Ким хуримын даашинзаа худалдана
2014-05-14

Реалити шоуны од Ким Кардашиан “NBA”-ийн сагсчин Крис Хамфристэй 2012 онд хуримаа хийсэн ч 72 өдрийн дараа салцгаасан юм. Тэгвэл Ким Кардашиан өмнөх хуримаасаа үлдсэн хуримын даашинзаа дуудлага худалдаагаар зарахаар болсон гэж www.dailymail.co.uk мэдээллээ. Тэрээр өчигдөр “Кардашиныхантай хамт” реалити шоуны үеэр “Би хуримын даашинзаа зарж, өмнөх бүх дурсамжаасаа хагацахыг хүсч байна. Тэр даашинз одоог хүртэл миний шүүгэнд байгаад Кейни уурласан. Би даашинзнаасаа олсон мөнгөөрөө энэ сарын 24-нд болох хуримынхаа үеэр ажиллаж, туслалцаа үзүүлсэн хүмүүст гарын мөнгө болгоно тараах болно” хэмээжээ.

а

Кимийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр “Маргааш буюу 15-ны өдөр Нью Йоркийн “Стерлит” цогцолборын дугуй танхимд хуримын даашинзыг дуудлага худалдаанд оруулна. Эхний дуудах дүн нь 890 ам.доллар” гэв.

а Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин
зочин:
америк удахгүй сүйрэх л юм байна
2014-05-14