Эмэгтэй баг гуравдугаар байрт шалгарчээ
2014-04-28

Казахстан улсын нийслэл Астана хотноо болсон чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээнд Монгол улсын баг тамирчид амжилттай оролцлоо.

Энэ удаагийн тэмцээнээс эмэгтэй баг дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, 57 оноогоор гуравдугаар байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд спортын мастер Б.Шоовдор, 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл 55 кг-ын жинд П.Орхон  69 кг-д Ш.Түмэнцэцэг нар мөнгөн медаль хүртсэн. 60 кг-ын жингийн ангилалд С.Цэрэнчимэд хүрэл медаль зүүсэн юм.

Харин манай эрэгтэй баг тамирчид нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж ойрын жилүүдэд үзүүлээгүй өндөр амжилт гаргалаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Ганьт” клубын тамирчин, ОУХМ Д.Хүдэрбулга түрүүлж азийн аварга цол хүртсэн. Мөн 57 кг-ын жинд ОУХМ Д.Цогтбаатар, 125 кг-ын жинд ОУХМ Н.Золбоо, 74 кг-д ОУХМ П.Өнөрбат нар мөнгөн медаль хүртсэн. Хүрэл медалийн тавцанд 65 кг-ын жинд барилдсан Б.Батмагнай, 86 кг-д хүч үзсэн ОУХМ О.Үйтүмэн, 61 кг-ын жингийн ангилалд зодоглосон “Алдар” спорт хороо, “Ажнай” клубын залуу тамирчин Н.Лхамгармаа нар зогссон билээ.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
buyanaa:
unheer sain bsan shuu
2014-04-28