Ким Юу На медалийнхаа баярыг хойшлуулав
2014-04-25

Уран гулгалтын дэлхийн аварга, мөсний хатан хаан гэгддэг Өмнөд Солонгосын тамирчин Ким Юу Нагийн “Сочи”-ийн олимпийн мөнгөн медалийг олон нийтэд танилцуулах ёслол дахин хойшилсон тухай  “yonhapnews.co.kr” мэдээллээ. “Sewol” гатлага онгоц живж, 150 гаруй хүн амиа алдаж, өнөөг хүртэл сураггүй болсон зорчигчдыг олоогүй байгаа юм. “Өмнөд Солонгос даяар гашуудаж байх энэ үед ганцаараа баярлахыг хүсэхгүй байна” гэж тамирчин бүсгүй хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр дурсгалын медаль танилцуулах ёслолоо энэ сарын 17-нд хийхээр төлөвлөж байсан ч өмнөх өдөр нь усан онгоц живсэн юм. Осол гарснаас хойш 10 хонож байгаа ч онгоцтой хамт живсэн зорчигчдыг эрэн хайх ажил өнөөг хүртэл үргэлжилж байгаа. Тиймээс Юу На медалийн ёслолоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа мэдэгдээд “Гайхамшиг тохиолдоосой хэмээн залбирч байна” гэж жиргэжээ.

Юу На зорчигчдыг аврах, эрэн хайх ажиллагаанд зориулж 100 сая вон хандивласан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
агуу тамирчин:
энэ бүсгүйг биширлээ. нийгэм хөгжихэд хүн хүнэээ байдаг гэж худлаал юм байна хүмүүсийн сайхан сэтгэл урд урдахаас илүү болсон юм шигээ
2014-04-27