Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ
2014-04-28

Нийслэлийн боловсролын газраас гаргасан зөвлөмжийн дагуу өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг сургуулиуд нэг хугацаанд явуулахаар болсон.  Энэ нь нэг хүүхдийг  олон сургуульд зэрэг бүртгүүлснээс үүдэж  сургуулиудын хүүхдийн тоо бодит бус гарах,  анги танхимын зохион байгуулалтыг зөв хийх зэрэгт үүсдэг хүндрэлийг  арилгасан байна.  Мөн  хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож,  зарим нэг эрх зүйн зохицуулалтыг хийсэн нь  сургуульд шинээр элсэн орж  буй сурагчдаас  элсэлтийн  шалгалт авах,  хураамж  авах зэрэг зөрчилтэй үйлдлүүдийг багасгаж чаджээ.

Элсэгчдийн бүртгэлийн ажлыг дүүрэг, сургуулийн комисс зохион байгуулна. 2014-2015 оны хичээлийн жилд 2008 оны нэгдүгээр сарын 01-нээс  2008 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдийг элсүүлэх юм.

Эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхээр ирэхдээ хүүхдээ дагуулж ирэх ба төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь  болон хуулбар, 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зургийг заавал авчирах шаардлагатай байна. Мөн шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон ИБМТ-ийн лавлагааг үзэх аж.

Төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр ангийн элсэлтийн ажил өнөөдрөөс эхлэн ирэх тавдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
сургалтын мэнэжерүүдийн сайхан үе нь ирлээ ирээдүй 83 ын сайнбаяр багш хэг хүүхдийг 150-200 гаар оруулдаг арай дэндүү
2014-04-28