Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл энэ сарын 16-нд дуусна
2014-05-02

Ерөнхий боловсролын нэгдүгээр ангид элсэн сурах сурагчдын бүртгэл 4 дүгээр сарын 28-нд эхэлсэн. Нийслэлийн боловсролын газраас өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн  ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулах зөвлөмж гаргаж,  сургуулиуд нэг хугацаанд  бүртгэл хийж эхэлсэн юм.  Энэ нь  нэг хүүхдийг  олон сургуульд зэрэг бүртгүүлснээс үүдэж  сургуулиудын хүүхдийн тоог бодитой   тогтоох,  анги танхимын зохион байгуулалтыг зөв хийх зэрэгт үүсдэг хүндрэлийг  арилгасан гэж албанхын үзэж байна.
Мөн  ерөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ерөнхий боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор  нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид  2008 оны 1 дүгээр сарын 1-ээс  2008 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлнэ.
Элсэгчдийн бүрдүүлэх материал:
  1. Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  2. Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь  болон хуулбар
  3. 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  4. Шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон ИБМТ-ийн лавлагааг үзнэ.

Элсэлтийн бүртгэл 5 дугаар 16-ны өдөр дуусна.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин