Бан Ги Мүн эмгэнэл илэрхийлэв
2014-04-30

Энэ сарын 18-нд Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан 475 зорчигчтой “Sewol” аяллын хөлөг онгоц өмнөд Чолла мужийн Жиндо арлын ойролцоо живсэн юм. Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн эхнэр Ёо Соон Таекийн хамтаар Нью Йорк хотод байрлах Өмнөд Солонгосын элчин сайдын яаманд “Sewol” онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмэгнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн тухай “yonhapnews.co.kr” мэдээллээ.

Тэрбээр “Нүдээ аниад хэвтэхээс ч айж байна. Тэр бяцхан хүүхдүүд ямар их зовсон болоо. Үнэхээр харамсалтай. Хөлөг онгоц осолдоход онгоцны ахмад хамгийн эхэнд зугтсаныг хараад би гайхаж байна. Тэр эр хүн шиг, удирдагч хүн шиг хариуцлага хүлээлгүй борооноос зугтааж буй мэт болчимгүй үйлдэл гаргасан хэмээн” буруутгажээ.

Тэрбээр төгсгөлд нь Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Хон Воныг хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорсон явдлыг гайхалтай удирдагч хүний үйлдэл хэмээн магтжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
б.дэлгэрцэг:
зөв шүү үүүүүүүүүүүүүү
2014-04-30