Лалын урлаг соёлын музейд монголын соёлын өвийн эд зүйл хадгалагдаж байна
2011-12-09

Эль-Кувейт хотноо байх Лалын урлаг соёлын музейд хадгалагдаж байгаа дэлхийн үнэт ховор эдлэлүүд тэр дундаа Могул хааны үед харьяалагдах соёлын өв дурсгалтай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцлаа. Лалын урлаг соёлын эртний эдлэлийн музей нь Кувейт Улсын эрх баригч Аль-Сабахын гэр бүлийн хувийн цуглуулга дээр үндэслэн байгуулагджээ. Одоогийн Эмирийн ууган хүү Шейх Насер Сабах Аль-Ахмед Аль-Сабах өөрийн эхнэр Гүнж Хисса Сабах Аль-Салемын хамтаар 4-р зуунд хийгдсэн Мамлюкын дурсгалт зүйл худалдан авснаар тэдэнд эртний эдлэлийн музей байгуулах санаа төрж уг музейн үндсийг тавьсан байна.. Өнөөдөр тус музей нь 39 мянган эртний эдлэлтэй, лалын урлаг соёлын хамгийн алдартай музей болоод байна. Дэлхий дахинд энэхүү үзэсгэлэн нь зөвхөн лалын урлаг соёлыг сурталчилдаг төдийгүй, нэгэн цагт лалын орнуудыг эзэлж,  өөрсдийн ноёрхлоо тогтоож байсан хүчирхэг хаадын эдэлж хэрэглэж байсан зүйлсийг нэгэн дор цуглуулсанаараа алдартай юм. Тухайлбал, Могулын эзэнт гүрний хаад, Төмөр хааны удмынхны хэрэгсэл зэрэг бий. Зөвхөн Могулын эзэнт гүрний  үед хаад, ноёд, хатад, цэрэг дайчдын хэрэглэж байсан зүйлсээс л гэхэд 500 орчмыг цуглуулжээ. Тэдгээрийн дотроос 12 кг цэвэр алтаар хийсэн зоос, дайчдын нум сум харвахдаа хуруундаа хийдэг байсан алтан, мөнгөн, хаш хамгаалалтууд, арга билгийг билэгдсэн хос загасны дүрс бүхий эрдэнийн чулуутай гоёл зүүсгэлүүд ховор , гайхамшигтай үзмэрүүдийн тоонд орж байна. Ихэнх үзмэрүүдийг одоогоос 20 жилийн өмнө Иракийн довтолгооны үед алдсан ч Аль-Сабахын гэр бүлийнхэн буцааж цуглуулж олж авах тал дээр онцгой анхаарчээ. Хамгийн сүүлд Лондонгийн дуудлага худалдаанаас Могулын хаан Жалал Аддин Акбарын үнэт эрдэнэс шигтгэсэн хутгыг авч, музейн үзмэр болгожээ. Музейн ховор нандин үзмэрүүдийг дэлхийн 14 том хотод дэлгэн үзүүлсэн байна. Лалын урлаг соёлын музей нь зөвхөн үзүүлэн хэлбэрээр төдийгүй лалын урлаг соёлыг сурталчлах зорилгоор түүхийн сэдвээр лекц, урлагийн тоглолт зэргийг хийдэг бөгөөд сар тутмын сэтгүүл гаргадаг ажээ.
Shuud.mn
Сонин хачин
kkk:
монгол уламжлалаар лал гэдэг юм анхны олон улсын хэмжээний терросист болох уулын өвгөнийг бүргэдийн үүр нэртэй цайзад орогнож байхад нь олзолж аваад хороосон түүхтэй ном унш ойр зуурын мэдлэгэтэй болж байж хүн сурга амьтны элэг доог минь
2012-12-09
harin tiimee LAL bich ISLAM chvv
2012-02-05
islam gediin unees hoish tuunees tsaash medej av. Islamiin shashintai huniig Muslim gedgiin.
2011-12-12
kkk:
монгол уламжлалаар лал гэдэг юм анхны олон улсын хэмжээний терросист болох уулын өвгөнийг бүргэдийн үүр нэртэй цайзад орогнож байхад нь олзолж аваад хороосон түүхтэй ном унш ойр зуурын мэдлэгэтэй болж байж хүн сурга амьтны элэг доог минь
OVOG DEEDES LALIIN SHASHIN GEJ NERLESEN NI UCHIRTAI! ENE NI TERSUUDIIN SHASHIN GESEN UTGATAI. TERRORISTUUD TORDOG TERSUUD SHASHIN GEH UU DEE... ETSEG DEEDES MINE LALIIN SHASHINTANGUUDIIG ZAHIRCH YAVSAN AGUU HUMUUS SHUU.
2011-12-11
Монголоор Лал гэх нь зөв л дөө.
2011-12-10
zugaalj zugaatsaj duusdaggui haraal idmer ve ingeh l gej zutgej baij garch irsen yum biz dee uul ni chamd oor hiih ajil mundahgui ih bii dee
2011-12-10
debildorj ooo odoo zugaaalj nargij bolson yum bish uuuuu???
2011-12-10
muslim geech. yun islam lal
2011-12-10
harin te Islam gej bicheedheee...yun lal
2011-12-10
Lal bish ISlaam geed bichij boldoggui bhda.. medlegiinhee hureeg telmeer yum
2011-12-09
harin tiimee LAL bich ISLAM chvv
islamiin ertontsoo gej
2011-12-09