Тайландад жагсаалын үеэр хоёр хүн амиа алдав
2014-05-15

Тайландын нийслэл Бангкок хотноо үргэлжилж буй Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр хоёр хүн амиа алдаж, 21 хүн гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар хотын төвд байрлах “Тайландын ардчилал” хөшөөний дэргэдэх эсэргүүцлийн жагсаалын үеэр буун дуу гарч, хэд хэдэн удаа дэлбэрэлт болсон гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинаватраг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр Үндсэн хуулийн шүүхээс албан тушаалаас нь огцруулсаны дараа тэмцэгчид  Засгийн газраа огцорч, Чинаватраг буцааж өмнөх албан тушаалд нь тавихыг шаардаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Жагсагчид амиа алдсан хүмүүсийн амийг цагдаа болон Засгийн газраас шаардаж байгаа бол цагдаа хүчний удирдлагууд гэм буруугүй хэмээн эрс эсэргүүцэж буй гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин