Бүжгийн спортын улсын аваргууд тодорно
2014-05-02

Бүжгийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 04-ний өдөр буюу ирэх ням гарагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын бүжгийн спортын дүрмийн дагуу долоон нас хүртэлх, 8-11 нас, 12-15 нас, 16-18 нас, 19 дээш гэсэн таван насны ангиллаар явагдана. Тэд стандарт, латин бүжгийн төрлөөр өрсөлдөж, аваргаа тодруулна.

Насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний хоёр байрт шалгарсан хамтлаг 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Стандарт бүжгийн ДАШТ ирэх 11 дүгээр сард Герман улсын Брауншвейг хотноо болох бол латин бүжгийн дэлхийн аваргууд ОХУ-д зохион байгуулагдах тэмцээнээс тодрох юм.

,

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин