Ялагчид аялах эрхээр шагнуулжээ
2014-05-06

Спиртыг биш эрүүл амьдралыг сонгон “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Хэнтий аймаг албан байгууллага, аж ахуйн нэгжийн хооронд уралдаан, цэнгээнт “Дэвжээ” тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, аваргаа энэ сарын 1-нд тодрууллаа.

ы

“Аваргын төлөө” шалгаруулалтад Хэрлэн сумын 1 бүсийн ялагч хурандаа Д.Батжаргал даргатай Н.Чанцал ахлагчтай ОБГ-ын “Нөлөөллөөс дээгүүр” баг, О.Цацралттөр, Ц.Эрдэнэбулган, Г.Алтанцэцэг даргатай Г.Алтанцэцэг ахлагчтай ССАЖГ, Музей, Номын сангийн “Араншин” баг, Д.Өнөрцэцэг, Г.Баттунгалаг даргатай Б.Мөнхтөвшин ахлагчтай НДХ, Татварын хэлтэсийн “Best call” баг, Б.Өнөрцолмон даргатай Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн Б.Өнөрцолмон ахлагчтай ”LIKE” баг, Өмнөдэлгэрийн бүсийн ялагч Ж.Гэрэлчулуун даргатай Мөрөн сумын Э.Цэрэнбат ахлагчтай “Соёмбо” баг, Бор-Өндөр бүсийн ялагч О.Амарсайхан даргатай Дэлгэрхаан сумын Ш.Энхбаатар ахлагчтай “Хөдөө арал“ баг, Биндэр бүсийн ялагч Ц. Баярсайхан даргатай Батширээт сумын Г.Ганцогт ахлагчтай “Сүлд” баг, Бэрх тосгон бүсийн ялагч Х.Баасанжав захирагчтай Бэрх тосгоны  Б.Өлзийсайхан ахлагчтай “Оюунлаг ирээдүй” багууд эн тэнцүүхэн өрсөлдөн, архинаас үүдэлтэй олон асуудлыг шийдвэрлэх нь хамгийн зөв гарц гэдгийг бэлтгэсэн үзүүлбэрээрээ тэнд цугларсан 1000 орчим үзэгчдэд хүргэлээ.

ы

“Аваргын төлөө” тэмцээний дүн гарахад тусгай байрт Ц.Баярсайхан даргатай Батширээт сумын Г.Ганцогт ахлагчтай “Сүлд” баг, гуравдугаар байрт Х.Баасанжав захирагчтай Бэрх тосгоны Б.Өлзийсайхан ахлагчтай “Оюунлаг ирээдүй” баг, дэд байрт Б.Өнөрцолмон даргатай Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн Б.Өнөрцолмон ахлагчтай ”LIKE” баг  тус тус шалгарлаа. Тэмцээний шагналын сан тусгай байр 300 мянга, гуравдугаар байр 800 мянга, дэд байрыг 1 сая төгрөг байсан юм.

ый

Энэ удаагийн уралдаан, цэнгээнт Дэвжээ тэмцээний “Аварга”-аар Онцгой байдлын газрын “Нөлөөллөөс дээгүүр” баг тодорч, байгууллагын дарга болон багийн гишүүд энэ сарын 16-наас Хөх хот-Утай-Бээжингийн аялалд 10 хоног аялах эрхийн бичгээр шагнуулжээ.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин