Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталлаа
2014-05-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

өа

Хуулиар Амгалан ДЦС-ыг барьж завсарлахад оруулж ирэх тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөх  юм.

өа

Гаалийн албан татвараас чөлөөлөхөд таван жилийн хугацаанд төлж барагдуулж чадах уу, Засгийн газар гэж гишүүн Ц.Нямдорж тодруулсан юм. Гэвч түүний асуултад хариулах албан тушаалтан байсангүй.

өа

Учир нь Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гадаадад томилолттой явна. ЭХ-ний сайд  М.Сономпил салбарых нь асуудлыг  хэлэлцэж байхад хүрэлцэн ирээгүй байна гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд анхааруулж байв. Ингээд санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг баталлаа.

өа

Чуулганы нэгдсэн хуралдаан  Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр үргэлжилж байна. Уг хуулийн төслийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг гишүүдэд танилцуулж байна.

өа

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
баяр:
нефть боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг мөн адил гааль нөат-ийн татвараас чөлөөлөхгүй бол монгол хэзээ ч нефтийн үйлдвэртэй болохгүй...харамсалтай нь энэ үйлдвэрийн талаар дугарах сөрөг хүчин байтугай гишүүн ч алга....ганбаатар гишүүнээ дарханы нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын төлөө тэмцээчэээ....
2014-05-10
kkkkkkkkkkkkkkkkkk:
neamdorjoo gej
2014-05-09