ШУТИС-ийн шинэ бүтэц батлагдлаа
2014-05-05

 

Манай улсын томоохон их дээд сургуулиуд бүтцийн өөрчлөлт хийж эхэлсэн. Хамгийн эхэнд МУИС бүтцийн өөрчлөлт хийж, дөрвөн салбар сургуультай  болсон. Тэгвэл дараагийн ээлжинд ШУТИС бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ.

:

Ингэхдээ:

  1. Барилга, архитектурын сургууль
  2. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
  3. Үйлдвэрлэлийн технологийн сургууль
  4. Геологи, уул уурхайн сургууль
  5. Мэдээлэл, холбооны технологийн сургууль
  6. Эрчим хүчний сургууль
  7. Механик, тээврийн сургууль
  8. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль гэсэн бүрэлдэхүүнтэй байх шийдвэрийг гаргажээ.

:

Энэхүү шийдвэрийг өнгөрсөн баасан гаригт болсон Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргажээ. Мөн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь ШУТИС-ийн нэг бүрэлдэхүүн сургууль байх аж.

Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан тогтоолд ШУТИС-ийн одоогийн бүтцэд байгаа 15 бүрэлдэхүүн сургуулийг ирэх сарын 30-ны өдрөөс татан буулгаж, шинэчилсэн бүрэлдэхүүн сургуулиудыг долоодугаар сарын нэгний өдрөөс өөрчлөн байгуулахаар болжээ.

аа₮а

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин
дццся:
хаа-н дээд сургуулийн цахилгааны ангийг татан буулгая, онигоо ш дээ. төгссөн хүхэд нь юу ч мэдэхгүй балай юм
2014-05-05
дццся:
хаа-н дээд сургуулийн цахилгааны ангийг татан буулгая, онигоо ш дээ. төгссөн хүхэд нь юу ч мэдэхгүй балай юм
2014-05-05
birvaa:
бүтэц яахав ээ хамгийн гол нь ажил сайжрах ёстой. би энэ байгууллагад 10 гаруй жил ажилласан. очирбат аа шинэчлэл хийх гэж байгаа бол өөрийн санасан бодсоноор зоригтой хийх хэрэгтэй. чи их сулбагар байна шүү. чамаас олон хүн их сайхан зүйл хүлээж байгаа байх. та проректор энхжаргалын үгээр явбал хэн ч өөрийг чинь дэмжихгүй шүү. наад энхжаргал аа хурдан солих хэрэгтэй. иаадах чинь ардчиллыг үзэн яддаг хүн байсан юм аа. хэзээ ардчилалд тийм их хайртай болчихвоо. 10 гаруй жил захирал хийхдээ ардчилал ярьсан хүн болгоныг дарамталдаг нөхөр байж билээ. наадах чинь удахгүй таны бөгсийг ухаад унагаах ажиллагаа зохион байгуулна даа. энэ бол хорвоогийн үнэн.
2014-05-05
эргэлзэгч:
бөөн ажил боллоо гээд сайжрах юм байгаа юм уу . бужигнаан болж баахан цаг, хөдөлмөр үрэгдэнэ биз.сургуулиудаа нэг нийлүүлээд, буцааж салгаад л. нөгөө л бидний үр бүтээлгүй ажил давтагдаж л байна даа
2014-05-05
оюутан хүү:
хааис ургууль яагаад дуугаргахгүй байна аа. 4 сургуультай, 3 проректортой болсон гэсэн үнэн үү.
2014-05-05
в.бат:
зөв шүү үүүүүүүү
2014-05-05