Тусгаар тогтнолын минь үнэ цэнэ
2014-05-08

Олон сая хүний цусаар гараа угаасан дэлхийн хоёрдугаар дайн дуусч амар тайван болсон өдөр маргааш тохионо. Социализм капитализмын системийг үгүйсгэн өөрийн ноёрхлоо дэлхийд тулгасан фашизмын өдөөсөн дайн төгссөн өдөр. Хэдийгээр 69 жил харван одсон ч гэлээ фашизм хүний түүхэнд ямар их гамшиг тарьсныг мартахгүй санасаар ирлээ. Дайнд хамгийн их хохирсон оросууд жил бүрийн энэ өдөр бүхий л хотууддаа цэргийн ялалтын парад зохион байгуулж, дайнд өртсөн бүхий л орнууд амь үрэгдсэн сая сая хүнийхээ гэгээн дурсгалд зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулдаг. Монголчууд ч мөн адил. Олон зуун жилийн туршид тусгаар тогтнолоо бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадаагүй эцэг өвгөд маань чухамхүү энэ л дайны дараа өөрийн улсын тусгаар тогнолоо /Ялтын гэрээгээр/ хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Хамгийн их эсэргүүцэж байсан Хятад ч Монголын тусгаар тогтнолыг ЗХУ-ын шахалт хийгээд Монголын нийт ард түмний санал асуулгаар хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Өвөг дээдэс маань энэ энэ дайнд ялж гарсан. Нацист Герман ЗХУ-д дайн зарлалгүй халдан довтолсон анхны өдөр буюу 1941 оны зургаадугаар сарын 22-нд л манай улс дэлхийн хоёрдугаар дайнд Германы эсрэг оролцохоо албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэр өдрөөс эхлэн Монголд ЗХУ-ны Улаан армид туслах сан байгуулсан бөгөөд ард иргэдийн хандиваар 1941 оны аравдугаар сард хойд хөрш рүү тусламжийн анхны цуваа хөдөлсөн билээ. Тус цуваангаар 15 мянган ширхэг цэргийн зориулалттай өвлийн иж бүрэн хувцас, 1.8 сая төгрөгийн үнэтэй хоол хүнсний бүтээгдэхүүн, 587 мянган төгрөгийг бэлнээр хүргэсэн байдаг. Дайны туршид БНМАУ холбоотон хойд хөршдөө нийтдээ 30 шахам сая төгрөгийн үнэ бүхий тусламжийн есөн цуваа илгээжээ.

:

Үүнээс гадна нацист Германы эсрэг манай улсын 300 гаруй иргэн сайн дурын үндсэн дээр тулалдаж явсан билээ. Өөр нэг жишээ дурдахад, нацистууд Москвад тулж ирээд байсан цөвүүн цагт КУТВ буюу Дорнын хөдөлмөрчдийн коммунист их сургуульд сурч байсан үүнийг бичигч миний өвөг эцэг бусад монгол оюутнуудын хамт шөнө бүр хотын барилгуудын дээвэрт гаран дайсны онгоцуудын хаясан бөмбөгүүдийг унтраадаг байсан гэдэг. Түүнчлэн 500 мянга гаруй монгол морьд фронтын аль хүнд хэцүүг туулан тэсвэр хатуужлаараа Улаан армийн цэргүүдийн жинхэнэ хайр хүндлэлийг хүртсэн юм. Белоруссийн намаг, зүүн Европын уул нуруудыг туулахад танк, ачааны машин бус монгол морьд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Монголчуудын буцалтгүй тусламжаар 1942 оны сүүл гэхэд 32 “Т-34”, 21 “Т-70” танк бүхий “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, 1943 оны намар “Монгол ард” нэр авсан нисэх эскадриль Улаан Армийн бүрэлдэхүүнд багтан Берлин хүртэл тулалдсан юм. Дайны үеэр монголчууд фронтод 500 мянган тонн мах, 64 мянган тонн арьс нийлүүлснийг ч тэмдэглэх хэрэгтэй.

:

Тухайн үед 130 сая хүн амтай баян чинээлэг АНУ ЗХУ-д “ленд-лиз”-ийн шугамаар үзүүлсэн нийт тусламжийн гуравны нэгд хүрэхүйц хандивыг ердөө 800 мянган хүнтэй манай улс дангаар гаргасан байдаг юм. Байдаг нөөц хүчээ шавхан өөрийн холбоотон ЗХУ-д хоёргүй сэтгэлээр тусласныхаа ачаар дэлхийн хоёрдугаар дайны дараа БНМАУ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, тусгаар улс болж чадсаныг дурдах нь зүйтэй биз ээ.

:

Х.Чойбалсан мундаг удирдагч байжээ. Цусан мөр татуулсан олон мөр байгаа ч Монгол улсыг тусгаар тогтнуулж чадсан энэ гавьяа нь бүхнийг цайруулах биз. Хоёр их гүрний дунд хавчуулагдсан байтугай бүхэл бүтэн улс газрын зурагнаас байгаагүй мэт арчигдаж байсан үе шүү дээ. Хувьсгалыг хамтран хийж байсан нөхдийнхөө ар нуруу руу нь нагааны ам чиглүүлэхдээ гар чичрээгүй нь монголоо монголоор нь тусгаар тогтнуулахыг туйлаас хичээж байсан сэтгэлийн хаттай нь холбон тайлбарлаж болно. Зөвлөлтийн хэнээрхэлийн үед Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэж өргөдөл бариад гүйж явсан Ю.Цэдэнбалыг буруушааж, нутгаа ЗХУ-д нэгтгэж сайрхсан угсаа гарвал нэгтэй Тува нөхрийг олны өмнө алгадахдаа ч Москвагаас эмээгүй юм. Монгол хүн бүр түүн шиг байж Монголоо гэсэн сэтгэлтэй байсных шүү дээ. Тусгаар тогтнол ийм их үнээр олдсон юм шүү дээ.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
sdfsfef:
oilogdgueeeee aythn oilgmjtoi bicd ugcuuuc niigm dre
2023-11-21
Даваа:
хужаагийн шээсээ бал дарга танай хятдуудыг хөөсөнд чи дургүйцээд үхэх гэж байгаа халх нэртэй хужаа биздээ чи
2016-10-11
tuuh sain sudal:
hen hun am ig 1 say daraa ni 2 say bolgoj ugsuniig sanaarai
2014-05-09
tuuh oilgodoggui malnuudad:
tusgaar togtnoogui bsan bol ene nusnuud uursduu hun bolj turuhgui bsan gedegee oilgoj bnuu tsusan oiryson debiiluudee
2014-05-09
bodol:
german yalsan bol mongol unuudur gadniihnaar duuren gazar nutag ni uhsan nuh l baih bailaa...
2014-05-09
oooo:
jinhene tusgaar togtnol 90-eed onoos l bii bolson yum shuu..bitgii ingej ulaan tsaim *j bai
2014-05-09
зочин:
би монгол хүн. энэ үг заримд нь бахархал, зарим нь атаархал, зарим нь айдас, бас зарим нь доромжлол мэт санагдаж магадгүй. миний хувьд омогшил болдог билээ.
2014-05-09
.....:
yambii 69 shig huuchirsan tuuh...neg amnaas ni garaad nuguu am ruu ni orson tuuh sh te...baharhaad bh yum yu ch alga...
2014-05-09
zochin:
unendee 1980 onoos hoish torson zaluuchuud tusgaar togtnol maani yamar ih uneer oldsoniig oilgoh sohoogui yavaa. eh orniihoo tuuhiig unen zovoor ni tedend oilguulah heregtei bolov uu. ene tsagiin ongon deer ongorsniig buruutgaj uguisgen, huuchirsan gej ad uzen ustgah setgeleer handaj bolomgui. tuuh tuuheeree uldene. bidend tuuhiig shuuh erh baihgui.
2014-05-08
хойд-гойд:
монголын тусгаар тогтнол монгол хүн бүрийн, айл өрх бүхнээс амт насаа ,эд хөрөнгөө алдан байж хүлээн зөвшөөрүүлсэн хамтын хүч чармайлтын ач л шүү дээ.32оны эсэргүү,мажинсангын дамбийжаа харчин гүн бавуужав дэ ван гээд бодхоор уйлмаар орилож босоод цээжээ дэлдэн монгол гэж дэлхийн чихийг дэлдийлгэн хашигармаар.ах нарын хүчинд бидний монгол дэлхийд данстай өсөж үржсэн нутаг усаа сахын хамгаалсан улс орон болсон.энд тэр ман+махн ерөөс хамаагүй биш эд цуцсаар, нулимасаар шавар зуурч, хүнээр газрын гав бөглөж,түүхийн хуудсанд цусан толбо үлдээсэн өгөрүүд үү хүүхээд.
2014-05-08
a66daa:
t70 geh bail aa
2014-05-08
a66daa:
t 20 tank chini ter ued baigaagui yum shdee :) ene setguulchid neeree alah yum aa
2014-05-08
a66daa:
n. badamjavguai, 5 sariin 9nd d2d duusaagui yum shuu dee, evropd l dain dussan odor. jinhene ecsiin odor ni 1945 onii 9 sariin 2nd yapon buuj ogsonoor d2d duussan yum.
2014-05-08
zaluu:
an ii heden durakuud uuniig oilgohgui ee yamar ih une tseneer mongol uls tusgaar togtnoloo olloo doo unii ed nar balluurdaj baina ungursun uye uruugaa gar buugaar buudval ireedui chini ih buugaar buudana
2014-05-08