Улаанбаатар
Ирэх лхагва гаригт Бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
2014-5-7

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 14 буюу ирэх лхагва гаригт тохионо. Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 насандаа бурхны хутгийг олж гэгээрсэн, мөнхүү 81 сүүдэртээ гаслангаас хагацан нярваан дүр үзүүлсэн гурван их үйл зэрэгцсэн энэ өдрийг Бурхан багшийн их дүйчин өдөр хэмээн нэрлэдэг. Энэ өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог юм.

а

Бурхан багшийн их дүйчин өдрөөр сүсэгтэн олон Гандантэгчинлэн хийдэд очиж, мөргөж сүсэглэдэг. Мөн энэ өдөр "Хүсэл биелэх өдөр" хэмээн бэлгэшээж, гэрэлт зул өргөх ёслол үйлддэг. Энэ жилийн гэрэлт зул өргөх ёслол Бурхан багшийн их дүйчин өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

а

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin :
odoo khawriin adag sar bolj bgaa irekh sariin 15 nd duitsen udur tokhiono
2014-05-07
zochin :
odoo khawriin adag sar bolj bgaa irekh sariin 15 nd duitsen udur tokhiono
2014-05-07
zochin :
odoo khawriin adag sar bolj bgaa irekh sariin 15 nd duitsen udur tokhiono
2014-05-07
сүсэгтэн:
зуны эхэн сарын 15 биз дээ гэтэл одоо чинь хаврын адаг сар шүү дээ. худлаа юм бичээд байгаа юм биш биз ээ хөө
2014-05-07