“Эрчим” баг хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхээ авлаа
2014-05-06

Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн  нэрэмжит цомын “AFC Presidents cup-2014” тэмцээний С хэсгийн тоглолт манай улсад болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд  Үндэсний хөлбөмбөгийн  лигийн долоон удаагийн аварга, “Дулааны Цахилгаан Станц-4” ТӨХК-ийн “Эрчим” баг оролцож, тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.

“Эрчим”-ийнхэн өнгөрөгч бямба гарагт анхны тоглолтоо хийж, Камбожийн “Свейрин” багийг 3:1-ийн харьцаатайгаар хожиж, хэсгийн анхны ялалтаа авсан. Харин  болсон тоглолтод Непалын “Мананг” багтай 0:0 харьцаатай тэнцжээ.

Ингэснээр “С” хэсгийг Непалын “Мананг” дөрвөн оноотой тэргүүлж, “Эрчим” клуб ижил оноотой боловч гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдсэнээр тэмцээний дараагийн шатанд өрсөлдөхөөр болжээ. Камбожийн “Свейрин” клубын хувьд хэсгийн хоёр тоглолтонд ялагдал хүлээснээр тэмцээнийг орхисон.

“AFC President’s Cup-2014” тэмцээнд 11 баг оролцож байгаагаас А, В хэсгийн тоглолтууд Филиппин, Шриланк улсуудад энэ сарын 6-11-ний өдрүүдэд болсон байна.  Ийнхүү хэсэг бүрээс шалгарсан хоёр буюу нийт зургаан баг хоёрдугаар шатанд, хоёр хэсэг болж өрсөлдөнө. Энэ тоглолтоос хэсгээ тэргүүлсэн хоёр баг ирэх есдүгээр сарын 24-нд Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн цомын төлөө тоглоно.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин