МИАТ-ийн Ч.Хоролсүрэнд дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ
2014-05-13

“МИАТ” ТӨХК-ийн захирал асан Ч.Хоролсүрэн нарт Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.  Тодруулбал, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т заасан “бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учруулсан” гэх зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа юм.

а

Ч.Хоролсүрэн нь бусадтай бүлэглэн 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдөр электрон тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр “МИАТ” ТӨХК-иас 297.000 ам.долларыг Хонгконгийн нэр бүхий компанийн данс руу хэд хэд хувааж шилжүүлсэн. Уг мөнгийг иргэн Н.Гантөмөр, О.Тамир нарын “Голомт” банкны дансаар буцаан шилжүүлэн авч, ашигласан нь тогтоогджээ.

а

Б.Буд

   
Shuud.mn
Сонин хачин
ganaa:
megddorj uu
2014-05-15
todruul:
tom huun buugaar baingal toglog ymaa 2ch udaa
2014-05-15
orosiin:
orosiin holboonii ulsiin heel hahuulitai temtseh gazriin darga orlogch nar mash ih bayajsan uchir bugd barigdsan baina
2014-05-13
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-13
ловор:
ял нь хөнгөрсөн.гэхдээ амласнаа өгөхгүй байгаа юм байж дээ.тэгээд дахиад л чангаллаа даа.юмыг нь өгчихгүй дээ
2014-05-13