Олимпод хоёр тамирчин өрсөлдөнө
2011-12-09

Өсвөрийн тамирчдын өвлийн анхдугаар олимп ирэх нэгдүгээр сарын 13-22-ны өдрүүдэд Авст­рийн Инсбрук хотноо болох юм. Энэ удаагийн өсвөрийн тамирчдын өвлийн олимпод манай улсаас Д.Өсөхбаяр,  А.Энх-Ариун нар өрсөлдөх аж. Тамирчин Д.Өсөхбаяр цанын төрөлд, А.Энх-Ариун тэшүү­рийн төрөлд хүч үзэхээр болжээ. Ташрамд дурьдахад олимпийн зуны анхдугаар наадам 2010 онд Сингапурт зо­хиогдсон бөгөөд манай улсаас чөлөөт бөхөөр Б.Батцэцэг, гимнастикаар Г.Эрдэнэболд нар алтан медаль тус тус хүртсэн билээ.
Shuud.mn
Сонин хачин