Өчигдрийн төлөө битгий харамс
2014-05-10

Ричард: -Өнөөдөр нууц амраг чинь ирэх үү?

ө

Сара: -Тэгнэ ээ. Тэр 15:00 цагт ирнэ.

ө

Ричард: -Тэгвэл би 18:00 цагт гэртээ ирье дээ. Өчигдөр энэ хосын амьдрал, хайр дурлал бүх зүйл нь сайхан байсан.

ө

Харин өнөөдөр утга учраа алдаж, эмх замбараагүй болсон. Эхнэр нь өөрийн нууц амраг коббой Макстай хамт гэртээ өдрийг өнгөрүүлнэ. Гэрийн эзэн Ричард хотын төвд очиж, өдөржин ажлаа хийгээд, орой эхнэрийнхээ нууц амрагийг явсан хойно гэртээ ирнэ. Гэхдээ тэр биеэ үнэлэгчийн үнэнч үйлчлүүлэгч, үүнийг эхнэр нь мэддэг.

а

Тэрбээр орой ирээд эхнэрийнхээ нууц амрагтайгаа юу хийсэн тухай асууна. Сара юу ч үлдээхгүй бүгдийг ярьж өгдөг. Хосууд нэгэндээ хязгааргүй хайртай болохоор биесээ хардана, хардалтаа нуух гэж хичээнэ. Хоорондоо маргалдана. Ийнхүү тэдний амьдрал бөөн зөрчилтэй. Тэд гэрлээд 10 жил болсон, одоо байгаагаасаа уйдаж, хайж байсан аз жаргал, баяр баясал нь өөрсдөө гэдгийг жүжгийн төгсгөлд ойлгоно.

ө

Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн “Өчигдөр” зохиолоос сэдэвлэсэн “Өчигдөр” драмын жүжгээрээ Амьдрал бол аз жаргал түүнийг хүмүүс өөрсдөө бүтээдэг. Хайр өдөр бүхэн шинэ байхдаа мөнх оршдог. Хэзээ ч битгий өчигдрийн төлөө харамс гэсэн санааг зангидан харуулсан.

а

Өчигдрөөс өнөөдөр хүртэл замыг гол дүрийн хоёр, туслах дүрийн нэг гурван жүжигчин үзэгчдэд товчлон хүргэнэ. УДЭТ-аас хэрэгжүүлж буй бэсрэг жүжгийн төсөл үргэлжилж байна. “Өчигдөр”-ийн дараа Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, Э.Ёндоншарав нар А.Очирбатын “Буруугүй буруутан”-ыг тайзнаа амилуулах юм.

ө

х

а

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин