Морьтон залуус 8538 км замыг туулна
2014-05-05

“Морьтон залуу” ТББ-аас “Морьтон Монгол” төслийг хэрэгжүүлж таван залуу монгол орноо мориор тойрч 8538 км замыг туулах гэж байна. Тэдний аялал энэ сарын 09 буюу ирэх баасан гарагт Чингис хааны морьт хөшөө “Цонжин болдог”-т нээлтээ хийх юм. Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомт, овоотын отрядаас аялал албан ёсоор эхэлж Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь гэх хилийн дагуух нийт 16 аймаг, 100 гаруй сум суурин газар нутгаар дамнан үргэлжилж, аялал эхэлсэн цэг буюу Шивээхүрэнгийн боомт дээр ирэх 12 дугаар сард дуусгах төлөвлөгөө гаргажээ.

ы

Нийт долоон сарын турш үргэлжлэн бүх замыг морьтой туулах энэ аялал монгол эр хүн, монгол адууны тэсвэр хатуужил, туулах чадварыг сорих, хилийн дагуу шинэ маршрут нээх, залууст эх орноо хайрлах, түүх соёлоороо бахархах сэтгэлгээг төрүүлэх. Мөн тусгай сонирхлын аялалд багтах морин аяллыг олон нийтэд сурталчилах, зарим үзмэрийг хаягжуулах, морийг эдэлж хэрэглэх уламжлалт ухааныг сурталчилах, үеийн залууст үлгэр дуурайл болох зорилготой.

ы

Аяллын багийнхан монгол уламжлал зан заншил, ахуй амьдрал, өв соёл зэрэг монгол хэмээх тодотголтой бүгдийг аяллын явцад харуулж явах юм байна. Тодруулбал, морин аяллын багийн үндсэн гурван гишүүн болох МУБИС-ийн БУС-ийн Газарзүйн багш-Аялал жуучлалын менежерийн ангийн гурван оюутнаас гадна моринд гарамгай мэргэжлийн зураглаач камертайгаа, гэрэл зурагчин аппараттайгаа явах аж.

ы

Ингэсний дүнд аяллын үйл явцын тухай болон сонин содон зүйлүүдийг харуулсан цуврал баримтат кино, гэрэл зургийн цомог, ном зэргийг бэлтгэн нийтэд хүргэх зорилгыг өвөрлөж байгаа тухай зохион байгуулагчид нь ярьсан. Аялалд өнгөрөгч нэгдүгэр сараас эхлэн бэлдсэн ба эхний гарааны 15 морийг цуглуулахад Нийслэлийн Уяачдын холбоо болон тод манлай уяачдын зүгээс дэмжлэг иржээ. Аяллын багийнхан эндээс хөдлөхдөө нэг морь унаж, хоёр морь хөтлөн гарна. Харин цаашид аялах морьдыг дайрч өнгөрөх аймгуудын Уяачдын холбооноос гаргаж өгөх ба одооноос эхлэн бэлтгэл ажилдаа ороод буй гэнэ.

ы

Аялагчид өдөрт дунджаар 50 км зам туулна гэж тооцоолж, долоо хоногийн нэг гарагийг амралтын өдөр болгон төлөвлөгөөгөө боловсруулжээ. Зохион байгуулалтын ажлыг ССАЖЯ дэмжиж байгаа бол МоАХ, “Түмэнхишигтэн” төсөл ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм байна. Тэд замдаа интернэтийн сүлжээ болон GPS систем ашиглан холбогдож явах юм.

ы

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
монгол:
нээрээ одоогийн монголчуудын хэрэглэдэг энэ модон эмээл биед нэг л эвгүй санагдаад байдаг. хэтэрхий өндөр... орос эмээл хаа очиж намхан, биед эвтэйхэн санагддаг шүү.
2014-05-06
зочин:
хаврын тарчигдуу цаг шүү. унаа морио сайхан хайрлаж яваарай. эх орноороо аялах гэдэг нь үнэхээр сайхан санагдаж байна. амжилт хүсье.
2014-05-06
b dorrajsjs:
naad hargadaj baigaa emeeliinkhee tuukhiig medekhgui humuus yaj mori unaj mongoliiig toirokh gej baigaa yum bol mongolchuud bid hezee ch iim emeeltei tsreg daind orj uzeegui ard tumen iim emeeliig manjiin haan gangardag baisan emeel ene emeelees bolj zaluuchuud mototsikl unaj baigaag anzaarch baina uu
2014-05-06
б.дорж :
морьтон залуус та нар аялал хийх чинь сайн байна. харин хаврын улиралд мориор хийх чинь буруу юм.мал бүтгий зовоо, тамла. харин та нар явганаар дэлхийг тойрвол түүрэн үйл явдал болно. морь мал бүтгий гадны оронд хаяарай, үхүүлээрэй
2014-05-06
зочин:
амжилт хүсье
2014-05-05
jajjsjdj:
saihan aylah n dee amjilt
2014-05-05