ДНБ эхний улиралд 7.4 хувиар өсчээ
2014-05-02

Үндэсний Статистикийн хорооноос Дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ/-ийг үйлдвэрлэлийн болон эцсийн ашиглалтын аргаар улирлаар тооцдог судалгааны дүн гарчээ. Үйлдвэрлэлийн арга нь тайлант хугацаанд тухайн улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээний хэмжээгээр илэрхийлдэг. Харин эцсийн ашиглалтын буюу зардлын арга нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээ юунд зарцуулагдсан буюу хэрэглэснийг харуулдаг байна. Ингээд улирал тутамд гаргадаг тус  судалгаагаар энэ оны эхний улиралд ДНБ 2013 оны мөн үеийнхээс 7.4 хувиар өсчээ. Харин өмнө улирлаасаа 2.2 хувиар өссөнийг ҮСХ-оос гаргасан мэдээлэлд дурдсан байв.

 

ДНБ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1148.1 тэрбум төгрөгт хүрэхэд хөдөө аж ахуйн салбар 18.4 хувь, аж үйлдвэр, барилгын салбар 15.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн ДНБ-д эзлэх эцсийн хэрэглээ  72.6 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 35.2 хувь байгаа бол цэвэр экспорт -7.8 хувьтай гарчээ. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулбал эцсийн хэрэглээ 6.5 пункт, хөрөнгийн нийт хуримтлал 12 пунктээр  тус тус буурч, харин цэвэр экспорт 18.5 пунктээр өссөн үзүүлэлт юм байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
уишигч:
шал худлаа мэдээ байна. статистикийн газар захиалгат мэдээлэл өгдөг болсон юм санагдаад байдаг болоод байгаа юм даа.
2014-05-02