Торгох ялыг хорих ялаар өөрчилжээ
2011-12-09

Улсын Ерөнхий прокурорын газрын нэгдүгээр газраас улсын хэмжээнд биелэгдээгүй байгаа болон ялаас зайлсхийсэн ялтны торгох ялыг хорих ялаар солих, ялаас чөлөөлүүлэх, хуульд заасан үндэслэлээр хэсэгчлэн төлүүлэх талаар харъяа прокурорын газруудад үүрэг чиглэл өгсөн бөгөөд энэ ажлыг Нийслэлийн прокурорын газар сайн зохион байгуулж ажилласан байна. Нийслэлийн  хэмжээнд  2011 оны эхний 11 сарын байдлаар торгох ялыг хорих ялаар солиулах, уг ялаас чөлөөлүүлэхээр бичсэн прокурорын  дүгнэлтийн   шийдвэрлэлтийг судлаж үзэхэд прокурор 59 дугнэлт бичсэнээс торгох ялыг хорих ялаар солиулахаар 39 дүгнэлт бичигдсэн байна. Энэ дагуу 14 ялтны торгох ялыг хорих ялаар сольж, 5 дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, 3 ялтны торгох ялыг 6 сараар хойшлуулсан ба зарим дүгнэлт одоогоор шүүхээр хэлэлцээгүй байгаа ажээ. Торгох ялыг хорих ялаар солиулахаар шүүхэд шилжүүдсэн үед шүүхийн шатанд тухайн этгээд торгуулын ялаа төлсөн учир прокуророос бичсэн зарим дүгнэлтийг шүүх хэрэгсэхгүй болгожээ. Дүүргийн прокурорын газруудаас торгох ялыг хорих ялаар солих, чөлөөлүүлэх талаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн прокурорын газрууд идэвхи санаачлага гаргаж, ажиллажээ. Цаашид торгох ялыг биелүүлээгүй, уг ялаас зайлсхийсэн, ялтны торгох  ялыг хуульд заасны дагуу солиулж болох талаар анхаарч ажиллах болжээ.  
Shuud.mn
Сонин хачин