Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлжээ
2014-05-10

Улсын гарьд цолны хүндэтгэлийн барилдааныг МҮБХ, Автобус-1 компани хамтран өчигдөр Монгол бөхийн өргөөнөө зохион байгуулжээ.

ө

Уг барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, “Засагт ханы Завхан” дэвжээ, “Хөтөлийн цемент шохой” компанийн бөх улсын гарьд Б.Гончигдамба найм даван түрүүлсэн. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таван хан” дэвжээ, “Ноёд” группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөхчүүд улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Р.Пүрэвдагва нар үлдсэн юм.

ө

Зохион байгуулагчид Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээ, “Нью прогресс” группийн бөх улсын начин Б.Пүрэвсайханд "Уран барилдаан"-ыг шагнал гардуулжээ.

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
хөтөл:
гочигоо энэ жилийн наадмаар түрүүлж цолоо ахиулаарай хөтөлийнхөн болон завханыхан дээлний чинь захыг мушгиж байна
2014-05-12
үүүүүү:
гончигоо ч бөх болжээ
2014-05-11
demjigch:
ene barildaaniig
2014-05-11
demjigch:
uzchiheer site bnuu
2014-05-11
amjilt :
amijilt hvsie nutgiin sa buhjvvded
2014-05-11
boh monkh:
garidiin barildaand garid torvvllee
2014-05-11
дэмжигч:
нутгийн сайхан бөхөд амжилт хүсье.
2014-05-10