Модны хулгайтай тэмцэх чиглэлээр зөвлөлдөв
2014-04-29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргаж, Засгийн газарт гардуулан өгсөн билээ. Уг зарлигийг хэрэгжүүлэх, модны хулгайтай тэмцэх чиглэлээр өнөөдөр зөвлөлдөх уулзалт болов. Уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр удирдаж Байгаль орчин ,ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, МХЕГ-ын дарга Д.Батмөнх, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга С.Баатаржав нар болон дээрх яам, газруудын хэлтэс, газрын дарга, мэргэжилтэн, байцаагч нар оролцлоо.

ds

Уулзалтад оролцогчид зөрчил илрүүлсэн байгаль хамгаалагч, цагдаа, сайн дурынхан, иргэдийн урамшууллын системийг боловсронгуй болгох, модны захуудыг улсын хяналтад авч камержуулах, гэрэлтүүлгийг сайжруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төлөөний газрыг анхаарал татсан газруудад байгуулах, тогтмол пост ажиллуулах, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг санал хэлж байв. Хууль бусаар мод бэлтгэхтэй тэмцэх хууль зүйн орчныг УИХ-ын хаврын чуулганд багтаан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж байлаа.

s

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр амьдралд хэрэгжихгүй байгаа хуулийн зарим заалтыг түргэн өөрчлөх, энэ чиглэлээр БОНХЯ, МХЕГ, ЦЕГ хамтарч ажлын хэсэг гаргах, хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ирэх тавдугаар сард багтаан УИХ-д өргөн барих, салбар бүрт хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг зохион байгуулах, хийсэн ажлыг тоо, баримттайгаар тавдугаар сарын сүүлийн 10 хоногт багтаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар нээлттэй хэлэлцүүлж бодит үр дүнг тайлагнах, ЦЕГ, МХЕГ хамтран хариуцаж битүү машинуудыг заавал шалгадаг болох, цагдаа, байгаль хамгаалагчдын хариуцлагад хяналт тавих, модны захуудыг Нийслэлтэй хамтран гэрэлтүүлэг, камераар хангах зэрэг ажлыг зохион байгуулах чиглэл өгөв.

ы

Э.Насан

Shuud.mn
Сонин хачин
ардууд:
хичнээн жил модны хулгайтай тэмцэж байнаа. цагдаа, хуулийнхан оролцоод байгаа болохоор яаж тэмцэх вэ дээ.
2014-04-29