М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ
2014-05-13

МУГТ дэлхийн аварга М.Уранцэцэг Жүдо бөхийн дэлхийн чансааг тэргүүлжээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Азербейжан улсын нийслэл Баку хотноо болсон “Их дуулга”-д түрүүлснээр ийнхүү 48 кг-ын жингийн ангилалаа тэргүүлж эхэллээ.

fg

М.Уранцэцэг Бакуд түрүүлснээр 500 оноо нэмж, 2848 оноотойгоор жингээ тэргүүлэх болж байгаа юм. Одоогийн байдлаар түүний жинд 2016 оны Риоде-Жанерогийн олимпийн эрхийн оноо авахаар 176 жүдоч эрэмбэлэгдсэн байгаа аж.

g

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл медальт С.Ням-Очир 1570 оноогоор хоёрдугаарт, 60 кг-д Г.Болдбаатар 1786 оноогоор гуравдугаарт, Д.Амартүвшин 1484 оноогоор тавдугаарт, 66 кг-ын жингийн ангилалд Д.Төмөрхүлэг 1424 оноотойгоор дөрөвдүгээрт, С.Мияарагчаа 645 оноогоор 20 дугаар байранд бичигдсэн байна. Мөн МУГТ Х.Цагаанбаатар 73 кг-д 1211 оноогоор зургаадугаарт, 81 кг-д 772 оноогоор О.Ууганбаатар 11 дүгээрт, -100кг-ийн жинд олимпийн аварга Н.Түвшинбаяр 840 оноо цуглуулснаар 14 дүгээр байранд эрэмбэлэгдэж байгаа аж.

f

Харин эмэгтэйчүүдийн 52кг-ын жинд М.Бундмаа 13 дугаар байрт, 57кг-д Д.Сумъяа тавдугаарт, 63кг-ын жингийн ангилалд Б.Мөнгөнчимэг 14 дүгээр байрт бичигджээ.

f

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
19001973:
танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай.шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно.
2014-05-14