Дэлхийн нөлөө бүхий 100 эрхмийг Бейонсе тэргүүлэв
2014-04-25

Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг “Time” сэтгүүл гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 2014 оны нөлөө бүхий 100 эрхмийг дуучин Бейонсе тэргүүлсэн байна. Тус сэтгүүлийн редакци 2014 оны дэлхийн онцлох хүнээр дуучин Бейонсиг тодруулсан шалтгаанаа “Тэр бол гал. Үргэлж үзэсгэлэнтэй байдаг. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Don’t rape women” хөдөлгөөнийг санаачилж, олон сая бүсгүйд тусалсан гавъяаг нь үнэлж, ийнхүү тодруулсан” гэж тайлбарласан байна.

6

Энэ жилийн нөлөө бүхий эрхмүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жинпинь, Германы канцлер Ангела Меркель, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун, АНУ-ын экс Төрийн нарийн бичиг Хиллари Клинтон, Японы тэргүүн сайд Шинзо Абе, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Египетийн Ерөнхийлөгчид нэр дэвшиж, ялалт байгуулсан Абдель Фаттах ас-Сиси зэрэг улстөрч нэрлэгджээ.

6

Шашны зүтгэлтнүүдээс Ромын хамба ламтан Францис, Африкийн имам Омар Кобейн Лайам, Дайдон Дзапалаинг, Николас Герекоям Гбангоу, XIV Далай лам уг жагсаалтад орсон байна.

Хүний эрхийг хамгаалагчдын дунд экс тагнуулч Эдвард Сноуден, Пакистаны Малала Юсуфзай нар багтжээ.

6

Урлагийн салбарынхнаас дуучин Майли Сайрус, Фарелл Уильямс, жүжигчин Мэттью Макконахи, Жаки Чан, Бенедикт Камбербэтч, зохиолч Арундати Рой, зураач Марина Абрамович нарыг сонгосон байна.

Нөлөө бүхий бизнесмэн эрхмүүдээр “Facebook”-ийн Марк Цукерберг, “Microsoft”-ыг үндэслэсэн Билл Гейтс, Мексикийн “телевиз, холбооны хаан” хэмээгддэг Карлос Слим нарын нэр багтжээ.

6

Спортын салбарын нөлөө бүхий хүмүүсээр хөлбөмбөгчин Криштиан Роналдо, бейсболийн тамирчин Ричард Шерман, теннисчин Серена Уильямс, гольфчин Лидия Ко нар нэрлэгдсэн бол физикч Жон Ковач, доктор Роберт Ланц, одон орон судлаач Кэтрин Салливан, цаг уурч Кэтрин Хейхо, биологич Дэвид Синклер нар дээрх жагсаалтад бичигджээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
kim kardashnii hajuud bol saihan huuhen shdee
2014-04-25
zochin:
shal hudlaa medee
2014-04-25