Морин хуур олон улсын наадам өнөөдөр эхэлнэ
2014-04-26

Монголын соёл урлагийг морин хуураар дамжжлан дэлхий дахинд сурталчлах зорилготойгоор зохион байгуулдаг “Морин хуурын олон улсын” наадам өнөөдөр эхэлнэ. Дөрөв дэх удаагаа болж буй энэхүү наадмын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд болно. Морин хуур олон улсын наадам ирэх тавдугаар сарын нэгнийг хүртэл үргэлжлэх ба уралдааны эхний шат маргааш СТӨ-нд эхэлнэ.

2010 оны “Морин хуурын олон улсын наадам”-ын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын, Морин хуур зэмсэг урлаагчдын уралдааныг явуулж байсан бол  2012 онд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байсан. Харин энэ удаагийн наадмын үеэр  “Морин хуурын олон улсын наадам”-ын хүрээнд морин хуур сонирхогч, урлаачдын уралдаан, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.

Дашрамд сонирхуулахад анх 2004 онд ЮНЕСКО-ийн дэлхийн оюуны биет бус соёлын өвийн дээжист Морин хуур бүртгэгдэж, 2008 онд Дэлхийн морин хуурын холбоог байгуулсан байжээ.

.

Б.Буд 

Shuud.mn
Сонин хачин
б.буд:
морин хуур 2014 нээлтийн үйл ажилгааг 2014 оны 4 сарын 26-ны 16:20 минут шууд дамжуулна шүү монголын үндэсний олон нийтийн телвиз
2014-04-26