Э.Анхбаяр дэд байрт шалгарчээ
2014-05-01

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, МУСТА Э.Анхбаяр Оросын нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Г.В.Свиридовын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын V уралдаанд дэд байр эзэлжээ.

Уг уралдааныг ОХУ-ын Соёлын яам, Үндэсний Свиридовын фонд, Свиридовын институт, Курскийн захиргаа, Олон улсын хөгжмийн зүтгэлтнүүдийн холбоо, И.Архиповын фонд болон Оросын хөгжмийн зохиолчдын холбоо, Курскийн Их сургуулиас хамтран зохион байгуулсан байна.

Олон улсын дуурийн дуучдын уралдаан Курск хотноо өнгөрөгч сарын 19-ний өдрөөс эхлэн 10 хоногийн турш гурван үе шаттайгаар зохион байгуулагджээ. Эхний шатны төгсгөлд 52 дуучин шалгарч өрсөлдсөн ба уралдааны шаардлагын дагуу 1974-1996 онд төрсөн дуучид оролцсон аж.

Б.Буд 

Shuud.mn
Сонин хачин
саруул:
манай урлагийнхан ч жинхэнэ цахиур хагалж байнадаа.гэвч театр болон терийн удирдлагууд авч узэхгуй юм. сайн сайн нэртэй дуучид чимээгуйхэн болчихдог нь уунтэй яах аргагуй холбоотой. жишээлбэл мугж.у. далантай, мугж тувшинтегс гэх мэт. учир нь гэвэл театрын удирдлагад байсан сэргэлэн гэх авгай еерт нь таалагддаггуй буюу узэл бодол бага зэрэг зерелдсен хумуусийг янз бурийн шалтаг шалтгаанаар зайлуулсан гэх яриа байдаг нь оргуй зуйл биш бололтой. зевхен сэргэлэн ч биш, ер нь иймэрхуу байдал угшил болчихсон юм биш уу? театрыг урлагийн ариун сум гэдэгдээ.тэгвэл манайд ариун сум биш, четгерийн уур гэлтэйдэгшуу.
2014-05-17
дэмжигч:
баяр хүргэе манай залуучууд улсынхаа нэрийг сайнаар гаргаад овоо ш дээ. монгол хүн хичээвэл хэний ч хүүгээс дутахгүй шүү, улам их амжилт хүсэе. нүүр тахалдаг хэдийнхээ цалин мөнгийг засаг, хариуцсан яам газар нь нэмэх тухай бодмоор юм даа. хүнд хэлэхэд ичмээр бага үнэлгээтэй ажил юм байна лээ. арай ч дээ. гадагшаа урисан улс руу явъя гэвэл явна ш дээ. даан ч эх орон ч тулдаа байгаад байгаа болохоос биш, ийм сайхан хоолойг зохих ёсоор үнэлдэг улс орон манай оперийнхныг наашаа л гэдэг юм билээ. ёстой бор зүрхээрээ яваа хүмүүс шүү дээ
2014-05-02