150 мянган ам.долларын үнэтэй автобус нийлүүлэх нь хэнд ашигтай вэ
2014-05-13

“Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”/ТОАҮЭХ/ ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жил нийслэлийн удирдлагууд парк шинэчлэх нэрийдлээр “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-ийн хөрөнгөөр 150 автобус худалдан авахаар болжээ. Үүнийхээ 100-г нь дотооддоо угсарсан буюу нэг бүр нь 150 мянган ам.долларын үнэтэй “Экобус”-аар хангахаар төлөвлөсөн байна. Гэтэл “Экобус” нь гадаадаас оруулж ирдэг автобуснаас 2 дахин үнэтэйн дээр Зам тээврийн яамнаас аюулгүй байдлын баталгаа өгөөгүй буюу зөвшөөрөл, номер олгоогүй аж. Иймээс хувийн компаниуд уг автобусыг авахгүй гэдгээ мэдэгдсэн тул үүнийгээ нийслэлийн өмчит 3 автобус компанид шахаж, төрийн өмчийг занхайлган улмаар хувийн хэвшлийнхнийг шахаж байгаад “ТОАҮЭХ” ТББ-аас эсэргүүцэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Тус ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвсамбуугийн ярьж буйгаар өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны 40 гаруй хувь нь 5-аас доош жил ашиглагдаж буй аж. Харин үлдсэн нь ашиглалтаас гарах 12 жилээ гүйцээгээгүй автобус байгаа тул шинээр нэмж үнэтэй автобус худалдан шаардлагагүй болохыг хэллээ.

5

Гэтэл нийслэлийн удирдлагууд 2017 он гэхэд нийтдээ шинээр 1100 орчим автобусыг оруулж ирэхээр ярьсан нь одоогийн нийтийн тээвэрт явж байгаа 900-тайгаа нийлүүлбэл граж нь хүрэлцэхгүйгээс эхлээд олон асуудал тулгарах аж. Мөн татвар төлөгчдийн мөнгөөр зах зээлийн ханшнаас 2 дахин үнэтэй автобус худалдаж аваад, алдагдалтай ажиллаж байгаа төрийн компанид шахаж байгаа нь цөөн хэдэн хүний мөнгө идэх гэсэн арга хэмээн хардаж байгаагаа ч дээрх ТББ-ынхан нуугаагүй юм. Тиймээс тэд энэ талаараа хотын дарга Э.Бат-Үүлд мэдэгдэл хүргүүлэхээр болжээ.

5

Өнөөдөр байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниудын 73 хувь нь хувийн хэвшлийнхэн байдаг. Тэд Хятадад үйлдвэрлэлийн аргаар хийсэн, өнөөгийн нийтийн тээврийн шаардлагыг хангасан автобусыг 50 мянган ам.доллароор оруулж ирэн, үйлчилгээ үзүүлж буй аж. Хэрвээ нийслэлийн улдирдлагууд дээрх шийдвэрээ хэрэгжүүлж, өндөр үнэтэй автобуснуудыг нийслэлийн өмчийн 3 компанид нийлүүлбэл хүссэн хүсээгүй хувийн хэвшлийнхэн энэ салбараас шахагдах гэнэ. Гэтэл өнөөдөр парк шинэчлэлээс өөр нийтийн тээврийн салбарт тулгарч буй олон асуудал байгааг хувийн компаниудын удирдлагууд хэлж байв. Тухайлбал, саяхан болсон “Нийтийн тээврийн хөгжлийнгарц” чуулганы үер яригдаж байсан шигээ GPS-ийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлж чадвал халаасны хулгай, автобус удаан хүлээлгэдэг зэрэг тулгамсан асуудлуудаа шийдэх боломж байгаа аж.

5

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
Enhsar:
Yahlaaraa iim yum baisan yum
2018-11-01
zochinzzochhhinochinnzzzochinaraaazzzzaakzochin:
odoo barag mashin bagtahgui baihad 1000 avtobus gechihjee ene mangar hiij bgaa ajil ni neg l bi*e.odoo tegeed ard irgediig ooriinhoo oruulj irsen abtobusaar zorchih heregtei geed bgaa yum daa.zamiin boglorol bur ih boloh bailgui dee.odoo ih mongoor zam tavisan hun mashinii dugaariin hyzgaarlaltiig zogsoogooch hunii erhend ih haldah yumaa.bushuuhan man garch ireed ard irgediigee neg daramtnaas gargaad ogoosoi ene hotiin darga nertei balai hun hunii erhend haldahaas ooriig hiij chadahgui yum shig bna.udahgui minii avtobusaar zorch geed huviin mashin yavuulahgui geh baih daa.chadh l hun sanal asuulgaar buh mashiniig yavuulaad hereggui gesen geed hudlaa yarina er ni ichih gej badaggui bololtoi aimshigiin hudalch ter nogoon uutan deer haraa biz dee ooroo oortoo gar orgoj demsen baih ard tumen bugd eserguutseed baihad uher chig zutgeseer bgaad l batlaj hedeb say togrogtei bolson baih oortoo ashigtai bol busdiig hun gej toohgui ard irgedees asuusan geed multraad bgaa yum daa.
2014-06-03
зочин:
батүүл ч бас нэг гүрийхээрээ жинхэнэ коммунист зантай дарга байналээштээ. ардчилал энэ тэр бол цаашаа л гэж бна лээ. сая тэр хогын уутан дээр бурхан минь яаж аймаар зүтгэвээ.
2014-05-13
zochin:
ex orni uildveree demjij baina. al*a hyamd bolgono doo.
2014-05-13
hariu ogooch:
gps tavina geh yum. yaj haaasnii hulgaig bagasgadag yum bol. heleed ogooch. urid ni trolebus gps tabilaa geed l surjigneed baisan. odoo bugd hereggui hog bolson shuu dee. uuniig bas dahin davtaj yah gesen yum boloo.
2014-05-13
зочин:
ийм ойлгомжтой асуудлыг эрх зүйн систем нь хөгжсөн оронд шууд л маргааш өглөө нь шүүх шийдвэрээ гаргадаг юм. бүтэхгүй ээ.
2014-05-13
zochin:
1 avtobusiig 150 mjngan dollaraar avna gevel oros jmuu evropoos mongoliin nokhtsold tokhirson tansag zeregleliin avtobus avna sh dee.khujaagaas jm uu solongosoos selbegiig ni oruulj ireed ugsarval ternees door khajg 2-s 3 dakhin khjmd ynetei l jm garna.tegekheer ene avtobusiig ingej ynelj baigaa khymyys door khajg 1 avtobusaas 50-100 mjngan dollar unagaj,oorsdiinkhoo kharmaand khiij baina gej yzekh kheregtei.iim luivriig taslan zogsookh estoi.mongolchuud kharin ene avtobus khudaldaj avkh mongoor oorsdiin gesen avtomashin,avtobusnii yildveriig baiguulj,ed angiig ni oorsdoo yildverlen ugsrakh ajliig khiivel gadaadaas ondor yneer khog khudaldaj avdgiig zogsooj chadna.
2014-05-13
zochin:
yahaaraa dotoodod hiisen bolgon undur unetei bolood bnaa eniig sudlaachee. esregeer hyamd l baimaar yumaa gej....
2014-05-13
зочин:
өнөөдөрийн төгс гэсэн болгон өчигдөр түүхий байснаа л янзалж сайжруулсаар байгаад л өнөөдрийн төгс зүйлийг бий болгож байгаан? тэрнээс бүх юм хэзээ ч эхлээд төгс байдаггүй юм. хүнээр л жишээ авахад эхлээд төрж хөлд орж, хэлд орж ,ярьж сураад гэх мэт дараалалтайгаар л явдаг биз дэ. тэрнээс хэзээ ч хүн ээжээсээ 40настай төгс байдлаар төрдөггүй биз дэ. монголчуудынхаа хийсэн зүйлийг монголчууд л дэмжих хэрэгтэй гэж бодож байна.
2014-05-13
зочин:
монголд үйлдвэрлээд байгаа юм ерөөсөө байхгүй. гаднаас бүх сэлбэгийг нь оруулж ирж угсарчихаад үйлдвэрлэсэн гэж ярьж болохгүй. яаж ч бодсон 50 мянган доллороор авч болох автобусыг 150 мянгаар авбал алдагдлыг нь ард иргэд нуруун дээрээ үүрч тасалбарын үнэ нэмэгдэх болно.
2014-05-13
баталгаа:
монголд үйлдвэрлэв гээд байгаа автобусуудад хэн баталгаа гаргах юм бэ гэж тоодгоруудыг анх үзээд дэвж байхаас л асуусан илжигний чихэнд алт ус адилхан байдгийг л нотолсон доо гадаадын авто үйлдвэрүүд үйлдвэрэс гарсан машинд нь жаахан согог илэрмэгц л тэр загварийг зарлаж байгаад эргээн татдаг манайд тийм юм байхгүй ээ хаанаас авсан нь тодорхойгүй төмрөөр рам хэлхэж гагнаад л энд тэндээс деталь цуглуулж эвлүүлж угсарчихаад үйлдвэрлэв гэх юм аюулгүйн баталгаа нь хаана байна
2014-05-13
avtobus:
mongold avtobus hereggui ee alhatsgaa er emgui guzeenuudee.
2014-05-13
daadd:
naad mongold uildverlej baigaa bolon solongosiin hogoo hurdan zailuulakhgui bol mongol yaj hogjikh yum ve hotiin gudamjaar lexus 570 land 200 bolon orchin uyiin mashinuud davhildaj yavakhad niitiin teevert ni 1980 aad onii hoguud yavj baigaa ni hotiig gutaaj baina shuu dee
2014-05-13
pee+:
nomin chini avtobus ugsraad baigaa gesen biz dee? terniig ni av l daa. mongol avtobus hereglemeer bna. muu baisan ch yaadag ym. saijriishde, ym hiij baigaa negnee demjiyee
2014-05-13
бибид:
монголд їйлдвэрлэсэн автобус авсан нь яаж ч бодсон дээр,энэ олсон мєнгєєрєє нєгєє компани техник технологоо єєрлєх хэрэгтэй.хїнд 100 тєг єгсєнєєс єєрсєддєє 200 єгсєн нь дээр шїї дээ
2014-05-13