Намаа дагах уу, монголоо бодох уу
2014-05-01

Ойрын өдрүүдэд улс төрийн хүрээнд өрнөөд байгаа үйл явц эргэцүүлж бодох олон зүйлийг бий болголоо. Засгийн газрыг бүрдүүлж байгаа АН болон МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл аль аль нь дотроо зөрүүтэй ойлголт, зөрчил хагаралдаантай байгаа нь тодорхой харагдлаа. Дан дээлний “кноп”-ны хэргээс болж АН нэг гишүүнээ хөөж хашраах талаар ярьж, эвслийн Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарах талаар дуугарч эхэллээ. Энэхүү эсрэг “кнопны” хэргээс болж Засгийн газар тарах эсэх асуудал босч ирсэн хэдэн өдөрт хөшигний цаана байдаг улс төрийн бүлэг фракцуудын тэмцэл бараг ил болж, гар хөл нь хаана юу тэмтэрч байгаа нь мэдрэгдлээ.

4

Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөр засгийг  “айлгах ” төлөвлөгөөний цаана ганцхан сөрөг хүчин ч бус АН-ын хүчтэй бүлэг фракцууд тодорхой зорилгоор оролцож байгаа талаарх таамгийг хэвлэлүүд гаргаж ирсэн. Намынхаа бодлогын эсрэг кнопдсон гишүүдийн аяглал зүгээр нэг сэтгэл хөдлөлөөр хийгдсэн ажил биш гэдгийг улс төр гадарлах хүн бүр мэдэж байгаа. Энэхүү эсрэг санал өгсөн нь тийм ч хол явахгүй “баригдахад” араас нь ямар шахалт дарамт ирэхийг мэдэхээр болсон улстөрчид үүнийг хийсэн. Тэгэхээр тэд юу хийж байгаагаа, юутай үлдэхээ сайн мэдэж байж кнопоо дарсан байж таарна. Олон нийт эдгээр гишүүдийг “намаа дагах уу, манийгаа бодох уу” гэдэг л болж байна даа гэж өмгөөлөх аястай байна. Өөрөөр хэлбэл, эсрэг кнопны хэд дараагийн сонгуулиар олон нийтэд дурсагдах, үнэлэгдэх юмтай болсон хэрэг. Энэ бол улс төрд хол алхахаар бодож яваа хүмүүст  том нөөц.

4

Харин давхар дээлний хуулийг дагаад уначих гээд байсан Засгийн газраа авч үлдэх гэж ухаан зарж, ил далд уулзалт хөврүүлсэн засгийн тэргүүн өнгөрсөн өдрүүдэд нэг юманд хүрсэн бололтой юм. Даваа гарагт хийсэн бүлгийн хуралдаанаар АН-ынхан олон асуудалд нэг байр суурьтай болж чадсан талаар бүлгийн дарга нь мишээл дүүрэн мэдэгдлээ. “Давхар дээл тайлах” хуулийн төслийн хэрэгжилтийн талаар энэ хуулийн хэрэгжилтийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн ба энэ асуудалд АН нэгдсэн байр суурьтай санал хураалтад оролцоно. Мөн  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлын тухайд АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж, огцруулах шаардлагагүй, хамгаалж үлдэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ мэт хэд хэдэн ээдрээтэй асуудал дээр АН-ын гишүүд буцаж шарвахгүй байхаар тогтжээ. Нэг байр сууринд хүрсэн гэдэг нь АН-ын фракцууд толхилцооноо зогсоох нэг тохиролцоонд хүрсэн л гэсэн хэрэг.

4

Энэ удаад АН-ын лидер дотоод зөрчлөө дарж бүлэг фракцууддаа шууд өгч болох зүйлийг нь өгч, дараа гэж амлаж болох зүйлүүдийг нь амлаж Засгийн газраа тараалгүй үлдэж чадахаар болсон бололтой байна. Ерөнхий сайдын төрийн байгуулалтын байнгын хорооны давхар дээлний хэлэлцүүлгийн үед хэлсэн “Одоо Үндсэн хуулиа бариад Ерөнхийлөгчийн санал болгосноор явуулъя. Дахиад хорлон сүйтгэх ажиллагаа явж байна. Хээрийн сургуулийг битгий дайн байлдаан болж хувиргаад бай. Хэн ч Монголын төрд олонхи болж болно. Одоо бид ажлаа хиймээр байна, болиоч ээ...” гэж сөрөг хүчинд хандаж үг шиджээ. Энэ нь өөрийн намын хэддээ ч бас давхар санаа дайсан үг биз. Тэрбээр ямар ч байсан энэ удаагийн “Засгийн газрыг унагаах” хээрийн сургуульд сайн хориглолт үзүүлж чадах итгэлтэй болсныг энэ үг нь нотолж байна.

4

Үүнд  номер нэг буюу МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “UBS” телевизээр кофе уунгаа “Давхар дээл”-ийг тайлах он цаг 2016 онд байх талаар болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудалд өөрийн байр сууриа илэрхийлсэн нь цагаа олсон хэрэг боллоо. Энэ нь хориглолтод байсан Ерөнхий сайдад сөрөг давшилт хийх давуу байдлыг бий болгож өгөв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “UBS” телевизийн “Кофе юу, цай юу” нэвтрүүлэгт оролцож “Ерөнхий сайд эдийн засгийн болон улс төрийн удирдлагаа гартаа авах ёстой. Би түүнд нь түшиг больё гэдгээ хэлсэн” гэж байр сууриа тов тодорхой хэлсэн талаар нэвтрүүлэг дөнгөж дуусангуут  хэвлэлүүд онцлон мэдээллээ.

4

АН-ын бүлгийн хурлын даваа гарагийн хурлын шийдвэр чуулганаар ёсчлон кнопдуулснаар “Давхар дээл” тойрсон хаврын шоу бараг өндөрлөх биз. Хэд хоногт ар араасаа өрнөсөн улс төрийн хүрээний энэ үйл явц бидэнд олон бодол дүгнэлтийг үлдээлээ. Н.Алтанхуягийн Засгийн газар бүлэг фракцуудын барьцаанд байгааг ил болгосон ч хөшигний цаана хийгдсэн ямар тохироо, амлалтаар барьцаалагдсан хугацаа нь сунгагдсан нь улам бүр нууц боллоо. Энэ барьцаа нь юугаар төлөгдөж тусгал нь улс оронд, ядарсан төсөвт яаж сөргөөр тусахыг бид бас таашгүй хэвээр үлдлээ. Мөн жагсаалтаар гарсан гишүүд “намаа бодох уу, монголоо бодох уу” гэсэн асуултад ганцхан хариулттай байх ёстойг намаа сөрж Монголоо бодсон гэх “Бурмаагийн дууль” тэдэнд ойлгуулах юм байна.

4

Энэ бүхний эцэст Засгийн газар хэвээр үлдэх нь тодорхой болж ирж байна. Хэтдээ нэг хоёр сайдыг сугалах дээр фракцууд  тохироо хийсэн ч байж магад. Ямартай ч энэ удаа Засгаа залах тухай яриа байхгүй гэдэг дээр АН-ын бүлэг нэгдмэл байрь суурьтай болсон гэж бүлгийн дарга нь итгэл төгс мэдэгдлээ.

4

Энэ хаврын улс төрийн синдром ингээд нэг өндөрлөнө. Үүний дараа гүнзгий амьсгаа авсан Ерөнхий сайдад олон нийт өөрийнх нь үгийг буцааж хэлэх болж дээ.  “Ажлаа л хиймээр байна даа” гэж.

4

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
нам дамжсан улаан тэргүүтэй луйварчид ичээч. махн-ын болон ард түмний нэр барьж гарсан улс төрийн мурийтай тоглоом тоглодог гарууд одоо болимоор юм та нарт ард түмнээ . улс гүрнээ гэсэн ямарч сэтгэл байхгүй . давхар дээл , эрх ямба , албан тушаалаасаа салж чадахгүй ан - тай нийлж манан буданд төөрч будилж яваа луйварчид шүү дээ.
2014-05-02
иргэн:
засгийн газар давхар дээлээ тайлж чадаагүй нь даанч харамсалтай . төрийн данхайсан бүтэцээ цэгцэлж, элдэв урсгал зардал , өөрсдийн тансаглалаа багасгаж татварийн орлогоо нэмэгдүүлж хэмнэх арга хэмжээ авахгүй бол цалин тэтгэвэрээ өгч чадахгүй болно шүү .засгийн газраа эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр гэдэг нь алтанхуягийн ээлжит шоу боллоо. ан-аас их зүйл хүлээж найдаж байсан талаар боллоо . бүгд албан тушаал өмч хөрөнгийн төлөө улайрсан луйварчид байна шүү дээ эд нарт ард тумнээ , эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө гэсэн үшрх сэтгэл байхгүй нь тодорхой болж байна.
2014-05-02
agninj:
bayrhuu chn gene uu chi heden tugruguur hu*gaaan mylaalgachihaad ineedtei yum bichij suudag yum ha ha ha
2014-05-01
iiii:
ene bayarkhuu gej yamar hun bdiin bol unenhuu doligonuur /bugs doloogch gedeg biluu/ nuhur sanagdaad bdiin
2014-05-01
......:
дээлээ тайлаа. алтанхуяг огцор.
2014-05-01
доод дунд:
дунд доод шатны томилгоо үнэхээр 0000 зааж байна аа ажлаа мэдэхгүй баахан пээдгэрүүд л хамарт нь үхрийн нойтон * чихчихсэн юм шиг ярвайцгаагаад хүнд сурталтай гэдэг нь -дүүргийн засаг даргад- гээд албан бичиг өргөсөн чинь - засаг дарга танаа- гэж ёстой гээд авдагүй ээ уул нь дүүрэгт нь л хэрэгтэй ажил хийх гэсэн юмсан түй чорт гэж
2014-05-01
пүрэвжавын баярхүү"тоймч":
больё оо оооооооооооооооооо
2014-05-01
haha:
nomer 1 bhdaa yahav de. dolignuur yum be bayarkhuu. kk
2014-05-01