинхэнэ нүүр царайг бид харж байна. Нэг нэгнээсээ ухаантай болох гэж өрссөн 76 тэнэг өөрснөө 76 хор найруулагч болж байна. Үндсэн хуулийн долоон заалтыг үгүй болгохгүйгээр энэ өөрчлөлт хүчингүй гэдгийг мэдэхийн цаагуур мэдэх хэрнээ зүтгүүлээд л сууж байна. Нэг харахад ажил хийж байгаа ч юм шиг харагдах. Нөгөө харахаар улс төрийн намууд аль нь хүчирхэг вэ гэдгээ нэг нэгэндээ тулгаад ч байх шиг. Гэтэл ардын амьдрал хэцүүдээд байна. Нийгэм эдийн засгийн байдал хэцүүдээд байхад иймэрхүү хэрүүл хийгээд өдөр хоногийг аргацааж сууна даа. Яана даа миний Монгол хэзээ энэ хийрхэлээс өртөг багатай амьд үлдэх юм бол. Ард түмэн гэгч бидэн дээр мөн ч олон гардаг гардаггүй бийрээр үг хэлхэж суух юм даа. Бид тийм тэнэг гэж үү.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ingej bgaad hujaagiin hool bh vii hujaa nar l bayrlaj suugaa bhdaa
2014-04-24
хонгороо:
үүнийг хэлээд хэлээд хэн ч ойлгохгүй ээ
2014-04-24
1234:
76 hor nairuulagc yaandaa yana
2014-04-24
123568798:
uuniig xen xelseniig medex uu anx mao xelsen yum xarin manai 76 xeregjuulj bgaa yum daa
2014-04-24
лханаа:
хохь чинь ээ та нар 1996-2000 оныг мартчихаад өөрсдөө хулгайч луйварчид цусгүй алагчдийг сонгочихоод одоо үхсэндээ худлаа гонгинолдоод байгаа юм дуугүй л хувь заяатайгаа эвлэрээд элгээрээ мөлхөцгөө!!!
2014-04-24
irgen:
vnen bichsen b.na ard tvmen negdej bosoj erhee edlehgvi bol mongoliin bayalgiig tur barij byi nuhud idej yyj dyyslaa tegeed yal abdaggvi ni sonin b.na ene turiig uurchluh tsag ni boljee
2014-04-24
элбэгдорж:
монголчууд бол тарвага,тэднийг яаж ч хошогруулж болно.
2014-04-24
ард түмэн:
бол туршилтын хулганууд
2014-04-24
hitler:
busdiig muuhai haragduulahiin tuld
2014-04-24
zochin :
ард түмэн бол цагаан цаас мөн , түүн дээр юу ч бичиж болно .... мао
2014-04-24
яиэж:
яана даа миний монгол хэзээ энэ хийрхэлээс өртөг багатай амьд үлдэх юм бол. ард түмэн гэгч бидэн дээр мөн ч олон гардаг гардаггүй бийрээр үг хэлхэж суух юм даа. бид тийм тэнэг гэж үү.
2014-04-24
хүннү:
үнэн юм бичжээ. бид үндсэн хуулиндаа шинэчлэл өөрчлөлт оруулах цаг болжээ.
2014-04-24