Клубуудын дэлхийн аварга Японы хожлоор эхэллээ
2011-12-09

Өчигдөр арлын Японд клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийсэн юм. Энэ жилийн клубуудын дэлхийн аваргад өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн аварга испанийн Барселона, Өмнөд Америкийн лигийн аварга бразилын Сантос, Африкийн аварга тунисын Эсперанс, Арабын лигийн аварга Катарын Аль Садд, Төв болон Хойд Америкийн аварга мексикийн Монтеррей, Азийн аварга японы Кашива Рейсол, Номхон далайн арлын улсуудын аварга шинэ зеландын Оклэнд Сити нар оролцож байгаа юм. Тэмцээний нээлтийг Ази тивийн аварга Японы Кашива Рейсол Арлын улсуудын аварга Шинэ Зеландын Оклэнд Сити клубууд тоглолтоороо хийсэн. Өчигдөр болсон энэхүү тоглолтод япончууд Шинэ Зеландын клубыг 2:0-ээр хожсон. Ирэх ням гаригт хоёр тоглолт болох бөгөөд Японы Кашива Рейсол Мексикийн Монтеррейтэй, Тунисын Эсперанс Катарын Аль Садд нар хоорондоо тоглоно. Энэхүү хоёр тоглолтод хожсон клубүүд Бразилийн Сантос болон Испанийн Барсатай тоглоно. Эндээс харахад рейтингээрээ шөвгийн дөрөвт учраа багаа тодрохыг хүлээн буй  Барса клуб Катар болон Мексикийн клубуудын аль хожсонтой тоглож улмаар аваргын төлөө гарч ирэх нь тодорхой харагдаж байна. Мөн өнгөрсөн жилийн амжилтаа давтаж дахин клубуудын дэлхийн аварга болох магадлал ч өндөр байгаа юм.  
Shuud.mn
Сонин хачин
Lenna Kuehneman:
Hey there, You have done an incredible job. I will absolutely digg it and personally recommend to my buddies. I'm certain they'll be benefited from this web site.
2011-12-12
japan-ii bag chin' aziin avarga bish.talbain ezen (host) bolood l orj baigaan.azi tiviin avarga boloh n' baitugai ulsdaa saya anh udaa turuulj baigaa ene jil 2-r ligees deeshee orj irsen bag.azi tiviin club-uudiin avarga n' ter katar-iin bag sh dee.
2011-12-11
santos bol sain sain
2011-12-10
Santosyg barahgui ee
2011-12-10
yaj toglono gene ee oilgosongui, minii oilgosnoor bol barsa Tunis Mexic-iin clubiin hojsontoi togloh baih, harin Japanii club new zelandtai iluu toglolt hiij baigaag oilgosongui, ritingeeree japan ni Tunisiin clubees iluu baigaa biz dee
2011-12-09
japan-ii bag chin' aziin avarga bish.talbain ezen (host) bolood l orj baigaan.azi tiviin avarga boloh n' baitugai ulsdaa saya anh udaa turuulj baigaa ene jil 2-r ligees deeshee orj irsen bag.azi tiviin club-uudiin avarga n' ter katar-iin bag sh dee.