“Ромео Жульетта” мюзиклыг дахин амилуулна
2014-05-06

Дэлхийн сая сая үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг агуу хайрын түүх Английн алдарт зохиолч Уильяам Шекспирийн “Ромео Жульетта” өнгөрөгч онд манай улсад мюзикл хэлбэрээр олны хүртээл болсон.

ы

Тэгвэл энэхүү сонгодог мюзикл энэ сарын 14-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхмын тайзнаа дахин амилах нь ээ. Уг бүтээлийн Ромеогийн дүрд “A-Capella” хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттагийн дүрд “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг нар тоглох юм байна.

ы

“Ромео Жульетта”-г Азид анх удаагаа мюзикл хэлбэрээр Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавьж байсан юм. Анхны сонгодог мюзикл  “Ромео Жульетта”-ын Ромьеогийн дүрд “А-Cappella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд УГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглож байсан билээ.

ы

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин