“Flash” хамтлагийн гишүүн хар тамхины хэрэгт холбогджээ
2014-05-14

“Flash” хамтлагийн нэг гишүүн хар тамхины хэрэгт сэжиглэгдэн, цагдаагийн байгуулагад шалгагдаж байгаа аж.

б

Одоогийн байдлаар түүний хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан, эсвэл зөөвөрлөсөн эсэх нь тодорхойгүй ч энэ төрлийн гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар албаны хүн хэлсэн юм.

ө

Манай улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүхий эдийн хууль бус эргэлттэй холбоотой хэрэг 2009 оноо хойш эрс өссөн. 2014 он гарснаас хойших гурван сарын хугацаанд 133 гэмт хэрэг, 365 үйлдэлд 460 хүн холбогдон шалгагдсан. 2010 оноос хойш бүртгэгдсэн энэ төрлийн гэмт хэргийг, 2002-2009 оны гэмт хэргийн дундажтай харьцуулж үзэхэд гэмт хэрэг үйлдэл  нь 7.6 дахин, холбогдогч хүн нь 5.3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа тухай холбогдох албаныхан мэдээлж байсан билээ.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
зөвлөгөө:
9910..... руу залга
2014-05-15