“Гадаад өрийг ДНБ-ний 70 хувьтай тэнцүү байхаар болгосон”
2014-05-13

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цөөн асуултад хариулт авлаа.

:

-Өрийн удирдлагын тухай хуулийг өргөн барьсан. Түүний хажуугаар Эдийн засийг эрчимжүүлэх тогтоолын төслөө баталчихлаа. Засгийн газар 100 хоногт эдийн засгаа авч чадах болов уу?

-Өрийн удирдлагын тухай хуулинд гадаад өрийг ДНБ-ний 70 хувьтай тэнцүү байхаар болгосон. Мөн Засгийн газрын баталгааг 20 хувь болгохоор тусгасан байгаа. Гэхдээ энэ нь тусдаа асуудал. Ер нь эдийн засгийн бодлогоо хаачихаад зөвхөн төсөв дээрээ хэрүүл хийгээд суух нь бидний ирээдүй биш. Улс орны өрийн хэмжээ янз бүр байдаг. Манай орны хувьд 40 хувиар хязгаарласан байгаа. Үүнийг өсгөх шаардлагатай. Тэгж байж эдийн засгаа тэлж, мал аж ахуй, газар тариалан зэрэг хүлээгдэж байгаа салбаруудыг идэвхжүүлж чадна. Гэхдээ энэ бүхнийг хийхийн тулд эдийн засгийн хамгийн зөв аргаар явах ёстой. Энэ бол манай намын барьж буй зарчим юм. Тийм учраас энэ 100 хоногт эрхзүйн асуудлыг ямар ч гэсэн бүрдүүлж чадна.

:

-2014 оны төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна. Энэ талаар тодруулаач?

-УИХ-ын 30-р тогтоолоор царцаасан төсвийг зайлшгүй төсөвт оруулах ёстой гэх үүрэг өгсөн. Энэ тодотгол нь дээрх тогтоолын дагуу орж ирсэн учраас УИХ зайлшгүй батлах ёстой. Яагаад гэвэл УИХ нь өөрөө урсгал зардлыг 20 хувиар бууруулах даалгавар өгчихсөн юм чинь Засгийн газар төсөвт тодотгол хийж л таарна.

:

-100 хоногийн дотор ямар нэгэн эерэг үр дүн гарахгүй бол олонхийн бүлэг Засгийн газартай хариуцлага тооцох уу?

-Заасан хугацаанд үр дүн гарахгүй бол энэ Засгийн газар бүтцийн хувьд буруу явж байна гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь эрүүл үзэгдэл. Түүнээс биш хэн нэгний хөндлөнгийн хатгалгаар улстөрийн өнцгөөс асуудалд хандахыг манай нам хүлээн зөвшөөрөхгүй.

:

-Чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулах ёстой гэсэн санал хэлсэн. Энэ талаар АН-ын бүлэг ямар, байр суурьтай байгаа вэ?

-Шуудхан хэлэхэд Эв нэгдлийн Засгийн газар байгуулах бодол манай намд байхгүй. Энэ бол зөвхөн С.Баярцогт гишүүний бодол. Ардчилсан намын байр суурь биш гэдгийг хэлсэн. Цаашид ч тийм зүйл байхгүй.

:

-Х.Баттулга сайдын асуудлыг намын бүлэг авч хэлэлцсэн үү?

- Өнөөдрийн байдлаар Засгийн газраас Х.Баттулга сайдыг ажлаас нь чөлөөлөх тухай албан ёсны бичгийг бидэнд өгөөгүй байна. Тиймээс энэ асуудлаар манай бүлэг хуралдаагүй. Харин маргааш болох байнгын хорооны хуралдааны өмнө бүлэг зайлшгүй хуралдана. Тэгээд ч өмнөх сайдынхаа асуудлыг шийдээгүй байхад давж харайх хэрэггүй гэж бодож байгаа.

: -Засгийн газар 5000 ам.долларын бонд гаргах эрхтэй байгаа. Нэг хэсгийг нь гаргасан. Үлдсэнийг нь гаргах асуудал Өрийн удирдлагын тухай хуулинд хамаарах уу?

-70 хувь гэдэг нь том сонсогдож байж магадгүй. Гэхдээ 3.5 тэрбум ам.доллараар хийх ажлын хүлээлт маш их байгаа гэдгийг бодох хэрэгтэй.

:

-Эдийн засгийн асуудлын хүрээнд хоёр хөрштэй харилцах талаар АН-ын бүлэгт төлөвлөж буй ажил байна уу?

-Хоёр хөрштэй харилцах харилцааны талаар манай намын бүлэг дотроо ярилцсан зүйл байгаа. Гэхдээ хэзээ энэ асуудлаа гаргаж тавих вэ гэдэг нь бүлгийн дотоод асуудал юм.

:

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
бүү горьд:
битгий горьд
2014-05-13
иргэн:
арай ч дээ. өнөөгийн засаг юм хийсэн болох гэж, улсынхаа ирээдүй, маргаашаа өрд барьж өгч болохгүй ш дээ. төсвийн орлогоо бүрдүүлж ч чадахгүй эдийн засагтай болгочихсон, одоо түүндээ таарсан хэмнэлттэй бодлого хэрэгжүүлье. бондуудын хөрөнгийг төсөвт тусгаж, юу хийж, ямар үр дүнд хүрч байгааг ил тод болгохоос ажлаа эхэлмээр байна.
2014-05-13
монгол цус:
муу хужаа илжиг, дахиад худлаа юмаа донгосч байх шив дээ. та нар өөрсдөө санаачлагаараа зайлаад өгч болохгүй юмуу, манай монгол улс сүйрч дууслаа, чадахгүй бол зайлуулаад өгч болно шүү.
2014-05-13
sidndieiskw:
5000 am. dollariin bond oo, bichsen yumaa ergej harj unshdguimu ene setguulch
2014-05-13
сүйрэл :
сүйрэл рүү улам л түлхээд байна даа 5 жилийн дараа монгол манай нэг муж болно гэсэн үгийг санаж байна уу монголчуудаа эд энэ үгийг биелүүлэх гэж зүтгээд байгаа юм биш үү сэрээчээээээээээээээээээээ
2014-05-13
ub irgen:
ene bol ardchilsan nam mongol ulsyn xuuliig ulandaa gishgej baina gesen yg...
2014-05-13
pee+:
zam bolood duusah geed bna, durgui bna. durgui baigaagaa yaaj ilerhiileh ve? suult ene ter zarlamaargui bna, uih zasgiin gazariin ajild mash muu gesen dun tavih heregtei bna.
2014-05-13
иргэн:
хужаа царайлсан энэ тэнэгэс яаж монглыг гэсэн сэтгэл гарахав дээ.улс орныг мин сүйрүүлж дууслааа
2014-05-13
......:
70 хувь болгож болохгуй ээ. иргэд бид эсэргууцэж байна.
2014-05-13