Даамын УАШТ болно
2014-5-12

100 буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн энэ сарын 14-23-ны өдрүүдэд болох гэж байна.

Тэмцээнд өнгөрсөн жилийн медальтнууд болон урьдчилсан шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 даамчин тойргийн журмаар өрсөлдөнө. Тамирчид талдаа 80 минутын цагийн хяналттай нүүх ба нүүдэл бүрт нэг минут нэмэгдэх Фишерийн системээр тоглох юм байна. Улсын аваргын эхний хоёр байрт шалгарсан тамирчин Тайландын нийслэл Бангкок хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянзүрх дүүрэгт байрлах “Бадмаараг” төвийн байранд болох аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин