Хүүхдийн жүжгийн өдрүүд эхэллээ
2014-05-10

Өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд “Хүүхдийн жүжгийн өдрүүд”-ийн нээлт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд УДЭТ-ын уран бүтээлчид жүжгийн байтруудынхаа дүрд хувилан ирцгээн, хүүхэд, багачуудтай уулзлаа. Энэ үеэр 200 хүүхэд монгол үндэсний бүжиг хийсэн бол 93 дугаар сургуулийн сурагчид флаш моб бүжиглэсэн юм.

а

Хүүхдийн жүжгийн өдрүүдийн хүрээнд Д.Содномдоржийн “Норовын намтар”, С.Михалковын “Бардам туулай”, Г.Х.Андерсоны “Лусын дагина” зэрэг жүжгийг тоглож, хүүхэд багачуудад бэлэг барих нь. Тодруулбал, өнөөдөр 15:00  цагт УДЭТ-ын тайзнаа К.Драгунская “Онц сурлагатанууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг, энэ сарын 30-ны өдрийн 15:00 цагт найруулагч Ч.Түвшингийн “Норовын намтар” хүүхдийн жүжгийг тоглоно.

ө

Мөн энэ сарын 31-нд 11:00, 13:00 цагт Т.Габбегийн “Үнсгэлжин”, зургаадугаар сарын нэгний өдрийн 15:00, 17:00 цагт С.Михайлков “Бардам туулай” хүүхдийн жүжгүүдийг тус тус толилуулна. Харин 20:00 цагт Н.Ганхуягийн “Бүүвэй” гурван бүлэгт уянгын драмын жүжиг тавигдана.

б

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
уугий:
сайн байна уу 8сарын 14 нд хүүхдийн жүжиг байна уу
2014-08-11
уугий:
сайн байна уу 8сарын 14 нд хүүхдийн жүжиг байна уу
2014-08-11