4037 хүүхэд мэндэлжээ
2011-12-09

Монгол Улсын нийгмийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийн талаар хүргэе. Улсын хэмжээнд  оны эхний 11 сард 64667 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 4007 эх буюу 6.6 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 64910 болж, 4037 хүүхэд буюу 6.6 хувиар өсчээ.  Мөн хугацаанд нэг хүртэлх насандаа 1055 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 120 хүүхэд буюу 10.2 хувь,1-5 хүртэлх насны 231 хүүхэд эндэж, 86 хүүхэд буюу 27.1 хувиар буурчээ. Халдварт өвчнөөр оны эхний 11 сард 38.3 мян.хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 1598 хүн буюу 4.3 хувиар нэмэгдсэн нь гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 1593 хүн буюу 61.7 хувь, мөөгөнцөр өвчнөөр өвчлөгчдийн тоо 2255 хүн буюу 56.5 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 1276 хүн буюу 38.5 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 543 хүн буюу 12.7 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 397 хүн буюу 7.7 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 186 хүн буюу 4.7 хувиар буурсан хэдий ч вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 5698 хүн буюу 82.4 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 1786 хүн буюу 2.7 дахин, гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 380 хүн буюу 74.4 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 354 хүн буюу 9.9 хувиар нэмэгдсэнээс голлон шалтгаалав. Улсын хэмжээнд 2011 оны эхний 11 сард 17591 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 342 хэргээр буюу 1.9 хувиар буурчээ. Үүнд өмнөх оны мөн үеийнхээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (269), нийгмийн аюулгүй байдлын эсрэг (206), захиргааны журмын эсрэг (44), шүүн таслах ажиллагааны эсрэг (35), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг (33) зэрэг гэмт хэрэг нэмэгдсэн хэдий ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (609), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (237), хүн амын эрүүл мэндийн эсрэг (58) зэрэг гэмт хэрэг буурсан нь голлон нөлөөлөв. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 2011 оны эхний 11 сард 7294 хүн гэмтэж, 871 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 900 буюу 14.1 хувиар өсч, нас барсан хүний тоо 318 буюу 26.7 хувиар буурсан байна.
Shuud.mn
Сонин хачин
mash sain, bidend hun shig heregtei zuil alga.
2011-12-09