МАН Н.Алтанхуягийг сайд нартаа хариуцлага тооцохыг шаардав
2014-05-05

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

5

-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоног Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Олон жил хүлээгдсэн, ард иргэд, нийгэм, гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан хууль. Засгийн газар нийгмийн хүлээлт бүхий шийдлийг гаргасан хууль боловсруулан оруулж ирсэн байх гэж уншиж судаллаа. Харамсалтай нь бүрхэг хуулийн төсөл байна. Дээрээс нь "Төрийн өмчийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бол  51 хувиас дээш, 34 хувиас дээшийг нь төр эзэмших ёстой гэсэн заалт байсан. Энэ заалтуудыг 51 хүртэл, 34 хүртэл гэж өөрчилсөн байна. Эдийн засгийн асуудлаар батлагдах хууль тодорхой байх ёстой. Гэвч энэ хуулийн төсөл тодорхой биш учир тогтвортой байх магдлал нь бүрхэг хууль болжээ. Тиймээс МАН-ын бүлэг энэ хуулийн заалтуудыг тодорхой болгох ёстой гэдэг дээр байр сууриа нэгтгэж байна. УИХ-ын бүрэн эрхэнд халдсан заалт байна. Хилийн зурвас, тусгай хамгаалалттай бүс нутагт  ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг УИХ хэлэлцэн шийддэг хуультай. Үүнийг өөрчилж, Засгийн газар шийддэг байхаар өөрчлөн оруулж ирж байгаа нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан явдал. Тиймээс энэ заалтыг өөрчлөх ёстой гэлээ. Мөн Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулан МАН-ын бүлгийн зарим гишүүд хүнсний захуудаар явж, иргэдтэй уулзсан байна. Ард иргэд амьжиргааны түвшин доошилсныг гишүүдэд уламжилжээ. Мөн манай улсын зээлжих зэрэглэл буурсан байна. Иймээс МАН-ын бүлэг эдийн засгийн хүндрэлийг  шийдэж чадахгүй байгаа холбогдох албан тушаалтнууддаа яаралтай хариуцлага тооцохыг Н.Алтанхуяг Ерөнхий сайдад шаарджээ.  Хэрвээ өөрөө хариуцлага тооцох хүмүүсээ оруулж ирэхгүй бол өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавина гэдгээ мэдэгдлээ.

5

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад тавьсан юм.

6

-Оюутолгойн гэрээний тухайд ТЭЗҮ-ийг нэмэгдүүлэх талаар тусгагдсан байгаа. МАН ямар байр суурьтай байгаа бол?

-Оюутолгойн асуудал дээр МАН-ын бүлэг тодорхой байр сууриа илэрхийлсэн. Ганцхан Оюутолгой ч биш "Тавантолгой", төмөр зам, V цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг  МАН Засгийн эрх барьж байхдаа эхлүүлсэн. Үр дүнг нь Монгол Улс, иргэд хүртэж байсан. Харамсалтай нь энэ Засгийн газрын үед зогссон. Тийм учраас бид энэ төслүүдээ цааш нь үргэлжлүүл, эрчимжүүл, идэвхжүүл гэдэг шаардлагыг тавьж байгаа. Ингэхийн тулд Оюутолгойн гэрээний заалтыг цааш үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байвал өөрчилж болно.  Монгол Улсад үр ашигтай болгохын тулд өөрчлөх шаардлагатай нь өөрчил, түүнээс бус УИХ-аар халхавч хийж ажил хийдүүлж болохгүй.

6

-ҮХАА-н сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ  Х.Баттулга өгсөн. Өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх болов уу?

-Х.Баттулга сайдын тухайд нэгэнтээ ажил хийхгүй гэж хэлээд байхад нь хүчээр сайдынхаа ажлыг хий гэдэг шийдвэрийг УИХ гаргахгүй байх. Энэ удаад хүсэлтийг нь хүлээж авах байх гэж бодож байна.

5

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
.....:
алтанхуяг сайдуудаа огцоруулж чадахгуй ээ.
2014-05-06
1234:
онигоотой нам...........учраа олохгүй...ард иргэдэд хортой мэдээлэл өгөхөөс цаашгүй болчихож
2014-05-06
kkkkk:
ehleed uursduduu hariuzlaga tooz. uls eh ornoo tashraar ni suhruulcheed gemgui zarailj jujeglehee boli. ta nart yamar ch ireedui baikhgui hoolnii savnuud
2014-05-06
сугараа:
сугарыг илчилж чадвал ман будаа болно доо
2014-05-05
dvger:
man.demjij bna an~xand xariutslaga toots davarsan durak nuud
2014-05-05
зочинззочиночин:
манан гийханы найраа гэж камерын өмнө нэг нэгнээ барьж идчих гээд л гараад л идэж ууснаа луйвараа эн тэнцүү хуваагаад л ард түмэн рүүгээ нулимаад л
2014-05-05
zochin:
nam geed baigaa maluudiig bugdiig mongol nutgiin hursnuus archihsan.
2014-05-05
н.энх:
больё оо ман
2014-05-05
irgen:
mah avligachid tor baih uydee you hiisen yom be? avliga avch ard tumnee buudaj allaaa shuu dee?
2014-05-05
бэрс:
томоохон хөрөнгө оруулагчид хайчиваа. алтанхуягаа. худлаа шоудахаа болилдоо. ард түмэн тэнэг биш шүү дээ.
2014-05-05
bers:
энэ алтанхуягаас бөр амьтан бол аль хэдийн суудлаа тавиад өгөх болсон. энэ бэртэгчин амьтан л зайлуул сандал суудалтайгаа зууралдаад ыайх юм зайлуул. ард түмний амьдрал.өдөр ирэх бүр дордсоор. энэ бэрдээс болж ардчилсан намын дараагийн сонгуулийн дүн шалан дээр унана шүү. н.алтанхуяг ерөнхий сайд, батбаяр сайд гэсэн юу ч чадахгүй хувалзнууд өөрөө зайлаад өгье гэсэн зориг гарахгүй л дээ.
2014-05-05
ман-ынханд:
та нар 2000-2004 онд засгийн эрхийг хяналтгүй барихдаа төрөө хямралаас гаргаж түмнээ ядуурлаас аврана гэж гэсэн амлалтандаа хүрээгүй учраас сонгогчид та нарт саналаа өгөөгүй мөн сөрөг хүчин та нарын ядууруулсан ард түмнийг хүүхдийн 10,000 төгрөг амлаж байж гарч ирсэн шүү дээ.ичих булчирхай танай намд байна уу.
2014-05-05
яаааанаааааа:
амьдрал гундуухан байна, цалин, тэтгэвэр амьдралийн баталгаа биш болжээ. энэ сайд дарга нар бүх юм сайн гэх юм, зайлмаар алтанхуяг аа албан тушаалдаа зурадахгүйгээр ард түмний аж амьдалийг сайжруулаачээ, хүндхэн байна цалин, тэтгэвэр нэм ард түмэн шаардаж байна.
2014-05-05
dondog:
tegeed iah gej
2014-05-05
odon:
amjilt ardiin namiinhan ard tumnee urund oruuldag altanhuygiig zailuulaad ug
2014-05-05
------------:
энэ ман-ы нэг хэдэн хулгай нар тэр тусмаа энэ гурван * харахаас дургүй хүрч байна
2014-05-05
olnii huch ardchilsan:
oorsdoo *echeed huniig huniig *en geed sem bultah uiliin ur hiij bn
2014-05-05
онигоо:
комунистууд хариуцлага ярив. хамгийн богино улс төрийн онигоо
2014-05-05
иргэн:
ман-хан шаардлаа л гэх юм.шаардалага нь тэгээд хир биелэдэг юм бол доо.худлаа ярихаас өөр юу хийж байна энэ ман-хан.ан-ханыг байнга л даврах боломж л олгоод байгаа бишүү.довитой үр дүнтэй шаардлага тавьж байгаач энэ ман-хан.
2014-05-05