“Бурхан халдун” ууланд сураггүй болсон иргэдийг олжээ
2014-05-05

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хоёрдугаар багийн нутаг “Бурхан халдун” ууланд 2014.05.01-ний өдөр аяллаар явсан таван иргэн сураггүй болсон тухай мэдээлэл энэ сарын 04-ний өдөр нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон НОБГ-ын холбооны мэргэжилтнүүд эрэн хайх ажиллагаа явуулжээ. Сураггүй болсон иргэдийг тус өдрийн 00:00 цагт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Бурхан халдун уулын орчимд машин нь шаварт суусан байсныг эсэн мэнд олсон байна.

Иймд урин дулаан цаг ирж, ард иргэд амралт зугаалгаар явах нь ихсэж буй энэ үед, өөрсдийн аюулгүй байдлаа ханган, цаг уурын болзошгүй нөхцөл байдлыг тооцоолон бэлтгэлээ хангаж аялалд гарах хэрэгтэйг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байгаа юм.

Б.Буд 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
нөгөө халдашгүй дархан ууланд маань алтанхуйгаас өгсүүлээд элдэв хог шаарнууд дур дураараа гардаг болсон юм уу.монгол улсад хууль байгаад хэрэг байна уу
2014-05-05
бибид:
тийшээ очиж їзмээр л байна
2014-05-05