АН-ынхан “Шинэ төмөр зам” төслийг АТГ-т шалгуулахаар зэхэж байна
2014-05-08

“Шинэ төмөр зам” төслийг АН-ынхан АТГ-т шалгуулахаар болжээ гэсэн мэдээлэл төрийн ордонд тархаад байна. Учир нь төмөр замын бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй шинэ төмөр замынхаа царигийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхийг зарим нэг эрх баригчид нэхэж шахаж эхлээд байгаа билээ.

Тиймээс төмөр замын царигийг шийдвэрлэж шинэ шугам барих тухай тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн сарын сүүлээр УИХ-д өргөн барьсан нь нэлээд асуудал дагуулахаар болж байна.

.

Өөрөөр хэлбэл царигийн асуудлыг хөндөж эхэлснээр “Шинэ төмөр зам” төсөлд зориулан гаргасан баримт бичгүүд нь хоорондоо зөрчилдөж ашиг сонирхлын элдэв маргаан да­гуулах боллоо гэсэн үг.

Товчхондоо төс­лийг хэрэгжүү­лэхийн тулд эхлээд Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах ажлыг “Монголын төмөр зам” компани хариуцан гүйцэтгэсэн аж.

Гэтэл энэхүү ажил нь хувийн хэвшилд томоохон хохирол учруулж төсөлд заагдсан дүрэм журмыг са­наатайгаар зөрчиж, ашиг харсан байж болзошгүй байгаа аж.

Өмнө нь энэ тухай асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ийнхүү ярьж бай­сан юм. “Төмөр зам ба­рих асуудлыг долоон жил саа­тууллаа. Хувийн бус тө­рийн зорилгоор. Тэгсэн одоо Чингис бондын мөнгөөр энэ төмөр замыг барина гээд суух юм. Үүнд л миний дур­гүй хүрээд байгаа юм. Хай­ран мөнгө.

Төмөр замын урьд­­чилсан судалгаа гэдэг зүй­­лийг хийлгэнэ гэж бүтэн хоёр, гурван жил болчихоод гур­ван вагоныг “ХААН” бан­кинд барьцаанд тавиад 12 сая ам.доллар зээлсэн шүү дээ.

:

Одоо тэгээд тэр мөнгө нь байхгүй болсон. Тэр 12 сая ам.доллар дотор монголын хуу­­лийн зөвлөгөө өгсөн ком­­пани 10 сая төгрөгийг дун­даас нь авсан. Би энэ асуудлыг ярихад үнэхээр ган­цаарддаг. Манай МАН-ынхан үү­­­­­­­нийг ярихгүй байгаа. Шу­луу­­хан байх хэрэгтэй. АН-ын­хан энэ тухай тас нууж бай­гаа юм. Хэзээ энэ асууд­лаар ха­риуц­лага тооцох вэ” гэж хэлж байсан. Тэгвэл түү­ний хэлж байсан энэхүү үг биелэлээ олж төмөр зам­тай холбоотой бүхий л асууд­­лыг АН-ынхан ийнхүү шал­гуулахаар болжээ.

Мөн 2008 онд төрийн өм­чит “Монголын төмөр зам” хэ­­­мээх компанийг бай­гуулж байжээ. Гэтэл өдгөө тус компани үр ашиггүй зар­­­­дал гаргаж улсад их хэм­жээ­ний хохирол учруул­сан хэ­рэгт унах болсон байна.

Тод­руулбал тус төрийн өм­чит ком­­панийн ТУЗ-ийн даргаар одоогийн Зам тээв­рийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа томилогдож байсан юм. Тэрбээр Хятадын “China CNP Corporation limited” кор­­по­­ра­­циас олон сая ам.дол­ла­рын үнэтэй зүтгүү­рүү­дийг худалдан авч УБТЗ-д өгсөн аж. Гэтэл тус улсад үйлд­вэр­лэсэн “Дунфан СКД 4В” гол замын зүтгүүрийг УБТЗ-ынхан ашиглахгүй гэсэн шийд­­вэр гаргаж ийнхүү үх­­­мэл хөрөнгө болон үлдээд бай­на.

Уг нь Хятадын Засгийн газраас 25 жилийн хугацаатай 1.75 хувийн хүүтэйгээр 60 сая ам.долларыг авсан юм байна. Чухам энэхүү зүт­­гүү­рийг яаж худалдаж авс­ныг нь холбогдох албаны хү­мүүс нь судалж байжээ. Гэтэл “БНХАУ-ын Засгийн газ­раас Монгол Улсын Зас­гийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээ­лийн ашиглалтын та­лаарх “Зээлийн ерөнхий хэ­лэлцээр”-т өөрчлөлт оруулан “CKD4” маркийн илчит тэ­рэг тав, сэлгээний илчит тэрэг нэг, 245 вагон худалдан авахаар болжээ.

:

Ингээд 2009 онд Зам, тээвэр, барилга, хот байгуу­лалтын яамнаас тендер зар­ласан аж. Тендерт шалгарсан Хятадын “China CNR Corporation Limited” корпорацтай гэрээ байгуулж, 35.6 сая ам.доллараар дээр дурдсан зүйлсийг нийлүүлэхээр болсон аж. Ингээд гэрээ байгуулаад хоёр жилийн дараа “Мон­голын төмөр зам” компани хөнгөлттэй зээлээр авсан вагон болон зүтгүүрүүдээ “УБТЗ” -тай протокол бай­гуулан ачаа тээвэрлэж эхэл­жээ.

Гэтэл удалгүй “УБТЗ”-ынхан хятад компанийн үйлд­­­вэрлэсэн тоног төхөө­рөмжийг ашиглахгүй гээд жаг­саалтаас гаргаж олон сая долларын өртөгтөй төмрийн хог нэгээр нэмэгдсэн нь энэ аж. Ямартай ч тэрбээр уг албыг гүйцэтгэж байхдаа 60 сая ам.доллараар зургаан зүтгүүр худалдаж авсан нь үнэн. Харамсалтай нь уг зүтгүүрүүд нь ашиглагдах боломжгүй, стандартын шаар­д­­­лага хангахгүй гэсэн дүг­­нэлтийг “Улаанбаатар тө­­мөр зам” компани гарга­сан бөгөөд 60 сая ам. дол­ла­рын уг хөрөнгө өдгөө Төмөр замын зүтгүүрийн ха­­­шаанд хог болон үлдсэн түүх л байна. Тиймээс учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар Б.Батзаяаг зөв­хөн дээрх шийдвэртэй нь холбоо­той­гоор шалгах хан­­галт­­тай үн­дэслэл бий аж. Юутай ч Зам тээврийн яамны тө­рийн нарийн бич­гийн дарга Б.Батзаяаг “Шинэ төмөр зам” төсөлтэй холбоо­тойгоор хэрэг үүсгэн шалгаж ма­гадгүй болоод байна.

:

Р.Саруул

Эх сурвалж: Өглөөний сонин

Shuud.mn
Сонин хачин
батга баазаяа:
харваас луйварчин гардаа баттулга сайдын бие хамгаалагч явсан энэ эрд ямар юмных нь боловсрол байхавдээ одоогийн ан нэрээр гарч ирсэн хэдэн баньд нар бүгд хамгаалагч тамьрийн багш архичин хор найруулагч жүжигчид гэх мэт хоосон толгойлсон нохдууд л байгаа шүүдээ
2014-05-08
зочин:
харах царайны хужаагийн эрлийз. ийм царайтай цэвэр монгол байх уу. энэ нухруус их юм гарна даа гэж......
2014-05-08
zochin:
eruusuu ene jenko kino duuraigaad baigaa yumuu haa* yum be odoo ter kino shig yum haa baihaw dee.muruuduhuu boli uls ta naraar togluulan gej baihgvi shvv ard tvmnee bodoj ajil hii tegehgvi bol uls turuus zailuulna shvv dee..
2014-05-08
kkkkkk:
ajlaa albaa medhgui hun tavihaar iim bgaashdeeeeee.zavharsan ym beee.oor gazar bas l budliantuulj yvaa bhdaaaa
2014-05-08
зочин:
энэ новшийг ясыг нь гартал хорьж байгаад шалгавал таарна
2014-05-08
batzaya :
an iim luivarchin nuhuduudteigee hariutsalaga tsootsoh heregtei battulga ene hunii ard baigaa tsug huvaaj idsen baih shuu
2014-05-08
zochin:
zarim neg ni yu ch medehgui teneg yum bichhiin
2014-05-08
батзаяа гэдэг:
бөөн но доо
2014-05-08
mmmmmmmmmmmmm:
1980 oooooooo
2014-05-08
8888888888888000000000000000000:
hamgiin gol otgondembreliig ogtsruulah ard nuu baigaag ilruuleh
2014-05-08
monh:
mongol ardiin nam mah namaas salan tusgaarlasnaas hoish ediin zasag heamarch davhar deel eag tailah gej baihad budliulsan
2014-05-08