С.Оюун: Эдийн засгийг ногооруулах асуудал хэлбэр төдий зүйл биш
2014-05-15

“Монгол Улсын ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих” сэдэвт ногоон эдийн засгийн төлөөх түншлэл семинар өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус семинараар ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого болон ногоон ажлын байрны тайлангийн гол үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ яамд, хувийн хэвшлийхэн, ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадна, дотны байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ярилцах юм.

6

Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн семинарт БОНХ-ийн сайд С.Оюун, НҮБ-ийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу болон ЭЗХЯ, ҮХААЯ, Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Сангийн яам, МҮХАҮТ, “Хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний холбоо” зэрэг 20 орчим байгууллагын төлөөлөл оролцож байна.

6

Үдээс өмнө болсон семинарын үеэр яамдууд ногоон эдийн засгийн хөгжүүлэх чиглэлээр салбар тус бүрт хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Тухайлбал, ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын тухайд үр тариа, төмс, хүнсний ногоог хаягдалгүй хураах үүднээс техникүүдээ сайжруулах чиглэлээр ажиллаж буй аж. Мөн тосны ургамалыг буруу тариалах нь цөлжилтийг нэмэгдүүлдэг тул энэ чиглэлд анхаарч ажиллаж байгааг дуулгалаа. Тус салбарын тухайд хурааж авсан ургацаа хадгалах зориулалтын агуулах сав хүрэлцдэггүй болохыг семинарын үеэр ярьж байв. Жишээ нь, 182 мянган үр тариа хураан авлаа гэхэд 50-60 хувийг нь хадгалах боломжгүй байгаа нь эргээд ногоон эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буй гэлээ. Харин Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал нь бэлчээрийн цөлжилт юм. Тус салбарт өнгөрсөн онд 45.1 сая толгой мал тоологдсон бөгөөд бэлчээрийн 80 хувь нь цөлжсөн гэсэн судалгаа гарчээ. Иймээс үүнээс сэргийлэх үүднээс 1108 худаг гаргаж, 2 сая гаруй малыг усаар хангасны зэрэгцээ хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг идэвхитэй явуулж буй аж. Учир нь 1 үлийн цагаан огтоно зуны турш дунджаар 5.4 кг өвсийг идэж, нөөцөлдөг байна. Тиймээс энэ төрлийн мэрэгч олширох нь бэлчээрийг сүйтгэж, цөлжилтөд хүргэх нэг шалтгаан болдогийг салбарынхан ярьж байв.

5

Харин барилгын салбарын тухайд мөн л ногоон техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа дуулгалаа. Түүнчлэн хатуу хог хаягдал болон уул уурхайгаас гарч буй хаягдлыг боловсруулж, барилгын материал үйлдвэрлэх, шинээр баригдаж буй барилгуудыг усны тоолууртай байх шаардлагыг тавьж ажиллаж буйгаа хэлсэн. Харин тулгамдсан асуудлын тухайд Ногоон барилга байгуулах үндэсний хөтөлбөр байхгүй, норм стандартдаа өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа аж. Иймээс энэ чиглэлийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах шаардлагатай байгаа юм байна.

5

Семинарын үеэр БОНХ-ийн сайд С.Оюун “Хүрэн эдийн засгийг ногооруулах асуудал одоо маш чухлаар яригдаж байгаа энэ үед салбар бүр өөрийн хэмжээнд байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ жил 190 орчим мянган барилга баригдахаар яригдаж байна. Ойрын жилүүдэд шинээр 1000 гаруй барилга баригдана гэж байгаа. Тиймээс энэ бүгдийг барьж эхлэхдээ л эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдал багатай гэх мэтчилэн ногоон чиглэлээр барьж байгуулах хэрэгтэй. Иймд, барилгын салбарт л гэхэд яг ямар ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна, үүнийхээ юуг нь өөрсдөө хийгээд, юуг нь УИХ-аар батлуулах хэрэгтэй вэ гэдгээ нарийвчлан ярилцах хэрэгтэй. Энэ мэтчилэн салбар тус бүр энэ асуудлаа нарийвчлан тодорхойлох ёстой юм. Түүнээс биш ерөнхий юм яриад өнөөдөр бид хүрэн эдийн засагтай өрсөлдөж чадахгүй. Энэ бол бидний үеийн хийх ёстой том хариуцлага гэж ойлгох хэрэгтэй” гэлээ. Мөн тэрбээр, эдийн засгийг ногооруулах талаар яриж байгаа нь хэлбэр төдий зүйл биш. Үнийг хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахаас эхлээд эрүүл мэнд, цаашлаад эх дэлхийгээ аврахтай холбоотой маш чухал асуудал гэдгийг хэлж байсан юм.

6

Маргааш өндөрлөх ногоон хөгжлийн семинарын үр дүнг БОНХ-ын сайдад танилцуулах юм байна.

5

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
uul ni yum hiine gj naidaj blaa :
kkkk odoo boli doo bas neg balai avgai l bolj dee kkk dorvitoi yum haragdsangui dee esvel tsaaguuraa chuhal yum hiigeed bna uu
2014-05-16
eeee:
uhsen gutsaach chi icheech chi yu hisiin busdig dagaj dadaihaas oor yu ch ugui golog shd
2014-05-16
зочин:
ногоорсон гэдэг нь монгол хүнд хөгцөрсөн муудсан гэсэн утгаар хэрэглэгддэг үг. тэгэхлээр монголын эдийн засгийг ялзруулах хөгцрүүлэх санаа зорилго л яваад байна аа даа.
2014-05-16