Монголын сэтгүүлчдийн XV их хурал хуралдаж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Шинэ үе сэтгэлгээ” түр хорооны гишүүд дэмжигчид бүхий 500 орчим сэтгүүлчид оролцож байна.
Энэ удаагийн хурлаар бусдын төлөө дуугарч, нийгмийн болохгүй бүхний хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй байж өөрсдийнхөө төлөө юу ч хийгээгүй. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэж байгууллага байдаг ч сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаалж чаддаггүй. Тиймээс сэтгүүлчдийн эрх ашгйг хамгаалах Үйлдвэрчний эвлэл байгуулах хэрэгтэй гэж ярилцаж байна. энэ мэтчилэн санал шүүмжлэл ид өрнөж байна.
Үүний араа МСНЭ-ийн бүтэц, зохионб айгууллатын асуудлыг хэлэлцэх юм. хуралдаанд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, МОНЦАМЭ агентлагийн захирал Т.Баасансүрэн, “Шинэ үе сэтгэлгээ” түр хорооны тэргүүн, NBS телевизийн тоймч Наранбаатар, тус хорооны гишүүн МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар болон телевиз, сонин, вэб сайтуудын эрхлэгч, сурвалжлагч нар оролцож байна.