Дэлхийн хамгийн том шорон
2014-04-25

Блүүмбергийн сурвалжлагч Michael Kohn, Yuriy Humber нар Монголыг дэлхийн хамгийн том шорон хэмээсэн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулсныг хүргэж байна. 7   5

Монгол орныг гадаа­дынхан их элсэн цөл, тал нутаг, ашигт малтмалын арвин их нөөцөөр нь мэддэг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд зарим нэг гадаа­дынхан Монголыг арай өөрөөр мэддэг болж бай­на. Тодруулбал, дэлхийн хамгийн том шорон. Сүү­лийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг “түлхэх” болсон тус улсын хувьд одоогоор гурван ч улсын үндэстэн дамнасан корпорацитай хууль, шүүхийн асуудалтай байгаа юм.

5

Улмаар Монголын хууль хяналтын байгуул­ла­гын­хан барууны бо­лон хятадын хэд хэдэн бизнесийн удирдах ажилтнуудыг улсаасаа гарахыг хоригложээ. Улмаар тэдгээр бизнес­мэнүүд ямар нэгэн гэмт хэрэг хийсэн нь тог­тоог­доогүй, ял шийтгэл эд­лээгүй ч бараг хоёр жи­лийн турш Монголд “гац­сан” байдалтай байна.

6

Монгол Улс 2011 онд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засаг болсон. Хятадын асар хурдтай өсөлтийг тэтгэсэн зэс, нүүрс алтныхаа ачаар тус улсын эдийн засаг мөн онд 17.5 хувиар тэлсэн юм. Энэ үеэс түрийвчээ зузаатгахын сацуу Монголын өвөрмөц соёл, иргэншлийг таньж, мэдэхийг хүссэн гадаадын уул уурхайн компаниуд болон хөрөнгө оруулагчидтал нутагт олноороо орж ирэх болсон. Гэвч удалгүй Хятадын өсөлт удааширч, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ унахад Монгол руу тэмүүлэх гадаадын хөрөнгө оруулагчдын урсгал аажмаар саарч эхэлсэн юм. Оюутолгойн уурхайг хөгжүүлэх зардалтай холбоотой асуудлаас болж, Монголын Засгийн газар болон Монголын хамгийн том хөрөнгө оруулагч Австралийн Рио Тинто группын хооронд ноцтой хагарал үүсээд байна. Мөн Өмнөд Африкийн Стандарт банк Монголын Засгийн газартай хийх сунжирсан яриа хэлцлийн асуудалд“орооцолдоод” байгаа юм. (Төрийн өм­чит болон хувийн ком­паниудад олгосон зээлийн эргэн төлөлтөд үүссэн асуудалтай холбоотойгоор Стандарт банк нь Монгол Улсын Засгийн газраас 130 сая ам.доллар нэхэмжилж буй.)

6

“Улсаас гарахыг хориглосон нь асуудлыг тодорхойгүй болгож, муудаад буй уур амьсгалыг улам дордуулж байна” гэж Улаанбаатар дахь Монголын хөрөнгийн менежментийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг Michael Preiss хэлжээ. Мөн тэрбээр “Энэхүү шийдвэр нь зарим хүмүүсийн хувьд Монголд хөрөнгө оруулах нь ямар үр дүнгүй гэдгийг баталлаа” гэв. (Preissтус улсаас гарахыг хориглосон хүмүүсийн нэг биш)Визийн хориг нь Шинэ Зеланд, Австрали, Филиппин, Америк, Хятад болон Өмнөд Африкийн иргэдэд үйлчилж байгаа юм. Албаныхан уул уурхайн компаниудын удирдлагууд, банкирууд болон бүр цаашилбал, асрамжийн газрын ажилтныг хүртэл улсаасаа гарахыг хоригложээ.

6

Монгол Улсад уул уур­хайн томоохон хэмжээний үйл ажиллагаа эрхлэгч Рио Тинто компанийн “толгойтой”South Gobi Resources компанийн ажилчид дээрх үүссэн нөхцөл байдлаас болж хамгийн ихээр хохироод байна. Канадын уул уурхайн компанийн /South Gobi Resources/хувьд 2012 онд өөрийн эзэмшлийн хувьцааныхаа багагүй хувийг Хятадын төрийн өмчийн “China’s Aluminum Corp”-д худалдах гэж оролдсоныхоо төлөө монголчуудын дургүйг хүргэжээ. (Энэхүү хувьцааг худалдсанаар South Gobi Resources компанийг Хятадын төрийн өмчит компани эзэмшилдээ авах байсан). Энэхүү хэлцийн талаар Засгийн газар олж мэдсэнээр УИХ-аас иймэрхүү төрлийн хэлцэл, худалдаа хийхийг хориглосон хууль /Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль/ баталсан юм. Улмаар Монголын холбогдох албаныхан South Gobi Resources компанийн үйл ажиллагааг шалгаж эхэлсэн билээ. Түүнчлэн Монголын Авлигатай тэмцэх газраас South Gobi компанийг дөрвөн тэрбум ам.долларын татвараас зайлсхийсэн болохыг нотолсон гэж мэдэгдсэн. Гэхдээ компанийн зүгээс үүнийг эрс үгүйсгэж байгаа юм. Мөрдлөг, шалгалтын улмаас South Gobi-ийн үйл ажиллагаа тасалдаж, олон арван ажилчид ажилгүй, зогсонги байдалд орсон. Түүнчлэн ямар нэгэн гэмт хэрэгт буруутгагдаагүй боловч тус компанийн дөрвөн ажилтан Монголыг орхин гарах эрхгүй болжээ. Тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Филиппин улсын иргэн HillarionCajucom “Би Монголоос хэзээ явах боломжтой болохоо хэлж мэдэхгүй байна. Миний карьер аль хэдийнэ сүйрсэн. Би зогсонги байдалд ороод байна” гэжээ. Хэдий ажлаасаа халагдсан ч South Gobi компанийн зүгээс түүний орон сууцны түрээсийг төлж, сар бүр тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог байна. Мөн тэрбээр гэр бүлтэйгээ зөвхөн Skype-аар л холбоо барьдаг аж. “Миний сэтгэлийн гүнд яагаад, яагаад, яагаад гэсэн асуулт үргэлж эргэлдэж байдаг” гэж тэрбээр хэлжээ.

6

АНУ-ын Миннесота мужийн иргэн Justin Kapla Монголыг орхин явах боломжгүй болсны улмаас тус улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд амьдарч байна. Монголын цагдаагийн байгууллага SGS-ийг мөрдөн шалгаж байх дөрвөн жилийн хугацааны зургаан сард нь тэрбээр салбарын захир­лын албыг хашиж байсан юм. Kapla Монголд 11 жил амьдарч буй бөгөөд мон­гол бүсгүйтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ. Мөн тэрбээр АНУ-ын конг­рессын гишүүд болон АНУ-ын Элчин сайдын яамнаас тусламж хүсээд буй.

7

South Gobi компанийн хуульч Австрали улсын иргэн Sarah Armstrong 2012 оны аравдугаар сард Хонконг руу нисэх нислэг хүлээн онгоцны буудал дээр зогсож бай­гаад баривчлагдсан. Монголын цагдаагийн байгууллага түүнийг South Gobi-ийн хэрэгт холбогдуулан гэрчээр татсан байжээ. Түүнийг цагдаагийн газрыг орхин явахыг зөвшөөрсөн ч долоо хоногийн турш гурван удаа дуудагдаж, есөн цагийн турш мэдүүлэг өгчээ. Түүний хэлснээр тэрбээр мэдүүлэгтээ ихэвчлэн барууны компани хэрхэн ажилладгийг тайлбарласан аж. “Тэд ТУЗ гэж юу байдгийг мэдэхгүй байсан” гэж Армстронг хэлсэн байна. Хоёр сарын дараа тэрбээр Монголоос явжээ.

7

Монголыг орхин явах эрхгүй болсон хүмүүс одоо ч байгаа бөгөөд хэвлэл мэдээлэлд ямар нэгэн байдлаар ярилцлага өгөх, гарахыг нь хүртэл хориглоод байгаа юм. Авлигатай тэмцэх газар болон дүүргийн прокурорын газраас Монголыг орхин гарахыг хориглосон шийдвэр, мөрдөн шалгах ажиллагааны талаар тайлбар өгөхөөс татгалзлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Надад энэ асуудлын талаар ямар нэгэн мэдээлэл алга. Хэрвээ энэ хүний эрхийг зөрчсөн асуудал юм бол үүнийг хариуцсан байгууллага бий” гэжээ. Харин АНУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Allyson Algeo АНУ-ын элчин сайдын яам нь Монголоос гарахыг хориглосон шийдвэрийн талаар мэдээлэлтэй байгааг дурьдаад “Монголын албаныхан Монголоос гарах визийг буруугаар ашиглан гадаадын хөрөнгө оруулагчдад дарамт, шахалт учруулж байгаа нь бидний анхаарлыг маш их татаж байна. Энэхүү нөхцөл байдал нь тааламжгүй үр дүнд хүргэж магадгүй юм” гэжээ.

6

Kohn is a reporter for Bloomberg News in Mongolia. 

6 Humber is a reporter for Bloomberg News in Tokyo.

6

Эх сурвалж: Bloomberg.com

5 http://www.businessweek.com/articles/2014-04-17/mongolia-foreign-executives-detained

Shuud.mn
Сонин хачин
irgen:
soliorch bgaan 2novsh...gadniihand bvv nair tavi...mongol ulsaa hogjvvltsgee ni shvv ho.
2014-04-26
америго:
монгол улсын нэрийг шавартай хутгаж дээ. гадныхан ийм л нүдээр манийг харж байна.
2014-04-26
88124198:
танай хивс, хивсэнцэр, дрож бохирдон гэрийн тань өнгө зүсийг дараад таагүй үнэр шингээд 1 л тухгүй байна уу. тийм бол 3 жилийн туршлагатай элит хивс цэвэрлэгээний төвд хандана уу? манай мэргэшсэн хивсний докторууд таний хивсийг өнгө оруулж тансаг зөөлөн үнэртэй болгохоос гадна хивс, дрожны тоосны хачигийг 100% соруулан авах болно. бид чанарыг эрхэмлэн үйлчлүүлэгчиддээ нээлттэй найрсаг үйлчилгээг хүргэхийг зорилго болгон ажиллаж байна. манайх америкийн kirby-sentria -1, болон 2, английн rug doktor, 3 төрөл, герман hongkong зэрэг өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэд технилоги бүхий төхөөрөмжүүдийг ашиглан зориулалтийн америк, английн бактери устгагч бүхий шампунь, толбо арилгагч ашигладагаараа бид тансаг үйлчилгээг хүргэж байгаа юм.
2014-04-26
ooooo:
hol ochij huts
2014-04-26
aagii:
ingej buhel buten ulsiig doromjilj bolohgui baihaa. yaduu yaduu gehed ene neg gadaadiin hund buhel buten ulsaa doromjluulahgui bizdee uls torchdoo
2014-04-26
sssss:
hooh. tegeed nogoo 130 say $ odoo mongol ulsiin or boltsnuu. ter hun har tolgoigooroo hariutsaad olon ulsiin shorond yasaa tavih yostoi bizde. novshiin luivarchin odoo tansaglaad yavj bga da neg gazaar.
2014-04-26
хнаэжу:
гадаадынхан зайлцгаа
2014-04-26
иргэн:
зөв бичжээ,эрхэм ноёдууд минь өөрсдийгөө үнэнээр нь харж сур.та нарын байнга нэрийг нь барьж үргэлж худал ярьж сонгогдог ард түмний амьдралыг хар.та нарын шуналын золиосонд 7- р сарын 1-нд хичнээн залуус харгислуулав.энэ бүгд худлаа юу?
2014-04-25
mongol:
ediin zasgiin aluurchidiig bugdiig ni hori
2014-04-25
монгол:
түүний хэлснээр тэрбээр мэдүүлэгтээ ихэвчлэн барууны компани хэрхэн ажилладгийг тайлбарласан аж. “тэд туз гэж юу байдгийг мэдэхгүй байсан” гэж армстронг хэлсэн байна. за арай ч дээ туз гэдгийг мэдэхгүй мөрдөн байцаагч хүн бизнес эрхэлдэг гадаадын хүнийг байцаасан гэж үү. манай хууль хяналтынхныг арай дэндүү басаж доромжилсон бус уу. өөрөөр нь хичээл заалгаад байцаасан болж таарах нь ээ. ёстой хуцаж байгаа юм шүү
2014-04-25
монгол залуу:
илт пи аар хийсэн нь мэдэгдэж байна. зайлуул энэ гадны сэтгүүлч хэдэн бор юм авсан болдоо... эргээд тэр мөнгийг нь шүүхдээд салгах хэрэгтэй. засгийн газар доромжилдог хэн бэ энэ муу.!!!!!!!!!!!!!
2014-04-25
shuud buud:
ugaasaa rio tintogiin zahilgaar bichsen bn bas mongoliin neriig delhiin tawtsand ungaah har pr neg bn bid tursun nutgataa ezen naad 2 setguulchee harin iwel shuud buudah hergetei nowshnuudiig
2014-04-25
irgen:
mongolin talaas eserguutsel tailbar xiimeer umaa. ug xumuus ni buruutai uildel baigaa uchir l garaxig ni xorigloson baigaa shdee. iimerxuu gutegelegin chanartai medeelelig nyatsaaj baival yasan um be. ulsin neriin omnoos gedeggui umaa gehed xen negen irgen xuniixee omnoos bicheed niitleed ter bloombergeer ni tsatsval taarna.
2014-04-25
tur zasag:
ta 2 hol ochij honhoison nuhend nohoi met huts
2014-04-25
tur zasag:
ta 2 hol ochij honhoison nuhend nohoi met huts
2014-04-25
tor zasag :
bitgii huts gej helii ta nariin yzel bodloor l hodolj baidag uls oron yum uu
2014-04-25
mongol:
usiigni uuval esiigni dagana shalgah estoi bol shalguulahl bolno bitgii bidniig dord bod ymar deerengyi yzel vee
2014-04-25
ыыыыы:
муусайн цагаачид монголыг африк шиг болгох санаа нь бүтэхгүй болохоороо хуцаж байгаа юм
2014-04-25
anji:
yag vnen uls turiih ni hvmvvs gadniihnii gar hul met ajilaj bdag bolohoor mongolchuud hamag yumaa zarj gvigeed urund orood shvvhiin umnu aidag tegsen murtluu shvvhiin huuli togtoodog 76 gaa uursnuu songodog maluud
2014-04-25
сэтгүүл зүй судлаач:
гадаадын уул уурхайн компаниуд монголын баялагт шунаж л өөрсдөө орж ирсэн шүү дээ. тэгээд тэгш бус гэрээний нөхцөлийг зальдаж бий болгочихоод эцэст нь үнэнийг олж харсан монголын төр-ийг ийнхүү доромжилж байна. хэвлэлийн эрх чөлөө гэж хаана ч байдаггүй. блүүмберг бол үндэстэн дамнасан компаниудын эрх ашигт л үйлчилдэг мэдээллийн хэрэгсэл шүү дээ. өмгөөлөөд байгаа гадаадын уул уурхайн мөнгө хүүлэгч компаний эзэдийн захиалгаар монголыг доош нь хийсэн мэдээлэл бичүүлсэн нь илт байна. сэтгүүл зүйн тэнцвэртэй байдал нь алдагджээ. энэ нийтлэлд асуудалд нэг талыг л баримтласан байна.
2014-04-25
he he:
eeljit yavuulga hiij ehlej baina daa. hen zahialagch ni uym bol. huurhii, bid ch tolgoigui heden mongol boloh ni dee.
2014-04-25
1234:
миний сайхан монгол оронд юу л болоод байнадаа. үнэхээр харамсаж байна
2014-04-25
dandaa:
buruu bichih umaa.hamgiin tom tsagdan horih tuv.tsagdan horih tuviin darga elbegee
2014-04-25
гок-ын ч.ганзоригийг шалгаач ээ.:
гок-ын ч.ганзориг жастын батхүүтэй хуйвалдаж монгол улсыг өрөнд оруулсан. харин батхүү нь барьцаа буюу баталгаагаа өөрөө хуурамчаар үйлдсэн болж ч.ганзоригийг аварч байх шиг байна. ч.ганзориг мөн ч их шуналтай хүн шүү дээ. 52-ын давааны цаана байдаг говь амралтыг гок-ын хөрөнгөөр, гок-ын машинаар бүх юмыг зөөлгөж бариулсан, өөрөөс нь ганц ширхэг хадаас ч гараагүй. иймээс гок тэр амралтыг хурааж авах хэрэгтэй.
2014-04-25
irgen:
naad 2 setguulchee shuuhed ogoh hergtei yugaa ch medhgui baij eldev ym bicheed .mongold bitgii oruulaarai naad 2 oo
2014-04-25