Л.Эрдэнэчимэг: Би нэр төрөө сэргээлгэхээр хаана хандах вэ?
2014-04-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Тамхины хяналтын тухай хуулийн төслөөр үргэлжилж байна. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулсан харилцааг 2013 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа. Энэ хуулийн зарим заалт амьдралд нийцэхгүй, тамхи татахыг болох худалдаалах газрын тоог огцом цөөрүүлэх нь тамхины хууль бус наймаа, чанаргүй, хуурамч тамхи, тамхин бүтээгдэхүүн импортлох, худалдах явдал улам бүр нэмэгдэхэд хүргэж байгаа билээ. Тамхи импортолсон нөхцөл байдлын судалгаанаас үзэхэд янжуур тамхины импорт 1,7 дахин нэмэгдсэн, мөн дүнсэн тамхины импорт 3,6 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. Ийнхүү судалгаанаас үзэхэд тамхи борлуулах цэгийн тоо эрс цөөрсөн боловч худалдан борлуулж байгаа тамхи тамхин бүтээгдэхүүний тоо буураагүй өссөн байгаа нь хууль бус худалдаа эрхлэх явдал дэлгэрч далд эдийн засаг өсөн нэмэгджээ гэж байгааг илэрхийлж байна.

Иймд тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байж болох асуудлыг тодорхой зааж, түүнд тавигдах шаардлагыг тусгажээ. Тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэгдсэн, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгайлсан тасалгаа байхаар заасан байна. Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад дотоод орчинд утаат тамхи татахыг хориглохоор тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.

 5

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо энэ хуулийн төслийг оруулж ирдэг нь буруу. Алхмыг  яаж хэмжээд байгаа вэ? Тамхийг дэмжээд байгаа юм биш үү?

6

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Би тамхийг дэмжээд байгаа юм биш. Тамхины худалдаа далд хэлбэрт ороод байна. Үнэ тогтоолт нь хүртэл амны зоргоор нэмэгдээд байна. Би тамхи татдаг хүний эрхийг хамгаалаад байгаа юм биш. Татдаггүй хүний эрхийг хамгаалаад байгаа юм.  Олон нийтийн газар тамхи татаж болохгүй учир гадаа тат гээд байх юм. Нөгөө талаас бид олон улсын онгоцны буудлын стандартыг яах вэ? Олон улсын жишигт нийцээгүй стандартаа бид яах  вэ?

6

БОНХ-ийн сайд С.Оюун:

-Баасанхүү гишүүн тамхи татдаггүй хүмүүст санаа зовж байгаа нь зөв ч санаа нь буруу байна. Улс орнуудын туршлагаас харж байхад Тамхины цэг байгуулах энэ тэр гэж үзсэн юм билээ. Гэвч тамхи татахыг хориглохоос өөр сайн арга байгаагүй гэдэг юм. Тамхи  татдаг хүмүүс тамхинаасаа гараарай.

6

ЭМ-ийн сайд Н.Удвал:

-Тамхи зүрх, судасны өвчин үүсгэхэд 70, хорт хавдар үүсгэхэд 30 хувь нөлөөлдөг. Үүнтэй уялдуулаад Монгол Улсад уушгины хорт хавдар нэмэгдэж байгаа. Тамхийг нь үнэрлээд, амьсгалаад байгаа хүмүүс ч хорддог. Тамхи хүний амь насыг хөнөөдөг хүчин зүйл хэвээрээ гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн.

6

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Энэ хуулинд өөрчлөлт оруулах гэхэд талцаад, туйлшраад бөөн юм болох юм. О.Баасанхүү ч лобби сайтай юм, УИХ-ын даргатай байнга уулзаад хуулийн төслөө дахин оруулж ирэх байх. Энэ хуулийн төсөлд байгаа алхам гэдгийг метрт шилжүүлэх нь зүйтэй. Мөн тамхи татах  тусгай өрөөг гаргах нь зайлшгүй хэрэгтэй. Олон оронд энэ заалт байгаа. Тамхины хууль бус наймаа үнэхээр бий болсон.

6

-Энэ хууль бол надтай салшгүй холбоотой. Л.Эрдэнэчимэг гэдэг хүн тамхины наалт зарахын тулд Тамхины наалт зарж байна гэж О.Баасанхүү нарын гишүүд хэллээ. Би нэр төрөө сэргээлгэхээр хаана хандах вэ? “Монос” компани дэлхийн шилдэг байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн наалтыг худалдаалсан.  Тамхинаас гаргах наалт. Тамхи таталт нь ургийн гажигт хүргэдэг.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
*x:
erdenchimeg germaanaas hiimiin taria 70000 avaad eruul mendiin yamand 300.000 aar shahdag
2014-04-25
эрдэнэчимэгт:
ан-д менхтуяа гэж шал мангар * авгай байсан, одоо энэ эрдэнэчимэг гэж черийсен мал бас ороод ирлээ. харваас шал тэнэг
2014-04-25
zochin:
jiremsenees hamgaalah emiig monosoos duraaraa avsan hichneen eh jiremslehgui bolj hichneen urh salj baigaag tootssonuu daa.
2014-04-25
zochin:
ih hurliin gishuund uur hiih yum baihgui yumuu ner turuu sergeelgene geed odoo zargaldaad 2 jil ni duusna bizdee.tamhi yariad 2 jilee unguruuluu.ene hugatsaand hcihneen hun yamar emend hordood baigaag hen shalgasan be.bas heden ail il zadgai nuutsaar tamhi tatsanaas i*e haysanaas gald hohirsoniig, bas hichneen bair gudamj bulan tohoid tamhi tatsan humuusiin shulsend bulagdaj uvchin taraasniig erdenechimegee tootsoj nudeeree harsan uu.hot tohijiltiin ajilchid ishiig ni tuuj tseverlej shulsiig ni archij huchrehgui bolson baih yum
2014-04-24
*an huu....:
erdenchimegt ner tur baidag yum uu?
2014-04-24
erguu erdenechimeg:
ene neg erdenechimeg gej erguu amitaniig yamar erguu amitad n songoson um boldoo er n
2014-04-24
zochin:
urgiin gajig zuvhun tamhinaas gevel erdenechimeg ta anduurch. bur iluu arhinaas baih shuu. bas gishuun ta agaaryn bohirdlyg yu geh geev. muuhan jujig tavigch gedeg hoch tand zohih bololtoi.
2014-04-24
irgen:
haana handahaa meddeggui hun huuli bitgii yriad bai.monosin omnoos yriad bga ymu haa* ym???tamhi zarj talhaa zalguuldag olon emee nar hoorhii bolloo naad zah n.hoolnii gazar horiglosonoos busad n taalagddaggui.
2014-04-24
zochin:
iim balarsan huuli sanaachilch butehgui yum yarij bhaar tamhinii uildveree zogsoogood, importlohiig haachih heregtei shuu dee tamhi tatalt ulam ihessen shuu
2014-04-24
dulmaa:
monosiin artekt shalgalt hiiyee damchin artek aimaar unetei
2014-04-24
барьцав:
монос группийн тамхи татдаг ажилчин албан хаагчид болон тамхи татдаг өөрийнхөө хамаатан садангуудаа эхлээд нэг торгоод нийтэд нэг зарлачихаач тэгвэл тамхинаас бүгд гарах байх даа
2014-04-24
ашиг сонирхол :
тамхи зардаг бүх газрууд тамхийг зардаг нь хэвээрээ гэхдээ нууцаар харин үнэ нь л нэмэгдсэн дээ эхлээд цагдаа хуулийн байгууллагынхаа нөхдийг тамхинаас гаргачих тамхичин хууль сахиулагчид таны хуулийг хамгаалж чадахгүй шүү дээ нэг зөвлөлгөө өгье хууль сахиулах байгууллагад / цагдаа шүүх прокурор гм/ тамхи татдаггүй боловсон хүчнийг ажилд авч байх тамхи татдагийг нь ажлаас нь чөлөөлөх хууль гаргачихвал таны хууль хэрэгжихэд нэмэр болох байх мөн таны тамхинаас гаргадаг наалтын бизнес чинь ч хөгжин цэцэглэх болтугай
2014-04-24
ашиг сонирхол:
тамхи зардаг бүх газрууд тамхийг зардаг нь хэвээрээ гэхдээ нууцаар харин үнэ нь л нэмэгдсэн дээ эхлээд цэгдээ хуулийн байгууллагынхаа нөхдийг тамхинаас гаргачих тамхичин хууль сахиулөгчид таны хуулийг хамгаалж чадахгүй шүү дээ нэг зөвлөлгөө өгье хууль сахиулах байгууллагад / цэглээ шүүх прокурор гм/ тамхи татдаггүй боловсон хүчнийг ажилд авч байх тамхи татдагийг нь ажлаас нь чөлөөлөх хууль гаргачихвал таны хууль хэрэгжихэд нэмэр болох байх мөн таны тамхиэы наалтын бизнес ч хөгжин цэцэглэх болтугай
2014-04-24
зочин:
тамхи таталт огт бууураагүй шүү эрдэнэчимэг гишүүнээ та өчигдөр тамхи таталт буурсан бид их ажиллаж байгаа гэж зурагтаар худлаа ярьж сууна билээ монголын хууль 3 хоног болоод л өнгөрсөн шүү дээ энд хэн ч ямар ч ажил зохиогоогүй шүү одоо сургууль соёл гудамж талбай үзвэрийн газруудад татсаар тамхиа хүүхдүүдэд ширхэглэн зарсаар л байгаа шүү
2014-04-24
zochin:
negent tamkhi tataad sursan hymyys iim niigmiin yed yaj tamhia hayah ve. tuunii orond tednii amidrah orching saijruulaad ajiltai bolgo l doo hugjuud ireheer uuriin erhgyi hayaj l taaraasht. yarij baigaa zuil n yamarch amidralgyi
2014-04-24
хууль:
энэ тамхины тухай хууль ерөөсөө ашиг сонирхолын үүднээс гарсан бололтой догоо хэрвээ хүний биед хортой гэвэл хамгийн түрүүнд архи тамхи -ыг салгахгүйгээр нэг хуудь санаачилах хэрэгтэй шүү дээ ер нь хатуухан хэлэхэд тамхинаас гаргадаг наалтыг борлуулахын тулд ганц тамхины хуулийг гаргасан юм шиг л болчихлоо хүний эрүүл мэндэд хортой хамгийн түрүүнд хориглох зүйл бол хоол юм шүү дээ хоол хориглох хууль санаачилбал яасан юм бэ дээ мөн хөдөлгөөний дутагдал энэ асуудлаар ч хууль санаачилж болох байх хятадад хөдөлгөөнтэй байх хөдөлгөөн өрнүүлчихээд хүн амь эрүүлжээд эхлэхээр тэр хөдөлгөөнөө хааж эхэлсэн шиг л юм болохгүй бол хүмүүс нь хэт удаан наслаад үхэж өгөхгүй болсон гэсэн шүү
2014-04-24
эрка:
тамхи ургийн гажилт үүсгэдэг л гэнэ тэгвэл монголд эрүүл хүүхэд байна уу далд худалдаа үнийн аман баримжаа дэндсэн байна лээ хөгшин хүн эргэж очих гээд тамхи хайгаад ил байдгүй очоод хэлсэн чинь худалдагчид нь лсэм хэлчих мөнгөө бэлэн өгчих шууд л гаргаад өгдөг юм түц-д ч адилхан гээд инээлдэж байна лээ оюун сайдын хэлсэн тамхинаас гар гэдэг хадны цуурай л байна дэлхийн хамгийн соёолтой рорн ч тамхи татаастай л байгаа амьдрал дээр буу
2014-04-24
н.энх:
шүүх д та хандах эрхтэй
2014-04-24