“Цахим засаглал”-тай “Үндэсний дата төв” УТҮГ үргэлж хамт...
2014-05-02

Дэлхий бол бөөрөнхий биш харин үүнийг хавтгайлагч хүчин нь мэдээллийн технологи гэж Томас Фрийдман /World is flat/ гэх номондоо тодорхойлж чадсан. Орчин цагт дэлхий даяар техник технологийн хөгжил манлайлж буй. Тиймээ энэхүү хавтгайлагч хүчин нь ч гэсэн талын Монголд нөлөөлөөд цөөнгүй хугацаа өнгөрчээ. Үүний нэг илрэл нь дэлхийн олон улсад хэрэгжиж, ард түмэн, төр засаг, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын хоорондын харилцааг нэгтгэж чадсан нэгэн төсөлт хөтөлбөр бол Цахим Засаглал үндэсний хөтөлбөр билээ. Манай Монгол улсад ч гэсэн энэ талаар томоохон ажил өрнөн, бодит амьдралд биеллээ олоод буй. Тун саяхан 2014 оны 03 сарын 28-нд уг хөтөлбөртэй холбоотойгоор жил болгон зохион байгуулагддаг “Төрийн байгууллагуудын Админ 2014”-өдөрлөг Шинэчлэлийн Засгийн Газар-ын бодлого удирдлаган дор  Мэдээллийн Технологи Шуудан Харилцаа Холбооны Газар,  Кибер Аюулгүй Байдлын Газар, Үндэсний Дата Төв УТҮГ, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Татварын Ерөнхий Газар, Худалдан Авах Ажиллагааны Газар зэрэг байгууллагууд хамтран төрийн ордонд зохион байгуулсан билээ.

1

Урд урд жилүүдийнхээс энэ удаагийн арга хэмжээ Цахим Засаглал хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулсан нь маш онцлогтой байсан бөгөөд нийт 65 төрийн яамд, газар, нэгж, байгууллагуудын мэдээллийн технологийн төлөөлөл болсон 50-иад мэргэжилтэн хүрэлцэн ирж,  Түц машин, Төрийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ, Төрийн байгууллагуудын и-оффис шийдэл, Бүртгэлийн цахим үйлчилгээ, Замын цагдаагийн бэлэн бус торгуулийн систем, Цахим татварын үйлчилгээ, Цахим тендерийн үйлчилгээ зэрэг сэдвүүдээр илтгэл тавин, бусад асуудлуудын хүрээнд хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм.

1

Цахим засаглалыг хөгжүүлэх ажлын хүрээнд  бодлого төлөвлөлтийг МТШХХГ, МТ-ийн зөвлөл, Цахим Засаглалын зөвлөл, яамдууд мэдээлэл технологийн хувийн хэвшил, нийслэл, орон нутгийн тамгын газар гэх зэрэг газрууд хамтран хийх бөгөөд үүнийг яг гардан гүйцэтгэх байгууллагууд нь Кибер Аюулгүй Байдлын Газар, Үндэсний Дата Төв,  Мэдээллийн Технологийн Үндэсний Парк зэрэг байгууллагууд гэж уг хуралд цохон тэмдэглэсэн. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн асуудлын хувьд  нэгдүгээрт мэдээллийн технологийн салбарт Засгийн Газраар хэлэлцүүлэх, УИХ-д өргөн барих гэх мэтчилэн процессыг дамнах ажээ.  Энэ чиглэлээр Гүрж, Эстони, БНСУ зэрэг улс орнуудын цахим засаглал хэрхэн гүйцэгдэж, хэрэгжсэн талаар судалгаа тодорхой хэмжээнд хийгдсэн хэмээн илтгэл тавигч Ерөнхий сайдын мэдээллийн технологийн зөвлөх Р.Отгонтулга дурдсан юм.  Ялангуяа Эстони улсын мэдээллийн баазын хэлбэр нь манай улстай адил шинж чанар ихтэй гэсэн бөгөөд цахим банк, цахим сургууль, иргэдийн өөрсдөдөө үйлчилэх портал, татвар гаалийн үйлчилгээний талбар, төрийн портал, цахим гарын үсэг, газрын бүртгэл, аж ахуйн нэгжийн бүртгэл, цахим цагдаа, газрын бүртгэл, аж ахуйн нэгжийн бүртгэл, цахим сонгууль, цахим эрүүл мэнд гэсэн дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн улс ажээ.

1

Ерөнхийдөө уг хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй бүхий үйл ажиллагаа Үндэсний Дата Төв-тэй яах аргагүй холбоотой. Үүнтэй холбогдуулаад хэд хэдэн ажлыг дурдаж болно. Тухайлбал, иргэний бүртгэл мэдээллийн газар дээр төрөл бүрийн лавлагааны үйлчилгээг авах гэж жагсдаг байсан цаг саяхан. Шинэчлэлийн Засгийн Газар –ын чиг үүрэгтэйгээр Үндэсний Дата Төв дээр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар-ын мэдээллийн бааз байрлан, Oracle –өгөгдлийн санг ашиглаж,  төрийн байгууллагуудын эмх замбараагүй, энэ тэнд байршиж байсан мэдээллүүдийг нэгтгэн, шаардлагатай тохиолдолд зохих байгууллагууд, иргэдэд нэг дороос хүссэн төрийн үйлчилгээ, мэдээллийг хүргэхийн төлөө ажиллаж байгаа юм.  Үүний нэг тод илрэл нь 2013 оны 06 сард албан ёсны нээлтээ хийсэн ТҮЦ машины дэд бүтцийг хариуцан иргэдэд үйлчилж эхэлсэн хэлбэр юм.

1

Мөн түүнчлэн манай байгууллага нэгэн  төсөлт хөтөлбөрийн дэд бүтэц, мэдээллийн баазыг дата төвийн зориулалтын орчинд хадгалж байгаагийн нэг жишээ нь 2014 оны 02 сараас Худалдан Авах Ажиллагааны Газар-тай хамтран ажиллаж, тус газрын мэдээллийн санг байршуулж байна. Ингэснээр бидний мэдэх нөгөө л хэл ам, хээл хахууль гэх нэрсийг зүүдэг Тендер-ийн бүхий үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулж  байгаа юм. Цахим тендерийн онцлог нь тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй авах,  үүнийг ХАҮГ-ын сайтанд эх хувиар нь байршуулах боломжтой.  Бүхий л гар, механик ажиллагаа шаардсан өмнөх үеийн тендерийн системийг халсан нь төр болон хувийн байгууллагуудын зардал, цаг хугацааг хэмнэсэн гэх зэрэг онцлогуудтай юм.

1

Дараагийн нэгэн жишээ нь  Замын цагдаагийн бэлэн бус торгуулийн систем. 2013 оны 12 сараас бэлэн бус торгуулийн системийг хэрэгжиж эхэлсэн бөгөөд мөн л ҮДТ УТҮГ-ын систем дээр суурилан уг үйл ажиллагаанд ашиглагдах “Терминал” тоног төхөөрөмжийн системийн загварчлал, системийн шийдэл зэргийг тус төв хариуцсан юм. Цаашид ч энэ чиглэлээр олон төлөвлөсөн үйл ажиллагаа байгаа бгөөөд манай байгууллага ЦЕГ-тай хамтран ажиллах болно.

1

Хувь хүн төдийгүй бүхий л албан байгууллага, хувийн аж ахуйн нэгжүүд улсад зохих хэмжээний татвар төлдөг. Уг үйл ажиллагаа ч гэсэн цахим системд шилжих нь ээ. Татварын Ерөнхий Газар-ын мэдээллийн бааз Үндэсний Дата Төв-д байршин, дэд бүтцийн бүхий л асуудлыг хариуцан ажиллаж байна. Иргэн та гэрээсээ, ажлаасаа, гар утаснаасаа, Ipad, Iphone зэргээс, ер нь хаанаас ч   татвараа төлөх боломжтой. Линуксын лицензтэй програмыг ашиглан, дансны төлөвлөгөө, бүхий л санхүүгийн маягт, санхүүгийн тайлангийн ухаалаг систем юм. HTML имэйл дээр боловсруулагдан хийгдэж байгаа ажээ.

1

Дээрхи хийгдсэн, хийгдэж буй ажлуудаар л Цахим Засаглал үндэсний хөтөлбөрийг дүгнэхгүй бөгөөд цаашид үүнээс ч илүү олон төсөлт хөтөлбөрийг ард иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх болно. Мэдээж тэр бүх цахим үйлчилгээ, цаашлаад Цахим Засаглал үндэсний хөтөлбөрийн суурь үндсийг бүрдүүлж буй байгууллага бол Үндэсний Дата Төв УТҮГ байгууллага байх бөгөөд энэ бүх үйл ажиллагааны ард манай байгууллагын нэр сүүдэр мэт үргэлж дагалдах болно.

1

Shuud.mn
Сонин хачин