Агуу ихийн дэмийрэл
2014-04-27

Огт хүсээгүй буюу ямар нэг таагүй сөрөг зүйлийг хийлгэчихээд байдаг нэг далдын хүч өөрт нь шүглэснийг мэдэрснээ нэг танил маань ярилаа. Архи уусан үедээ хүн хамгийн дотны хайртай хүмүүсээ гомдоож, хэрүүл өдөөж, голыг нь харлуулсан үг үйлдэл гаргасан байдаг. Үүнийг нь ухаанаа алдсан байсан болохоор гэж өөрөө ч, өрөөл гомдогсод ч цайруулж уучилна. Гэвч энэ уучлалыг даврал болгоод байвал архины хамаарлаар хар энергид толгойгоо мэдүүлсний шинж гэж ярих нь ч бий. Харин танил маань хэвийн үедээ, эрүүл саруул байхад л уур цухал нь хүрч өөрийнхөө “БИ”-г дарж дийлэхээ больсноо мэдрэх болжээ.

1

Тэр хэзээ ч ойр тойрныхныгоо гомдооё гэж боддоггүй ч бүтэлгүйтэх бүртээ ойр орчныхоо хүмүүсийг буруутгаж хар аяндаа бухимдах болж. Энэ бол хэн нэг архагшсан сэтгэцийн өвчтэй хүний тухай бус энэ нийгмийн хүн бүрийн шахуу мэдэрч байгаа зовинол. Үүнийгээ бид “хамрын ханиад” гэдэг шиг “стресс” гэж бүхэлд нэрлэж орчин үеийн амьдралд байдаг л зүйл гэж ухамсартаа бүртгэж авсан. Үнэндээ бол бид бараг нийгмээрээ, баян ядуу, доод дунд дээд давхаргынхан гээд бүгд л сэтгэцийн эрүүл мэндээ алдаад байгаа юм.

Эрүүл мэнд гэж энгийнээр илэрхийлэхэд өвчин эмгэггүй байх төдийгүй, бас биеийн, сэтгэцийн болон нийгмийн эрүүл мэндийн төгс төгөлдөр байдлыг хэлнэ. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь өөртөө таалагдаж, өөрийгөө байгаагаар нь хүлээн авах хувь хүний чадвар юм гэжээ.

1

Хүний хэрэглээ цөм бүрдсэн гэдэг шиг дайн дажин, гадны шууд дарамт нөлөөгүй эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаагийн хувьд бид бүгд л эрүүл сэтгэц /сэтгэцийн хэвийн байдалтай/ байх учиртай. Гэтэл тийм биш байна. Нийгэмд гарч буй хүчирхийлэл, ёс бус үйлдлүүд, гэр бүлийн болон хүмүүсийн харьцааны хямрал гүнзгийрсээр байгаа. Үүнийг хотжилтын сүүдэр, зах зээлийн нийгмийн хар дагуул гэж үзвэл өрөөсгөл болох юм. Манай нийгэм ядуурал ажилгүйдэл, архидалт зэргээс шалтгаалсан сэтгэхүйн, сэтгэл хөдлөлийн буюу зан үйлийн түр зуурын хямралд өртсөн шинж тэмдэгтэй байна.

1

Нийгэмд сэтгэлзүйн гаралтай сөрөг хүчин зүйлс нь ядуурал, ажилгүйдэл, архидалт буюу мансуурал, хүчирхийлэл, гэр бүл салалт, амиа хорлох үзэгдэл, бэлгийн гажуудал гэх мэтээр илэрдэг. Өөрөөр хэлбэл, дээрхи сөрөг үзэгдэл ихсэж байгаа бол сэтгэцийн хэвийн бус байдал нүүрлэсэн буюу нийгмийн эрүүл мэндийн төгс төгөлдөр байдал алдагдсан хэрэг.

1

Хувь хүний сэтгэцийн эрүүл мэнд сэтгэхүйн хэвийн бус байдалд орох шинж тэмдэг сэтгэцийн өвчлөлийн тухай эмч нар ихийг ярьдаг. Харин энд нийгмийн сэтгэцийн эрүүл мэнд алдагдаж байгаа талаар цухас хөндөж байна. Нийгмийн олонхид наад зах нь биеэ хамгаалах инстинкттэй холбоотой /инстинкт самосохранение/ өөрийгөө хамгаалах инстинкт буурах /илрэл нь амиа хорлох үзэгдэл/ мөн зэрэгцээд өөрийгөө хамгаалах инстинкт ихсэх /аминчирхах үзэл/ хандлага бий болж байгаа гэж байна. Амиа хорлолт ардчиллаас хойш 100000 хүнд 0.17 болсон байна. Анагаахын салбар шинжлэх ухаан талаасаа энэ нь хувь хүний орчны болон сэтгэхүйн онцлог шалтгаантай биз. Харин нийгмийн талаасаа төрийн буруу бодлогоос ажилгүйдэл ихэсч амьдралын баталгаа алдагдсан, ядууралд хүрсэн зэргээс хамааралтай байх талтай.

1

Харин өнөөгийн улстөрчид бүхэлдээ агуу ихийн дэмийрэл гэдэг сэтгэхүйн өвчинд өртсөн шинж тэмдэгтэй. Тэд сонгуулиас сонгуульд дамжин хүрсэн эрх мэдэл, олж авсан баялгаасаа хордсон шинж тэмдэгтэй. Бүхний дээр байх агуу ухаантан, улсыг авч явахаар заяагдсан цөөхөн хүмүүсийн нэг гэж өөрсдийгөө сэтгэн, ямар ч үнээр хамаагүй төр барих донд автсан байдалтай байгаа юм. Энэ нь жирийн олонд маш халтай, улс оронд хохиролтойгоороо ДОХ, тахал зэрэгтэй хамтатган авч үзэх хэмжээнд ирээд байгаа. Улстөрчдийн энэ мэт агуу ихийн дэмийрэл болон өөрийгөө хэт үнэлэх зэрэг сэтгэцийн хэвийн бус байдлыг хуулийн засаглал, ухаалаг төрийн шилжилтээр эмчилнэ гэсэн найдлага бидэнд буй.

1

Харин жирийн хүн та бид сэтгэцийн хэвийн байдлаа хадгалах, сэтгэл зүйн өвчлөлд өртөхгүйн тулд өөрийгөө хамгаалах алхмыг хийх хэрэгтэй юм. Ядаж л сэтгэхүйн эрүүл мэндийн талаарх ойлголт мэдлэгээ нэмэгдүүүлэх, үүнээс урьдчилан сэргийлэхэд суралцах шаардлага бий болж иржээ. Өнөөг хүртэлх хугацаанд улстөрчдийн бидэнд бий болгож өгсөн нийгэм, оршихуй хэлбэр нь хүний төлөө гэсэн наад захын стандартгүй явж ирснийг бид харж байна. Үүнийг өдөр тутмын амьдралдаа харж мэдрэх бүртээ бид “стрессдэж” бухимдсаар сэтгэл зүйн хэвийн байдлаа алдах өндөр эрсдэлтэй.

1

Үүнээс тойрох нийгмийн цогц арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн судалгаа зөвөлгөө өгдөг төв бий болох зэрэг нь хол харагдаж байна. Энэ ажлыг хийх ёстой төр өөрөө улстөрчдөөс халдварласан өөрийгөө хэт үнэлэх, агуу ихийн өвчлөлөөсөө салах гэж ядаж байгаа байдалтай. Нийгмийн эрүүл мэндийн төгс төгөлдөр байдлын нэг тал болсон сэтгэцийн эрүүл мэнд алдагдах эрсдэлтэй цаг үе ирсэн нь олон талаар тод харагдаж байна. Ийм үед иргэд бид сэтгэл зүйн хэвийн байдлаа хадгалахад өөртөө тусалж, өрөөлд эерэгээр нөлөөлөхийг хичээх хэрэгтэй юм.

1

Асуудлыг хэт гүнзгий хүлээн авч ургуулан бодохгүй байх, нэг зүйлийн учир шалтгааныг бусад зүйлстэй холбон тайлбарлахаас зайлсхийх, амьдралын асуудлуудыг хөнгөн хүлээн авч сурах, ямар ч хэцүү асуудалд орсон гарц заавал байдаг гэдгийг ухаарах, өнгөрсөн таагүй дурсамжийг аль болох сэргээхгүй байх, хувийн зохион байгуулалттай байх, биеийн эрүүл мэнддээ анхаарах, бусадтай дасан зохицох чадвартай байх, уян хатан байх, гомдол, бухимдал, хямралыг дотроо удаан хадгалахгүй байх, ямар ч үед сэтгэлээ барьдаг байх, зөв амарч сурах, зорилго чиглэлтэй байх,  нийтэч нээлттэй байх, ямар нэг эрсдэлийг урьдчилан тооцдог байх зэргээр сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах суурь ойлголт байдаг талаар сэтгэл зүйчид зөвлөсөн байна.

Эрүүл мэнд гэж энгийнээр илэрхийлэхэд өвчин эмгэггүй байх төдийгүй, бас биеийн, сэтгэцийн болон нийгмийн эрүүл мэндийн төгс төгөлдөр байдлыг хэлнэ гэж ДЭМБ тодорхойлсон байна.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
shizo freni hetsuu uvchin ,setgetsiin arhag uvchtun batdawaa
2017-06-03
зочин:
180.235.185.192-т баярлалаа их сайхан сэтгэгдэл бичиж
2014-04-28
зөв зөв:
энэ хөндөх ёстой сэдэв. монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд маш их доройтсон гэдэг нь худал биш.
2014-04-28
unen :
tiimee anzaaragdahgui hirnee hun buhend baidag asuudal. gol n uuniigee hyanaj chadddag baih heregtei.evgui bodol ,hund muu sanah, shunah,ataarhah,zereg geed l dor dor n stop- lood baigaarai.tegehgui bol eruul mended aajmaar mash muu nuluuldeg!!! udur bolgon saihan shu.zugeer l humuusiig oilgood hairlaad surchih tegvel biend amar ym b.na le shu.hairuud aa
2014-04-28
1234:
бүхний дээр байх агуу ухаантан, улсыг авч явахаар заяагдсан цөөхөн хүмүүсийн нэг гэж өөрсдийгөө сэтгэн, ямар ч үнээр хамаагүй төр барих донд автсан байдалтай байгаа юм
2014-04-28
1 hun:
ehnii 3 setgegdlig 1 hun bichsen yum bishuu?
2014-04-27
3-n gajig:
ehnii setgegdel bichsen 3 bol ene niitleld bichsen setgetsiin eruul mend muudsan gajuudsan humuus baina
2014-04-27
zochin:
deerh humuusiin setgegdlees onoogiin mglchuudiin stress haragdaj bn.
2014-04-27
agninj:
chi heden tugruguur hushuugaan mylaalgachihaad hutsaad baina?
2014-04-27
agninj:
chi bichih durtai yum bol uuriinhuu l tuhai l bich za!busdiig doromjiloh erh chamd baihgui!
2014-04-27
agninj:
chi bitgii huts * mini
2014-04-27