"Шударга ёс" эвсэл завсарлага авлаа
2014-05-01

УИХ-ын чуулганы үдээс өмнөх  нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн гаргасан санал тус бүрээр санал хурааж байсан юм. Санал асуулгын үеэр УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авах хүсэл гаргалаа. Иймээс УИХ-ын дарга З.Энхболд энэ хуулийн төслөөр нэг хоногийн завсарлага өгөв. Үдээс хойшхи хуралдаанаар "давхар дээл"-ний хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин